Эвслийн задралын эхлэлийг АН тавив

Гэвч парламентын ардчилалд хүрэхэд зөвшилцөл хэмээх цөөн хүний хуйвадаан илэрхий саад болсныг хэлэх хэрэгтэй. УИХ-ын сонгуульд эвсэл байгуулан оролцсон АН болон МАШСН, ИЗБНН-ууд МАХН-тай үгсэн зөвшилцлийн цаана нэгэн баг болон нуугдаж, шинэ
үеийн улс төрийн товчооны үүргийг гүйцэтгэх болсон нь нууц биш. Гэтэл бидний нэгэн баг хэмээн андуурч байсан Эх орон-Ардчилал эвслийн хүрээнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн, дуу хоолойгоо өргөхийг хүсэн намууд нуугдаж байж. Өөрөөрхэлбэл, ард түмний өнөөдрийг хүртэл хүлээсэн хүчтэй сөрөг хүчин эвсэл, зввшилцөл хэмээх аймаар том тогооны ёроолд живэх дөхөөд байв. АН-аас МСДН салж, эвсэл задарсан нь үүнийг гэрчилнэ.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУВЬ ЗАЯА МАХН-ЫН СОНГОЛТООС ШАЛТГААЛНА
Ингэхэд хэзээ тарж бутрах бол гэж хүлээж байсан эвсэл юуны учир шинэ оны босгон дээр гэнэт татан буугдахад хүрэв гэдгийг сонирхъё. Эх орон-Ардчилал эвслийг анх АН, МАШСН-ын удирдлагууд үзэглэн байгуулсан. АН-ын ҮЗХ-ны ээлжит хурал удирдлагуудынхаа асуудлыг хөндөн, эдүгээ тус намын дарга тамга барьсан М.Энхсайхан уу, олонхиор батлагдсан Р.Гончигдорж уу гэдгийг хэлэхэд хэцүү болоод байна. Намын гишүүд нь ч энэ асуултад хариулж чадахгүй эргэлзэж сууна. Тэдний энэ нөхцөл байдал Эх орон-Ардчилал эвелийн нэг субьект болох АН-ыг дэнжигнүүлж, МАШСН-ыг ойлгомжгүй байдлаас өөрсдийгөө авч гарахад хүрэв.
Эвслийн нэг гол хүчин нь үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнаж дэрвээд бай-хад удирдлага нь ч тодорхой-гүй субьекттэй эвсэж суухаас татгалзсан нь МАШСН-ын зүгээс хийсэн зоримог алхам байлаа. АН-аас МСДН салан тусгаарлаж, ядаж байхад ялаа гэгчээр Р.Гончигдорж, М.Энхсайхан нар суудлаа булаацалдаж эхэлсэн нь Эх орон-Ардчилал эвслийг задралд хүргэсэн хэрэг. Бидэнд байгаа мэдээгээр Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллагыг зарлан хуралдуулах хүсэлтийг анхлан тавигчид нь АН-ын ҮЗХ-ны нэр бүхий гишүүд.
Б.Эрдэнэбатаас салж болохгүй, яаж ийгээд зүүгдээд байх хэрэгтэй хэмээн гишүүд, удирд-лагууддаа захин хатуурхаж байсан М.Энхсайхан Туркээс ирмэгцээ эвслийг татан буулгах гэж яардаг нь учиртай. Өөрийг нь эзгүйчлэн намын даргаас огцруулж, ханилах нөхөргүй буланд шахсаных нь төлөө Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж нараас хариугаа хатуухан авахаар шийдсэн нь энэ. Мэдээж, Буянт-Ухаад хэл тавимагцаа тэрбээр үнэхээр жийгдчихэээд байгаагаа ухаарсан хэрэг. Ийнхүү Эх орон-Ардчилал эвсэл АН-ын лидерүүдийн дунд бөмбөг болон өнхөрч, эцэст нь хагарлаа. Эвсэл татан буугдсан тухай албан ёсны шийдвэрийг УИХ-ын дарга ноён Н.Энхбаяр хүлээж аваад хоёр хонож байна. Энэ шийдвэр Н.Энхбаярт бас нэгэн түүхэн боломжийг олгож, зөв сонголт хийхийг тулган шаардаж буй.
