Интернэт луйвар буюу янаг бүсгүйчүүд

Тэд интернэтээр харилцсаар гадаадын эрчүүдтэй танилцаж хэсэг хугацааны дараа виз гаргуулахад шаардагдах мөнгө нэхнэ. Эрчүүд нь мөнгөө явуулна, негөе янагууд сураг тасарна. Тэгсэн чинь нөгөө сайхан хүүхнүүд маань үнэн хэрэгтээ сайн эрчүүд байх нь олонтаа. Ийм маягаар гадаадын мянга мянган эрчүүдийг сэгсэрдэг юм хэмээн Орос хүүхнүүд агентлагийг үндэслэгч Елена Петрова ярив.
2001 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд нэгэн захидал ирсэн бөгөөд түүнд Тун ер бусын нэгэн явдалд Та надад тусалж чадах эсэхийг тань мэдмээр байна. Шулуухан хэлэхэд би зальтай, ёс суртахууны чанараа гээсэн Альфия Магдеева гэгч орос хүүхэнд 5650 доллараа алдчихсан юм. Би энэ мөнгийг эргүүлж олж авахыг бодохгүй байна. Харин тэр мөнгөнөөс улсдаа татвар төлсөн байхыг л хүсч байна гэж бичсэн байв. Захидлыг Австралийн иргэн 48 настай Терри Маккарти бичжээ.
2000 оны нэгэн сайхан өдөр Терри Kiss.kot гэсэн марзан нэртэй сайт руу ортол компьютерийн дэлгэцнээ хүрэн үстэй, хар хувцасны гаднаас сэтгэл татам бие хаатай болох нь илт мэдрэгдэх, яралзсан цагаан шүдтэй бүсгүй инээсэглэж байдаг байгаа. Терри амгалан сайхан амьдарчих аятайхан орос хүүхэн хайж байсан аж. Тэгээд хүрэн үст хүүхэнтэй захидлаар харилцах болж, тэр нь мань эртэй ихэд ойртон танилцаж дотносох хүсэлтэйгээ ойлгуулна.
Оросын хуурамч амрагуудын захидлын агуулга бараг ижил. Елена Петровагийн www.womenrussia.com сайтаас би загвар болгож тавьсан олон захидал уншсан. Бүгд улиг болсон үгтэй, инээд хүрэм гэнэн болхи зүйлс байдаг юм билээ. Чи бол миний хүсч мөрөөддөг хүн мэн. Чамтай уулзахыг тэсч ядан хүлээж байна. Чиний тухай энхрий ялдам бодол тээсээр унтвал зүүд маань ч мөн тиим байх болно. Чамайг шуналтайгаар озон үнсэж, амттай зүүд зүүдлэхийг хүсье. Одоо би чиний тухай сэтгэлдээ төсөөлж, бидний учрах цагийг наашлуулахын тулд дулаан хөнжилдөө бушуухан оръё.
Террид тохиолдсон явдлын тухайд гэвэл түүний ялдамхан хонгор нь 34 настай фото зурагчин Юрий Лазорев, түүний гэргий Анна хоёр байжээ. Юрий өөрийн гэргий болон бусад хүүхнүүдийн зургийг ашигласан байна. Гэхдээ өөрсдийнх нь зургийг ийн ашиглаж буйг Аннагаас бусад хүүхнүүдийн нэг нь ч мэдсэнгүй.
Терригийн үйл явдал цааш яг л америк кинонд гардаг шиг үргэлжилжээ. Австралийн цагдаагийн байгууллага 2002 онд түүнтэй холбоо тогтоож, Москвагийн цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс ярилцлага хийжээ. Тэгээд мэн оны есдүгээр сард Юрий, Анна нарыг Челябинскэд барив-чилсан байна. Челябинскийн цагдаагийн байгууллага 8ус1пеу8 Запйау Нега1с1 сонины сурвалжлагчдад мэдээлснээс үзвэл Лазаре-вынхан 2000-2002 онд гадаадын 1500 эрийг ийн хуурсан байжээ. Гэтэл тэдний ердөө 10 нь л дээд байгууллагад гомдол гаргасан байна. Харин ганцхан Терри л мөнгөө эргүүлж авч чадсан аж.
