Юм трейд-ийн удирдлага Ерөнхий сайдтай уулзав

Энэ тухайгаа тус компанийн захирал В.В.Фетисов, В.С.Яруцкий нар Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайд, энэ сайхан мэдээг дуулгасанд талархал илэрхийлж тус компанийн шинэ оны ажил уйлеэд амжилт хүсээд, энэхүү анхны уулзалт нь бидний цаашдын хамтын ажиллагаа, итгэлцэл ойлголцлын эхлэл болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын ч, Юм трэйд ХХК-ийн ч ажлын талбар нь Монгол Улс, Монголын зах зээл болохоор уулзаж ярилцаж, ойлголцож хамтран ажиллах нь ихээхэн чухал юм гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Ноён В.В.Фетисов эртний түнш байгууллага болохынхоо хувьд ЮКОС-ын удирдлага нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа дизелийн түлш бол Монгол Улсын хувьд стратегийн чухал бүтээгдэхүүн гэдгийг ойлгож дээр дурдсан хямдралыг үзүүлэхээр болсныг мэдэгдээд ирэх онд Юм трэйд ХХК Монголын зах зээлд харилцан ашигтай хамтран ажиллаж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
(өдрийн сонин 2004-12-29 318)