УИХ-Д СУУДАЛТАЙ НАМУУДАД БОЛОМЖ ИРЭВ
Эвсэл задарснаар УИХ өөрийн үүрэг, хариуцлагын дагуу дуугарах эрхтэй, дуу хоолойгоо өргех боломжтой таван намаас бүрдэх болов. Тодруулбал, Эх орон-Ардчилал эвслийн цаана ам хаалттай сууж, зөвшилцлөөр зөв буруугүй гуядуулж байсан намуудад төлөвшлийн шинэ үе ирлээ. Энэ нь хамгийн олзуурхам үр дүн юм. Ардчилсан парламент зүй ёсоороо ажиллаж эхэлнэ гэсэн үг. Одоо тэдэнд зөвшилцөх эрхтэй цөөн хүний зангаа, дохиог хүлээж суух шаардлага үгүй. Олон түмний хэзээд дэмжихэд бэлэн байдаг хүчтэй сөрөг хүчний байр суурь тэдэнд оногдож, чухам тэрхүү орон зайд аль нам нь илүү дорвитой, тулхтай эзэн болохыг харуулах шалгалт эхэллээ. Юутай ч Б.Эрдэнэбатын амыг Батлан хамгаалахын сайд хэмээх албан тушаал нь хамхиж чадсангүй. Намаа сайдын сэнтийгээр худалдах нэгэн тэр лав биш аж. 219 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралд-сан Эх орон-Ардчилал эвслийн удирдах дээд байгууллага 70.7 хувь буюу 201 хүний саналаар эвслийг татан буулгасан тухай 04 тоот мэдэгдэл одоо нэгэнт УИХ-ын анхаарлын төвд очсон. Бие даагч гишүүдийн байр суурь ИЗБНН-ын дуу хоолой, БНН-ын хурц тод шүүмжлэл, МАШСН-ын шинэ хандлага, АН-ын ардчилал, МАХН-ын ноён нурууг УИХ үгүйлэн санаж байсан нь маргашгүй үнэн.
Чухамдаа ардчилсан парламент гэж үүнийг л хэлэх бөгөөд ард түмэн их эвлэрлийн төрд хүрэх гүүр болгон өнөөгийн УИХ-ыг сонгосон юм. Хадны мангаа гэгдсэн улс төрийн том дарамт болж хувирсан зөвшилцөл эдүгээ шаардлагагүй болсон. Эвслээр үзэл бодлоо удирдуулдаг үе өнгөрсөн. Одоо парламент хэрхэн ардчилагдахыг хүлээх л үлдлээ.
Н.ЭНХБАЯРЫН СОНГОЛТ АН УУ, ЭСВЭЛ…
Маргаантай байгаа хоёр тойргийг эс тооцвол УИХ-д хамгийн олон буюу 36 суудалтай нь МАХН. Удаад нь 25 суудлаар АН жагсана. Гутгаарт долоон суудлаар МАШСН байраа эзэлж байгаа. ИЗБНН 2, БНН 1, бие даагч 3 гэсэн бүрэлдэхүүнтэй УИХ цаашид хэрхэн ажиллаж, Засгийн газраа чиглүүлэх вэ? МАХН-ын өмнө түүхэн хариуцлагатай сонголт тулж ирээд байгааг дээр өгүүлсэн. Тэд 39-үүл болчихвол ердийн олонхийн дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, төр удирдах эрхтэй. Ноён Н.Энхбаярын сонголтод ИЗБНН, БНН лавтай өртөхгүй нь. Энэ хоёр намын боловсон хүчний бодлогыг төр төвхнүүлэх хэмжээнд хүрсэн гэж үзэхэд арай эрт байгаа. Тэгэхээр Н.Энхбаярт АН, МАШСН гэсэн хоёр хувилбар үлдэж байна. Бие даагчдыг бас мартаж болохгүй. Гурван бие даагчид хандарч, 39-үүл болж орхивол МАХН-д гарлага бага тусна. Гэхдээ энэ нь бас л явцгүй сонголт. Хэрэв МАХН-ын зүгээс АН-ыг сонговол Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцрох аюулгүй болох юм. Магадгүй, ингэвэл эвелээс М.Энхсайханы фракцыг төлөөлөн Засгийн газарт багтеан П.Цагаан, МАШСН-ын Б.Эрдэнэбат нарын ганц хоёр хүнд огцрох боломж олдож болох талтай.
