Оны шилдэг программ хангамж тодорлоо

Тэдний дундаас хамгийн гол шалгаруулалт болох Оны шилдэг програм хангамж номинацид Интерактив ХХК-ийн боловсруулсан Санхүү нягтлан бодох бүртгэлийн ПИРАМИД програм хангамж шалгарч, шилдгийн шилдэг цол өргөмжлөл хүртсэн байна.
Энэхүү програм нь аж ахуйн нэгж, байгууллагын санхүу, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулсан систем бөгөөд СЭЗЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсын бүх аймаг, хотуудад олон зуун хэрэглэгчидтэй үнэхээр л шилдэг бүтээгдэхүүн юм байна.
Тус компанийн програмыг СЭЗЯ, МҮХАҮТ болон АПУ, Номин, Эрэл, Мобиком, Скайтел, Капитал, Тээвэр хөгжлийн банк зэрэг Монголын нэр хүндтэй байгуул-лага, компаниуд ашиглаж байгаа нь дээрх шагнал эзнээ олсныг илтгэж байгаа аж.
Дашрамд дурдахад Интерактив компани 2002 онд Үндэсний үйлдвэрлэгчдийн холбооноос Оюуны шилдэг бүтээгдэхүун үйлдвэрлэгч, 2003 онд ASOCIO (Asian Oceanian Computing Industry Organization) байгууллагаас Best software solution proүider гэдэг хүндтэй шагналуудын эзэн болж байжээ
(өдрийн сонин 2004-12-29 318)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button