Эвслийг тараах нь төр, засгийг хямралд түлхсэн хариуцлагагүй алхам

тус хуралд оролцоогүй ҮЗХ-ны зарим гишүүдийн явуулж байгаа улс төрийн шинжтэй үйлдэлтэй холбогдуулан нам, эвслийн гишүүд болон олон түмэнд бодитой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж, доорхи зарим үндэслэлийг сонордуулж байна. Үүнд Нэг. Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг арванхоердугаар сарын 18, 19-нд хуралдуулна гэж Ардчилсан намын дарга М.Энхсайхан мэдэгдсэний дагуу ҮЗХ-ны гишүүд бид цугларсан. М.Энхсайхан дарга хурлыг зөвлөлгөен болгоно гэсэн боловч бид зөвшөөрөөгүй. Ингээд дарга орхин явсан. Энэ үед ҮЗХ-ны гишүүд бид хурлыг тэргүүлэгч сонгон удирдуулж, намын удирдлагад итгэл үзүүлэх, эсэх тухай асуудал хэлэлцэн, нууцаар санал хураан шийдвэр гаргасан. Санал хураалтад оролцеон 126 гишүүнээс 122 нь буюу 96.4 хувь нь намын удирдлагад итгэл эс үзүүлнэ гэсэн санал өгч, тогтоолын төслийг 100 хувийн саналаар баталсан. Манай намын ҮЗХ 197 гишүүнтэй. Тэр өдрийн хуралд ирсэн 154 гишүүний 81.8 хувь ийнхүү шийдвэр гаргасан юм. Бид арванхоёрдугаар сарын 18-нд хурлаа хаагаагүй, маргааш нь М.Энхсайханыг урьж оролцуулан үргэлжлүүлэхээр шийдсэн. Тус хурлын шийдвэрүүдийг тэр өдрийн орой Их тэнгэрт болсон намын шинэ жилийн арга хэмжээн дээр М.Энхсайханд гардуулсан боловч маргааш өдөр нь тэрээр Турк Улс руу явчихсан. Тэгээд нэг мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл энэ нь тамга тэмдэг, гарын үсэггүй байсан тул ҮЗХ-ны хурал түүнийг хүчингүй гэж үзэхээс өөр аргагүй болсон юм. Арванхоёрдугаар сарын 19-нд ҮЗХ үргэлжлэн хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн. Намын даргын төлөө хоёр гишүүн нэр дэвшиж өрсөлдсөн. Гүйцэтгэх зөвлөлд одоо биднийг үгүйсгэн тэмцээд байгаа Э.Бат-Үүл, Л.Гүндалай, М.Энхсайхан иар бүгд л сонгогдсон шүү дээ. Бид тусдаа ялалт байгуулж, нам дотроо хэн нэгнээс өшөө авах оролдлого хийгээгүй, хийх ч үгүй гэсэн зарчмын байр суурьтай. Энд хууль, дүрмийн бус зүйл юу ч байхгүй, бүх ажиллагаа ном ёсны дагуу явагдсан. ҮЗХ-ны дийлэнх олонхиороо шийдсэн дээрх хурлын талаар эргэлзээ төрүүлэх гэсэн ямар ч оролдлого ардчиллын зарчим, намын эрх ашгийн аль алинд нь нийцэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн УИХ-ын 2004 оны сонгуулиас хойш бүтэн зургаан сарын хугацаанд буй болсон нөхцөл байдлыг авч үзэх, цаашдын улс төрийн алхмуудыг тодорхойлох зүй ёсны шаардлага байсан боловч ҮЗХ-г нэг ч удаа зарлан хуралдуулаагүй өдий хүргэснийг ч энд тэмдэглэх хэрэгтэй.