Гэвч АН-ыг сонгохын тулд МАХН, зөвшилцлийн нэг субьект байсан эвелийн оронд туе намыг залж, бүх зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Товчхон хэлэхэд хаанахын, хэний Засгийн газар улс орныг удирдаж байгааг тодхон зарлаад цааш алхахыг ард түмэн МАХН-аас шаардаж байна. Эвслээр овоглож байсан Ерөнхий сайд Ц.Элбэгдорж одоо АН-аас дархлаажиж байж хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг. Уяач нь сураггүй болсон эзэнгүй Элбэгдорж Засгийн газрыг удирдах хууль зүйн эрхгүй. Хэдий тиим боловч нийгмийн уур амьсгал Засгийн газар огцрохыг төдийлөн дэмжихгүй байгааг санахад илүүдэхгүй.
Зөвшилцлийн дүрмээр шийдсэн боловч УИХ-аас олонхийн саналаар одоогийн Засгийн газрыг томилсон нь үнэн. Үүнийгээ үүсээд байгаа шинэ нөхцөл байдалд захируулан хуулийн хүрээнд баталгаажуулах нь чухал болоод байгаа юм. МАХН-ын сонгож болох хамгийн ашигтай хувилбар бол МАШСН. Тэдний долоон гишүүнтэй МАХН-ын 36 түшээ нийлээд 43-уул болж, Засгийн эрхийг барих хувилбар бас байгаа.
Хэрэв ингэвэл дахиад л бүхнийг эхнээс нь эхлэх шаардлагатай болно. Олон нийт үүнийг яаж хүлээж авах бол?
Н.Энхбаярын болгоомжилж байгаа нэг зүйл бол АН-ын дотоодын бужигнаан. Хэзээ ч хэнийг ч унагаж, бас хэд ч хуваагдаж мэдэх энэ намын хэт ардчилсан байдал УИХ-ын даргыг айлгадаг нь нууц биш. Харин эх сурвалжийн мэдээлснээр Б.Эрдэнбат УИХ дахь цөөнхийн армийг командалж үлдэхээс ер бэргэхгүй байгаа гэх. Түүнд албан тушаалаас илүү парламентын зүй ёсны ардчилал, намынх нь эрх ашиг үнэтэй байжээ гэж ойлгож болох нь.
ЕРӨНХИИЛӨГЧИИН ЗАСАГЛАЛЫГ ХЭН ДЭМЖДЭГ ВЭ?
Энэ асуултын хариулт Н.Энхбаярын хувьд маш том унэ цэнэтэй. Учир нь эрхэм спикер Ерөнхийлөгчийн засаглалыг илэрхий сонирхож байгаа бөгөөд бидэнд байгаа мэдээгээр Ц.Элбэгдоржтой үгеэн нийлеэн бас нэг шалтгаан нь энэ ч байж болох. Үндсэн хуульд дорвитой өөрчлөлт оруулж, ингэхдээ засаглалын асуудлыг хөндөн, 2 сая 500 мянган хүн амтай Монгол Улсад хаант удирдлага буюу Ерөнхийлөгчийн засаглал илүү үр дүн авчирна гэдгийг УИХ-аар, ард түмнээр хүлээн зөвшөөрүүлэх нь тэдний дараагийн нүүдэл. Тиймээс ч ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль намуудын анхаарлын төвд ямагт байж, улс төрийн бодлогынх нь чиглэл, агуулга болоод байгаа. МАХН-аас сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа Н.Энхбаяр өөрийнхөө ажиллах орчныг цэвэршүүлж, улс орны
удирдлагыг гартаа төвлөрүүлэх алсын санаатай байдаг нь улс төрийн хүрээнийхэнд нэгэнт илэрхий болсон. Тэгэхээр мань эрийн сонголт энэхүү ирээдүйн төлөвлөгөөнд нь үйлчлэх нам, хүчний зүг хэлбийх магадлалтай.
