Чингис хаан киног 60 сая ам.доллараар хийнэ

Чингис хааны намтар, түүхийн гурван боть зохиолыг ундэслэн түүхийн нарийн судалгаа хийж кино зохиолоо бичих юм. Найруулагчийг хоёр улсаас сонгон шалгаруулна. Монгол, Солонгос, Хятад, Орос, болон Европын бусад оронд зураг авах бөгөөд эдгээр улсын жүжигчдийг тоглуулахаар төлөвлөжээ. Кино зураг авалтын техникииг
Солонгосын тал хариуцахаар боллоо.
Хоёр улсын нутаг дэвсгэр дээрх кино зураг авсан газарт аялал жуулчлалын бааз байгуулж Монгол, Солонгосын ажлын харилцааны чухал цэг болгон хөгжүүлэх ажээ. Уг киног бүтээхэд 60 сая ам.доллар зарцуулах юм.Киноны нээлтийг 2005 онд Чингис хааны мэндэлсний 840 жил, Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр хийхээр төлөвлөжээ.
(өнөөдөр 2004-12-29 304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button