Оны сүүл сард хүүхэд олоход ямар бол?

Чухам энэ сард бүл нэмэх, эсэхээ залуу хос шийднэ буй за…
Эерэг талууд
1.Үр тогтох үеэр эмэгтэйн бие махбодь байгалийн жам ёсоор хангалттай витаминжсан байдаг.
2.Төрөлт ид зунаар болно. Нар хуртай, цэцэг жимстэй цагт шүү дээ. Чухам иймээс нялх хүүхэд витаминжсан сүү цадталаа хөхнө гэсэн үг.
3.Намар нь цэцэг, ногоо ургадаггүй болохоор хүүхдийн өсөлтийн хамгийн эрт үе шатанд сөргөөр нөлөөлж мэдэх харшлын эрсдэл үгүй болсон байна.
4.Жирэмслэлтийн сүүлийн сарууд таваас долдугаар сард тохиож, мөс хальтиргаа гэж сандрахгүй, нар орой шингэх улирал тул жирэмсэн эх тайван налгар салхинд гарах боломжтой.
Сөрөг талууд
1.Үр хөврөл халдварын үйлчлэлд онцгой эмзэг байдаг жирэмслэлтийн эхэн үе энэ талын тун таагүй улиралтай /ханиад, томуу г.м/ -д давхцдаг.
2.Жирэмслэлтийн сүүлийн сарууд нь зуны нартай халуун өдрүүдээр өнгөрдөг. Энэ нь мелатонины /мелатонин- үр хөврөлийн өсөлтөд гол нөлөөтэй булчирхайн даавар/ боловсруулалтад саад болдог. Мелатонины боловсролт шөнийн цагаар сайжирдаг.
Дашрамд Ванкуверын гэр бүл төлөвлөлтийн цуутай төвийн эрдэмтдийн гаргасан хуанлигаар 12-р сарын 6-13-нд хөвгүүд, 1-5 ба 29-31-нд охид илүүтэй олддог байна. Бусад өдрүүдэд нь охин ба хүүгийн олдох магадлал адил гэнэ