Улс төр, бизнесийнхэн

Манай дүрслэх урлагийн өнеөгийн хөгжлийн түвшинг тодорхойлох, гадаад дотоодын байгууллага, дүрслэх урлаг сонирхогч хувь хүмүүст сурталчлах, урлагийн шилдэг бүтээлүүдтэй танилцах, худалдан авах боломж олгох, уран бүтээлчдээ дэмжих зорилгоор тус хорооноос Монголын урлагийн зөвлөлтэй хамтран эл арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулсан. Энэ жилийн шилдэг бүтээлийн дуудлага худалдааны онцлог нь энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж ивээлдээ авах болсон нь юм.
Жилийн турш гарсан бүх үзэсгэлэнгээс шилдгийг нь түүвэрлэн оны шилдэг бүтээлийн жагсаалтад оруулдаг журамтай. 2004 онд нийтдээ 48 үзэсгэлэн олны нүдийг хужирласан бөгөөд эндээс шигшигдсэн 115 бүтээл оны шилдэг бүтээлийн үзэегэлэнд зиндаархаж, дуудлага худалдаанд оролцохоор болжээ. Үүнд дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээл шалгаруулдаг бөгөөд мэргэжлийн гэсэн ганцхан шалгуур тавьдаг.
Уран бүтээл төрөх нэг хэрэг, эзэнтэй болох бас нэг хэрэг хэмээн Монголын урлагийн зөвлөлийн тэргүүн, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлеэн. Дүрслэх урлагийн оны шилдгүүдтэй танилцахаар, шилдэг бүтээлийг хоймроо залж, урлагийн үнэт бүтээлийн эзэн болохоор энэ үдэш манай улс төр, урлаг соёл, бизнесийн тэргүүнүүд, элчин сайдууд цугласан байлаа. Зочдын манлайд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, мөн Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, БСШУ-ы сайд П.Цагаан тэргүүтэй төрийн түшээд, томоохон банкны захирлууд байв.
Үзэегэлэнд тавьсан бүтээлээс хамгийн өндөр үнэтэй нь Л.Ганболдын Мэнгэ булаг зураг найман сая төгрөг. Ч.Болдбаатар Үнэр, үнсэлт, үүл-ээ таван сая, Ц.Цэгмэд Ээжхайрхан-аа зургаан саяар үнэлеэн нь толгой цохиж байлаа.
Б.Төмөрбаатарын Гэрэгэ нэртэй зураг 850 мянган төгрөгөөр борлогдож дуудлага худалдааны салхийг хагалав. М.Лхагвадоржийн Хотонд-ыг 400 мянгаас үнэ дуудаж, нэлээн үнэ хаялцсаны эцэст 550 мянган төгрөгт үнэ хүрлээ. Түүнчлэн зураач О.Энхтайваны Зохиомж, Н.Бавуужавын Өвгөн туульч Тангад нэртэй сийлбэр, Л.Төгс-Оюуны Нил цэцэг, Д.Дарамбазарын Чонын дуудлага бүтээлүүд тэдний араас жагсан дуудлага худалдаа үргэлжилсэн.
(өнөөдөр 2004-12-29 304)