Г.Мөнд-Оёоо Яруу найраг оюун санааны дээд мандалд оршдог

Энэ тухай туе төвөөс Монголын яруу найрагч Г. Мөнд-Ооёо өөрийн бүтээлүүдээрэз нуүдэлчин ард түмний оюун сэтгэлгээ, гоо зүйг нээж хүн төрөлхтний яруу найрагт оруулж иреэн тул ийм шийдвэр гаргасан- гэж мэдэгдсэн байна. Сүүлийн хэдэн жилд тэрбээр гадаад ертөнцөд Монголын яруу найргийг танилцуулж, дэлхийн оюун санааны ертөнцөд зохих байр суурийг нь эзлүүлэх талаар багагүй сурталчилгаа хийж буй. Түүнтэй хипсэн ярилцлага болон уран бүтээлээс нь толилуулж байна.
-Кэмбриж дэх Олон улсын намтар судлалын төв гэж чухам ямар байгууллага вэ. Тэнд манай хичнээн зохиолч судлагдаж байдаг бол?
-Энэ төв байгуулагдаад 30 жил болж байгаа, дэлхийн шинжлэх ухаан, улс төр, утга зохиол, соёлын салбарт намтрын судалгаа хийдэг байгууллага юм билээ. Тэнд олон мянган яруу найрагчдын намтрыг судалж байж намайг сонгосон гэж мэдээлеэн. Манайхаас Л.Түдэв, С.Дулам гээд нэлээд хэдэн зохиолчийн намтрын судалгаа бий байх. Утга зохиол яруу найраг гэдэг улс үндэстэн бүрийн зохиолчид өөрийн үндэснии сэтгэлгээг тээдэг тиим ертөнц шүү дээ. Миний уран бүтээл дэх үндэснии гоо зүйн сэтгэлгээ, манай яруу найрагт байгаа бусад үндэстэнд байхгүй тэр зүйлийг оруулж ирэх хандлагыг үнэлж байгаа болов уу гэж бодож байна.
-Таны сүүлийн үеийн уран бүтээл Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй номыг үүний баримт гэж үзэж бопох уу. Таны бүтээлүүд хэдэн хэл дээр уншигдаж байгаа вэ?
-Тэгж үзэж болно. Мөн миний Морин хуурын судар, Морин хуурын зохионгуй Нэртэй хосмолжин бүтээл 2002 онд хэвлэгдсэн. Эдгээр бүтээлүүд маань нүүдэлчдийн гоо зүйн сэтгэлгээ гэдэг талаасаа нэлээд анхаарал татсан байх. Миний ном, бүтээлүүд англи, франц, япон, хятад, солонгос, хинди, хэбрэй зэрэг хэд хэдэн хэлэнд орчуулагдсан.
-Та сүүлийн жилүүдэд яруу найргийн эрчим хүчний тухай ойлголтыг нэлээд онцгойлох болжээ. Өмнө нь нэг их яригдаж байгаагүй энэ нэр томъёог гаргаж тавьснаараа та яруу найргийг танин мэдэх шинэ үзлийг оруулж ирж байна уу. Эсвэл мартагдсан хуучныг сэргээж байна уу?
-Энэ бол өөрөө яруу найрагтай хамт оршиж байсан зүйл л дээ. XX зуунд манай яруу найргийн онолын сэтгэлгээ түүний эрчимлэг, тарнилаг чанарын тухай бодож сэтгээгүй явж ирсэн юм уу даа. Өмнөх судалгаа шүумжийг харж байхад яруу найргийг зөвхөн сэдэв, хэл найруупгын талаас нь ярьж иреэн шүү дээ. Гэтэл, яруу найраг хүн төрөлхтний оюуны гоц үзэгдэл, бидэнд таньж мэдэгдээгүй оюун
санааны орон зайд оршиж байдаг. Ихэнх тохиолдолд яруу найрагч өөрийнхөө амьдраагүй цаг үед, өөрөөр хэлбэл нэлээн хожмын цаг үед үнэлэгддэг нь магадгүй үүнтэй ч холбоотой байж болох юм.
-Тэгвэл сүүлийн үед дэлхийн утга зохиолын янз бүрийн байгууллагууд манайхыг со-нирхох болсон нь таны гаргаж тавиад байгаа тэр нэр томъёо, үзэл хандлагатай холбоотой юм биш биз?