АН-ын хувьд энэ тал дээр байр сууриа илэрхийлж байсан нь үгүй. Лидерүүдийн зарим нь Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэх боловч АН-ын барьцгүй, хаашаа ч хэлбийж, гэнэт ямар ч хувьсал хийж болох тогтворгүй байр суурьтай эвлэрэхэд хэцүү. МАШСН байгуулагдсан цагаасаа Ерөнхийлөгчийн засаглалын тухай хааяа нэг дэмжсэн үг унагаж ирсэн. Угаас энэ намын дотоод тогтолцоо мэн л төвлөрсөн удирдах бүтэцтэй. Тэгээд ч Б.Эрдэнэбатын хандлага, зарчим нь нэг гарт бүгдийг төвлөрүүлэн чиглүүлэх явдал.
МАХН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ШАЛГАЛТ ӨГНӨ
Зөвшилцлийг хэдхэн хүний, тэр дундаа МАХН, АН- ын хуйвалдаан гэж нийгэм нэгэнт үзэх болсон. Энэ хоёр намын олонх гишүүн мэн ингэж харддагаа нуудаггүй. Хувьсгалаар эхэлж, хуудуутай төгеч байгаа АН-ын ойлгомжгүй байдлын цаана МАХН байгаа мэтээр тайлбарлагсад ч бий. МАХН- ын хар хайрцагны бодлого АН- ыг дахин гурав хувааж, МАШСН-ыг дэнжигнүүлэх явдал гэж ойрын эх сурвалж тайлбарлаж байгаа. Юутай ч МАХН санасандаа хүрч,тэдний гарт Засгийн газрын хувь заяа төвлөрлөө. Одоо үндэсний хэмжээний энэ том намын шалгалт өгөх ээлж. Зөвшилцөл үнэхээр хуйвалдаан байсан уу, үгүй юу гэдгийг харуулах цаг ирлээ. Монголын төрөөр цөөн хүн хуйвалдан тоглож байсан, үгүйг ч бас ард түмэн мэдэхийг хүсч байна. Үүний хариулт нь МАХН-ын сонголт байх болно.
АН, эсвэл МАШСН-ыг сонго. С.Оюун, эсвэл Б.Жаргалсайханыг талдаа татсан ч болно. Хамгийн гол нь төр засаг, улс орон эзэнтэй, төвлөрсөн бодлоготой байг. МАХН хэнтэй хамтарч ажиллахаа ил тод зарлаж, шийдвэрээ гаргасан тохиолдолд дараа нь хууль ёсны Засгийн газрын тухай ярих үүд хаалга нээгдэнэ. Парламентад суудалтай намууд ч ялгарч, төлөвшин, өөрийнхөөрөө хөгжиж, бас хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлэх боломж ирэх юм. Зөвшилцөл нэртэй нэг том нам эдүгээ нэгэнт үхсэн. Араас нь гашуудан уйлах хэрэггүй. Түүний үхэл парламентын ардчиллыг, намуудын бие даасан байр суурийг Монголын улс төрд эргүүлэн авчирлаа.
Зөвшилцөлтэй хамт Их эвлэрлийн Засгийн газар ойчих, үгүйг МАХН шийдэг! МАХН-ын улс төрийн шийдэл, сонголт хүчтэй бөгөөд үнэн, цаг үедээ зохицеон байх болно гэдэгт найдъя.
(өнөөдөр 2004-12-29 304)