Интернэт-заль улам бүр газар авлаа. 2004 оны арваннэгдүгээр сард Нью-Йорк таймс сонин хирдхийм тоо баримт нийтлэв. Орос хүүхнүүдэд хууртагдсан 10-15 америк эр өдөр бүр Москва дахь АНУ-ын ЭСЯ-нд ханддаг аж. Ийм утгатай захидал Елена Петровад долоо хоногт 20 орчим ирнэ. Еленагийн хувьд бүх юм 1993 онд эхэлжээ. 27 настай хүнтэй суугаагүй эмэгтэй хөдеогийн олон түмний нүдэнд хөгширсөн харагдалгүй яахав. Миний туулсан амьдралын тухай удаан ярьж болно. Нөхөрт гарах гэж би янз бүрээр оролдсон. Сонинд гарсан зарлалаар хүнтэй танилцаж ч үзэв. Елена гурван жилийн дотор нийлбэр дүнгээрээ 40 хүнтэй захидлаар харилцсан байна. Тэгээд эцэст нь ханиа ӨАБНУ-аас олж. Тэр нь хоёр метр өндэр, үс ноос болсон, холын зайд гүйгч. Тэрбээр архи, тамхи хэрэглэхгүй, сайхан ажилтай. Санасандаа хүрсэн ч гэлээ Елена холын Африкт уйтгарлаж суух
болов. Тэгэхлээр нь сурснаараа орос хүүхнүүд гадаадын эрчүүдтэй интернэтээр суухыг ажиглахаа үргэлжлүүлжээ. Гадаадын хүнтэй суух гэсэн орос бүсгүйчүүдийн талаар хүмүүс ямар бодолтой байдгийг нь уншаад миний үс босох шиг болсон. Иим царайлаг, ухаалаг хүүхнүүд яагаад өөрийнхөө эрчүүдтэй суудаггүй юм бол оо? Нэг л учир байна даа…
…Лазаревын гэр бүлийнхэн шиг ажилладаг бүсгүйчүүд байдаг-Бүлэг бүр өөрийн гэсэн үйл ажиллагааны онцлогтой. Тэдний талаар Елена Петрова материал цуглуулсаар байтал бүхэл бүтэн ном болохуйц болжээ. Америкчууд ямарваа заавар зөвлөгөөнд их шүтдэг болохыг нь Елена Петрова мэдээд түүгээр шударга бизнес хийхээр шийдсэн байна. Тэгээд орос эмэгтэй хайсан хүн яавал луйвардуулахгүй байх, орос эмэгтэй хүн ер нь ямар онцлогтой болох талаар ном бичжээ. Тэгсэн чинь эрийн хэрэгцээ ч гэж жигтэйхэн.
Америкийн ЭСЯ хууртагдсан, луйвардуулсан эрчүүддээ илгээхэд зориулсан захидал боловсруулсан байна. Уг захидал Харамсалтай нь Та америк эрчүүдийг мэхлэхэд чиглэсэн. Орост тун түгээмэл болж буй Интернет луйврын золиос
болсон байна хэмээн эхэлнэ. Гэвч америк эрчүүд ч орос хүүхнүүд ч ханиа олох найдвар тасрахгүй байна. Хохирсон эрчүүдийн олон арван захидлыг уншаад би Еленагийн зөв болохыг ойлголоо. Яагаад чухам ийм эвгүй явдал болоод байгааг энэ хүмүүс сайн ухаардаггүй юм байна. Тэд бас хүмүүст итгэхээ больчихоогүй байдаг аж. Царайлаг аятайхан хүүхэн нь сахал үстэй Иван болчихоод байхад ч нөгөө эмэгтэй нь хаа нэгтэй байна гэж бодсоор байх юм. Архангельсхад суудаг Людмила Долначева дараах маягаар ажилладаг. Орос хүүхэн сонирхож буй гадаадын эрчүүдийн хаягийг цуглуулж, тэдэнд захидал бичнэ. Эрчүүдээс хариу ирнэ. Тэгэхээр нь хоёр дахь захидлаа гэр бүлийн асуудал эрхэлдэг агентлагиин өмнөөс мэтээр бичиж 50 доллар төлөхийг хүснэ. Мөн аль ч байдлаараа эрчүүдийн хорхойг хүргэмээр авахуулсан 2-3 ширхэг зураг явуулна. Үүний хариуд нөгөө эр мөнгө ирүүлнэ. Ингээд л гүйцээ. Энэ эмэгтэй ийм байдлаар гурван жил ажиллаж буй ч баригдаагүй байна.
(өнөөдөр 2004-12-29 304)