Шилдэг хүүхдүүд төрийн ордонд цугларав

Өчигдөр 2004 оны шилдэг арван нэгэн хүүхдийг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Төрийн ордны Соёмбо танхимд хүлээн авч уулзаж, бэлэг өглөө. Энэ жилээс тодорхой номинацуудаар шилдэг хүүхдүүдээ шалгаруулах болсон ажээ. Шилдэг хичээнгүй сурлагатан, шинийг мэдэгч номинацид нийслэлийн I дунд сургуулийн Юг ангийн сурагч М.Отгонбаатар, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын дунд сургуулийн 10ё ангийн сурагч Я.Мөнх-Эрдэнэ нар шалгарчээ. М.Отгонбаатар нь 1999-2004 онд физик, математикийн 50 гаруй олимпиадад оролцон, 29 меда-лиар энгэрээ мялаасан нэгэн аж. Тэрээр энэ онд БНСУ-ын Похан хотод болсон олон улсын физи-кийн 35 дугаар олимпиадын шагналт байрыг эзэлж, Вьетнамд болсон Ази тивийн физикийн олимпиадад амжилттай оролцжээ.
Шилдэг урлагийн авьяас-тан, уран бүтээлч номинацид 45 дугаар дунд сургуулийн 106 ангийн сурагч Г.Мөнхцэцэг, Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн 96 ангийн сурагч А.Нямжав нар шалгарсан аж. Г.Мөнхцэцэг нь МХО-ны бүжгийн дугуйланд тасралтгүй 12 жил суралцахдаа олон улс, улс, нийслэлийн хэмжээнд цөөнгүй урал-даан, тоглолтод орж байсан гэнэ. 2003-2004 онд нийслэлийн аварга шалгаруулах бүжгийн тэмцээнд хоёр төрлөөр аварга, Орост болсон Золотая осень тэмцээнд 2, 4 дүгээр байр, Мон-Рос турнир-2004-т залуучуудын ангилалд хоёр төрлөөр аварга, насанд хүрэгчдийн ангилалд мөн хоёр төрлөөр аварга болж байжээ. Харин Дарханы хөгжимчин охин нь ёочин, морин хуур, ятга хөгжмөөр тоглохоос гадна өөрөө аяз зохио-дог юм байна. Есөн жил дараалан онц сурч байгаа А.Нямжав ОХУ, Япон, БНХАУ-д айлчлан тоглолт хийж байжээ. Өсвөрийн шилдэг тамирчин номинацид спортын болон уран сайхны гимнастикаар зургаан настайгаасаа эхлэн хи-чээллэсэн, шигшээ багийн тамирчин Б.Хулан, самбо, жүдогоор барилддаг Л.Батзориг, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын сургуулийн 8а ангийн сурагч Г.Мөнх-Амьдрал нар шалгарсан байна. 97 дугаар сургуулийн сурагч Б.Хулан нь дэлхий, улс хотын чанартай тэмцээнээс 16 алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль авч байсан бөгөөд 2003-2004 онд БНСУ-д болсон таэеквондогийн дэлхийн их наадмын тай-бо аэробикийн хоёр удаагийн аварга, Монголын гимнастикийн холбооны 2003 оны шилдэг тамирчин юм байна. Харин Л.Батзориг нь энэ онд ОХУ-ын Сахад болсон Азийн хүүхдийн их наадмаас алт, самбо бөхийн улсын аваргаас хүрэл медаль хүртжээ. Мөн цагаан сарын өсвөрийн бөхчүүдийн барилдаанд түрүүлж, наадмаар үзуүрлэсэн ажээ.
Өсвөрийн шилдэг удирдагч, зохион байгуулагч гэсэн номинацийн шилдгээр арван жил онц сурч байгаа Говь-Сүмбэр аймгийн I сургуулийн 10в ангийн сурагч Т.Мягмартогтох тодорчээ. Түү-нийг энэ жил Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх зөвлөлийн хуралд оролцсон анхны хүухдийн төлөөлөгч гэдгээр нь хүмүүс мэддэг. Анх удаа хүүхдүүд НҮБ-ын индэр дээрээс томчуудад угээ хэлэх боломж олдсоны дотор монгол охин багтсан. Түүний Хууль зөрчсөн хүүхэд Монголд гэсэн илтгэл тэдний анхаарлыг ихээр татжээ.
Шилдэг хөдөлмөрч бүтээлч хүүхдээр Баянхонгор аймгийн П.Далайжаргал тодорсон байна. Тэрээр зарим хэвлэлийн компа-нийн аймаг дахь салбартаа ажил-ладаг гэнэ. Мөн энэ онд прог-раммчлалын улсын олимпиадад шагналт байр эзэлжээ. Түүнчлэн нутагтаа Шинэ үө болон компьютер хэмээх клубыг байгуулж, үеийнхэндээ компьютерын тухай мэдээлэл сургалтыг зохион байгуулдаг аж. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хөдөө орон нутагт компьютерын хэрэглээг үеийнхэндээ зааж сургаж байгаа түүнийг хичээн ажиллаарай гэж байсан. Мөн Ерөнхий сайдын анхаарлыг татаж байсан охин бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын сургуулийн зургадугаар ангийн охин М.Янжмаа. Шилдэг шинийг санаачлагч, техникийн сэтгэлгээт хуүхэд номинацийн эзэн тэрбээр энэ онд Монголын зохион бүтээгчдийн товчоо, Монголын оюуны өмчийн газ-раас зохион байгуулсан үзэсгэлэнд Мах шарагч, Сумны гэр, Самрын яс хагалагч бүтээлээрээ оржээ. Тэгээд Оюуны өмчийн газраас патент хүртэл авсан байна. Мөн өнгөрсөн наймдугаар сард Токиод болсон Зохион бүтээгч хүүхэд шалгаруулах үзэсгэлэнгээс Гранприг нь авсан юм байна. Жижигхэн биетэй энэ охин ягаан дээлэн дээрээ сумны гэрээ зүүснийг нь Ерөнхий сайд сонирхон үзэж байв. Жаал охин нум сум харва-даг гэнэ. Тэгээд сумаа дараа-лалтай авахад нь энэ сумны гэр тун хэрэгтэй ажээ. Харин мах шарагч нь аян замд хэрэг болно, самар хагалагч нь шүдийг гэм-тээхгүй гэж тайлбарлаж байлаа. Мөн энэ номинацийн нэг эзэн нь 87 дугаар сургуулийн 9 б ангийн Б.Даваахүү байв. 1998 оноос эхлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн хүухэлдэйн дугуйланд сурч, өөрэө загвар гарган цөөнгүй бүтээл хийсэн байна. 2002-2004 онд БНХАУ-ын Хөх хот, Энэтхэгийн Дели, ОХУ-ын Усть-Ординскийн хязгаарт үзэсгэлэнгээ гаргаж байсан ажээ.
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Улс орныг шилдгийн шилдгүүд хөгжүүлж явдаг. Хүмүүс ч шилдгүүдийнхээ жишгээр урагшилж байдаг. Та нар хүүхэд насандаа ийм сэргэлэн цовоо, бүтээлч байгаа юм чинь эх орноо ирээдүйд авч явна. Монгол орон маань хөгжиж дэвжинэ гэдэгт би итгэж байдаг. Та нарыг хараад энэ итгэл минь батажлаа гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button