Хоёр. Сүүлийн өдрүүдэд улс төрийн хэрэг явдал ноцтойгоор өрнөх болсонд харамсч байгаагаа илэрхийлэхийг бид хүсч байна. 2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд Н.Чулуунбаатар, Б.Эрдэнэбат, М.Энхсайхан, Л.Гүндалай, М.Тунгалаг нарын даргалан хийлгэсэн Эх орон-Ардчилал эвелийн удирдах дээд байгууллагын 04 тоот тогтоол гэгчийг УИХ дахь Эх орон-Ардчилал эвслийн бүлгийн гишүүдэд тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгелүүдээр зогсоо зайгүй сурталчилах боллоо. Энэхүү тогтоолд Эх орон-Ардчилал эвелийг татан буулгасугай, эвслийн гэрээ, түүний хавералтуудыгхугацаанаас нь өмнө дуусгавар болгож, дүрмийг хүчингүй болгосонд тооцсугай гэх мэтээр лүндэн буулгажээ. Гэтэл Эх орон- Ардчилал эвелийг татан буулгах, гэрээ дүрмийг хүчингүй болгох эрх тэнд цугларсан хэдэн хүнд эрх зүйн хүрээнд олгогдоогүй учраас хууль бус үйлдэл болжээ. Дээр дурдсан асуудлыг хэлэлцэж, арванхоёрдугаар сарын 27-нд намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан тогтоолд тодорхойлодсон арванхоёрдугаар сарын 26-нд болсон гэх Эх орон-Ардчилал эвелийн хурал, түүнээс гаргасан шийдвэрүүд, хууль, дүрмийн бус, хүчин төгөлдөр биш гэдгийг нотолсугай гэсэн шийдвэрийг бид бүрэн дэмжиж байна.

Энд хэдэн үндэслэлийг цохон тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ, Үүнд
1.Эвслийг татан буулгасан гэх хурал бол эвслийн дээд байгууллага биш эз. 2003 оны долдугаар сарын 16-нд байгуулагдаж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн Эх орон-Ардчилал эвслийн дүрмийн 2/2-т Эвслийн дээд байгуулага нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо, Эх орон-МАШСН-ын Бага чуулганы хамтарсан хуралдаан байна гэсэн тов тодорхой заалт тодорхойлогдсон. Гэтэл уг хуралдаан гэгчид оролцвол зохих 400 гишүүнээс 219 нь (54.7 хувь) оролцож, тогтоолоо 70.7 хувиар баталсан гэнэ.
Гэтэл манай намын ҮЗХ 197 гишүүнтэй, үүний бараг 90 хувь нь оролцоогүй, хуралдаан болох зарлал ч сонсоогүй байна. Үүнээс үэвэл. Ардчилсан нам эвсэл байгуулсан нэг субъектын хувьд дурдсан шийдвэрийг гаргалцахад оролцоогүй тул хуралдааны шийдвэр гэгчийг хүчингуй гэх бүрэн үндэслэлтэй юм. Дээрх хуралдаан-д оролцсон гэх Ардчилсан намын ҮЗХ-ын 30-аад гишүүн Ардчилсан намын дээд байгууллага болох ҮЗХ-г төлөөлөхгүй болохыг мэдэгдэж байна.
Уг хуралдааныг даргалсан Эх орон-МАШСН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатар МЫ-25 суваг төлевизээр арванхоёрдугаар сарын 27-нд мэдэгдэхдээ Эвслийг тараах асуудал эхлээд хэлэлцэх хэргийн телөвлөгөөнд тусгагдаагүй, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Гүндалай Манай намын ҮЗХ-ны 30 гаруй гишүүд оролцсон, ҮЗХ-ны гишүүд олноороо оролцсон бол ийм шийдвэр гарахгүй байсан гэж хэллээ. Үүнээс үзвэл, эвслийг тараах шийдвэрийг хэн нэгний шахалт, шаардлагаар гаргасан, хуралдааныг АН-ын ҮЗХ-ны ихэнх гишүүдээс далдуур зохион байгуулах сонирхолтой байсан мэт сэтгэгдэл төрүүлэхгүй байж чадахгүй байгааг ч ил тод хэлмээр байна.
