Та нөхрөөрөө хардуулахыг хүсэж байвал

Бид энэ удаа эхнэрээ хардахыг огт мэдэггүй эрчүүдийг яаж жаахан ч гэсэн өөрчлөх талаар зөвлөгөө өгөх гэсэн юм. Та нөхрөө доорх зөвлөгөөг уншаад сорьж үзээрэй. Хэрвээ тэр танд хайртай л бол хэнэггүй байдлаа орхиж бага ч гэсэн санаа тавьдаг болох вий.
Өөрийг чинь эрчүүд эргүүлсэн тухай ярь
Бүсгүй таны нөхөр огтхон ч харгүйгээс болоод та түүний хайр сэтгэлд эргэлзэхэд хүрээд байж болох юм. Тэгвэл түүний хэр мэдрэмжтэй эсэхийг шалга. Зарим тохиолдолд эрчүүд эхнэрээ ямар үед, ямар шалтгаанаар хардахаа мэдэрдэггүй учир тайван байдаг. Тэд голдуу ургуулан бодох, дүрслэх сэтгэхүйн талын өөрчлөлттэй хүмүүс. Хачирхалтай нь, тэдний хардах сэтгэлийг нэг удаа хөдөлгөчихвөл сэргэх жишээтэй. Гэтэл бас өөр нэг хэсэг хүмүүсийн хувьд хардалт нь маш хүч муутай, түр зуурын болгоомжлол, бухимдал маягаар илрээд өнгөрдөг байна. Бүсгүй та нөхөртөө хардуулмаар байгаа бол маш амархан. Эрчүүд таныг яаж эргүүлсэн тухай нэг жүжиг зохиогоод л ярьчих. Тэгээд нөхрөө ажигла. Түүний царай хувирч, анхаарал нь тан дээр төвлөрч байвал энэ нь их хардалтыг та өөрөө сэрээлээ гэсэн үг. Харин нэг их ач холбогдол өгөлгүй телевизийн сувагаа солингоо, сонсож байвал цааш нь хачир нэмээрэй. Тэр таныг зовоохгүй бодитой хардана.
Нөхрөө мартаад дэргэд нь хэн нэгэнтэй удаан дотно ярилц
Хэрвээ таныг хэн нэг этгээд гудамжаар явуулахгүй хоргоосон тухай сонсоод нөхөр чинь огтхон ч тоохгүй байвал та өөр арга ол. Хамгийн гол нь та түүнээрээ хардуулах зорилготой байгаа бол шүү дээ. Түүнтэй хамт хэн нэгэнтэй уулзах боломж хай. Гэхдээ нөгөө хүнийг өөртэйгөө яриа нийлэхээр байхыг мартаж болохгүй. Та тэр үед нөхрөө хажуудаа байгааг мартсан дүр эсгэ. Тэр бүр байж ядаг. Нөгөө эртэй хорвоогийн хамаг зүйлийг хамаад л яриад бай. Бүр огт санаа зөрөхгүйгээр тэр хүний яриаг дэмжээд урамшуулаад ярь. Энэ үед нөхөр чинь хажууд чинь байх ёстой. Өөрт нь мэдэгдэлгүй байдлыг ажигла. Түүний харц тайван биш болж, биеэ барих эсэхийг хар. Үнэхээр ямар ч хэнэггүй эр хүн ийм үед бухимдаж хардах сэтгэл төрөх нь мэдээж. Магадгүй, тэр хардсан бухимдлаа танаас нууж болох юм. Лавтай мэдмээр байвал салаад явсан ч тэр залуугийн талаар яриагаа үргэлжлүүлээд үз. Түүний тэвчээр барагдаж хардаж байгаагаа ямар нэг хэлбэрээр илэрхийлэх вий. Харин ингэсний нь дараа ахин ийм байдал бүү гаргаарай. .
Холбоо барихгүй, оройтоод бай
Эмэгтэйчүүд бидэнд хань нөхрийн анхаарал халамж, хараа хяналт алхам тутамд маань хэрэгтэй байдаг гэж хэлж болно. Тийм ч болохоор эмэгтэйчүүд эр хүний мэдрэмжгүй, тайван хэнэггүй занд дургүй байдаг. Магадгүй, эр хүний хэнэггүй байдал, анхаарал халамж муугаас болж гэр бүлд хагарал гарах нь бий. Бүсгүй хүн нөхөртөө хамгаас эрхэм гэдгээ мэдрэхийн тулд хардуулахыг хүсдэг байж ч болох юм. Хэрвээ та бас хардуулахыг хүсэж байгаа бол юу ч хэлэхгүй оройтож харьж бай. Таныг яагаад, юу хийгээд оройтоод байгааг гайхаж асуухаас нь өмнө бүү тайлбарла.
Утасны мафи зохио
Таны үнэнчид итгээд ч тэр юмуу, жаахан хүүхэд шиг хардахаа мэдэхгүй л байгаад байх юм. Тэр таны утасны мессежийг шалгадаг, тань руу залгасан хүнийг асуудаг болгоход амархан. Та түүний танихгүй хэн нэгэнтэй тохиролцож өөртэйгөө утсаар яриул. Маш удаан, маш дотно ярилц. Тэгээд болохгүй бол утсаар яриад байгаа, өөрийг чинь эргүүлээд байгаа хүнтэй ярих боломж өг. Тэр танихгүй хүн эхнэрийг нь эргүүлсэн гэхийг мэдээд нууцхан бахархана. Үүгээр таны рейтенг өсөж байгаа юм.
Хэн нэгэнтэй байгаагаа санамсаргүйгээр мэдэгд
Бүр ямар ч арга хэрэглээд таныг бусдаас харамлахаа мэдэхгүй, жаахан ч гэсэн хардахгүй хэт итгэлтэй байгаа бол та сүүлчийн аргаа хэрэглэ. Эс тэгвэл таны өөртөө итгэх итгэл чинь унтарч мэдэхээр хэцүү байгаа биз ээ. Олонх бүсгүйчүүд нөхрөө хардахгүй байгаад нь гомддог. Учир нь хардахгүй байгаа нь эмэгтэй хүнийг хүний дур булаам биш байна гэж хэлсэнтэй адил байдаг юм байна.
Тэгээд нэг өдөр хэлэлцэж тохирсон залуутайгаа уулзаж жүжиг тоглооор болсон газраа нөхрөө дууд. Нөхрийгөө ирэхэд тэр залууд тэврүүлээд, үнсүүлээд бүр их дотно байгаа дүр эсгэ. Магадгүй, тэр хармагцаа гэнэт ухаарч болох юм. Та ямар нэг аргаар өөрт нь анхаарал тавихгүй, харамлахгүй бол бусдынх болох юм байна гэсэн бодол төрүүлэх хэрэгтэй. Ингэвэл зорилгодоо хүрч нөхөр чинь таныг хардаж эхлэх байх аа.