Эвслийн дотоодод гар сан санал эөрөөтэй асуудлыг бид өнгөрсөн хугацаанд 2004 оны хоёрдугаар сарын 16-нд батлагдсан эвслийн гэрээний хавсралтыг 1/1-д тодорхойлогдсон Эвсэлд оролцогч намуудын хооронд гарсан маргааныг эвслийн гэрээ болон дүрмийн хүрээнд зөвшилцлөөр шийдвэрлэнэ гэ сэн заалтын дагуу шийдсээр ирсэн. Гэтэл энэ удаад ямар нэгэн зерчил маргаан гарсан тухай асуудлыг эасэлд багтсан намуудаас АН-д тавиагүй атал эвслийн нэгдсэн хурал даан гэгчийг зохион байгуулагчид Эвслийн дүрмийг илт зөрчсөн үйлдэл рүү гулсан орсон нь бас л хууль бус болжээ. Сонгуулийн субъект-эвслийг татан буулгах нь хэн дуртай хүний дур зоргоороо гүйцэтгэж болдог үйлдэл биш. Монгол Улсын хуулиар эохицуулагдсан харилцаа байдаг. Улсын Их Хурлый тухай хуулийн 21.8-д УИХ-д суудал бүхий эвслийг орол цогч намууд нь шийдвэр гаргаж цуцалсан тохиолдолд эвслийн бүлгийн ажиллагаа дуусгавар болсонд тооцно гэж тодорхойлсон байдаг. Гэтэл Ардчилсан нам, намын дээд байгууллага болох ҮЗХ эвслийг цуцлах бүү хэл, хендөх тухай ямар ч асуудлыг эдүгээ хүртэл авч үзээгүйг бид нотолж байна.
2004 оны хоёрдугаар сарын 16-нд батлагдаж, Сонгуулийн ерөнхий хороонд
бүртгүүлсэн Эвслийн гэрээний хавсралтын 2.1-д Эвслийн гэрээний хугацаа дууссанаар татан буугдаж болно гэж заасан. Сонгуулийн ерөнхий хороо ч уг эвслийн гэрээг 2008 оны арванхоёрдугаар сарын 31 хуртэл хүчинтзй байхаар баталсан байтал гэрээг цаг бусаар хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй.
5. Эх орон-Ардчилал эвсэлд зөвхөн АН, Эх орон-МАШСН хоёр бус, ИЗН-БНН нэгдсэнийг үгүйсгэвэл алдае болох биз ээ. ИЗН-БНН эвслийн гэрээ, дүрмийг нэгэн бүрэн эрхтэй оролцогчийн хувьд зөвшөөрөн нэгдэж, улмаар дагаж мөрдсеер ирсэн, парламентад хоёр суудал бүхий улс төрийн хүчин. Иймээс туе намыг ямар нэгэн сөрөг асуудал тавиагүй, эвсэлдээ үнэнч байсаар байхад Ардчилсан нам болон Эх орон-МАШСН эвслийг дангаараа татан буулгана гэх асуудал огтхон ч байхгүй болохыг хэи бүхэнд сонсогдохоор хэлэх ёстой.
Эвслийг тараах нь төр, засгийг хямралд түлхсэн хариуцлагагүй алхам болно. Мэн төрийг барьцаалах замаар намын дотоод асуудлыг шийдэх гэсэн оролдлого байх аввас түүнтэй эвлэрэх үндэс бас байж болохгүй. Монголын ард түмний сонголт нь улс төрийн зөвшилцөл, их эвслийг байгуулахад хүргэсэн бөгөөд улс төрийн энэхүү түүхэн ололтыг Ардчилсаи намын ҮЗХ-ын гишүүд бид улам бататгаж, үр дүнг нь үзэхийг эрмэлзэж байна. Ингэхдээ бид, хэрвээ эвслийн намууд болон Ардчилсан намын дотоодод санал нийлэхгүй зүйл байгаа бол дүрмийнхээ хүрээнд, яриа хэлцлийн замаар даван туулж чадна гэж үээж байгаа-гаа илэрхийлье.
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд
2004.12.28
(өдрийн сонин 2004-12-29 318)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button