-Одоо дэлхийн яруу найрагт хоёр хандлага байна. Нэг нь модернизм. Энэ бол бүх л үндэстний яруу найрагт ороод удаж байгаа байгаа чиг. Харин манайд шинэ боловч бусдад хуучин зүйл болчих-лоо. Модернист чиглэл нэлээн эрт хөгжсөн улс орнууд үүнээс өөр зүйл эрж хайх болж. Эрж хайж байгаа зүйл нь, хүн төрөлхтний яруу найрагт нэг их тэмтрэгдэхгүй байгаа цөөнх үндэстний оюун сэтгэлгээг таньж мэдэх.Энэ талаасаа Монголын яруу найргийг асар их сонирхож эхэллээ. . – -. . –
-Өрнөдөд яруу найргийг ертөнцийн тухай цэвэр оюун дүгнэлт гэж үздэг хэсэг байдаг. Үүнийг элитийн урлаг гэж нэр гэл, оюуны тэр их дэмжлэг, бай-галийн эрчим хүч нийлээд ямар нэгэн ер бусын мандлыг бий болгодог болов уу гэж. Тэгэхээр, эх байгалиасаа ундаргаа авч байдаг монгол хүний сэтгэлгээ, түүний бүтээсэн урлагийг элитийн гэж хэлэх боломжгүй юм л даа.
-Хоёр жилийн өмнө билүү дээ, та дэлхийн яруу найргийн их хуралд Даяаршлын үеийн Монголын шинэ яруу найраг-ийг мэдээлэхдээ хэрхэн тодорхойлсон бэ. Ялангуяа өнөөдрийн шинэ уран бүтээлчдийн талаар танд хангалттай баримт байсан гэж үү?
-Тэр илтгэлээрээ би Монголын яруу найргийн талаар гол нь мэдээлэл өгөхийг л чухалчилсан. XXI зуун руу шилжиж байгаа монголын утга зохиол нүүдлийн соёл иргэн-шил бүхий шинэ содон яруу найргийг хүн төрөлхтөнд бэлэглэж байна. Даяаршлын үеийн дэлхий нийтийн яруу найргийн шинэ сэтгэлгээг илэрхийлэх нэн шинэ чиг-лэлийг ч бас бэлэглэж байна. Мөн өнөөгийн Монголын зохиолчид бид олон зуун жилийн уламжлалтай үн-дэснийхээ яруу найргийн өв уламжлалыг хүн төрөлхтний сонгодог яруу найргийн сан хөмрөгт оруулж байр суурийг нь эзлүүлэх түүхэн үүргийг хүлээж байна. Ийнхүү даяаршлын эрин үед Монголын эртний яруу найраг ч, XX зуу-ны өвөрмец яруу найраг ч, нүүдлийн соёл иргэншлийн гэгээн тун-галаг яруу найраг ч хүн төрөлхтний яруу найрагт бүхлээрээ цоо шинэ байх онцлогоороо орж ирж байгаагаа зарласан юм.
-Бусдыгаа бодвол та гадаад харилцаа, мэдээлэл сайтай байдгийн хувьд асуухад, Орос, Хятадын яруу найрагт одоо ямар үйл явдал болж байгаа бол?
-Нэг их гүн рүү нь орж ажиглаж чадахгүй байна.Хятадад яруу найраг маш хүчтэй хөгжиж байгаа. Тэнд эртний яруу найргаа ч сэргээж, дахин дахин шинэ орчуул-гууд хийж түгээж байна. Бид мэднэ шүү дээ, Оросын яруу найраг XX зуунд асар их өндөрлөгийг бий болгочихсон. Одоо орчин үеийн шинэ хандлагууд нь сонгодог уламжлалтайгаа зэрэг хөгжиж байна. Яруу найраг асар өргэн бо-ломжтой зүйл юм л даа. Тэгэхээр нэгийг нөгөөгөөр нь үгүйсгэж болохгүй байх.
-Япончууд хайкугаа бичсээр л байгаа юу?
-Өө, бичилгүй яахав. Харин ч маш их сонирхдог болсон юм би-лээ. Уншигчид нь ч гэсэн. Саяхан Японд явж байгаад нэг сонин зүйл олж сонслоо. Мацушима гэдэг уул байх юм. Тэрнийг нь үзэж явтал хамт явж байсан залуу нэг хайку уншаад гайхалтай сайхан хайку гэж байна. Тэгсэн, тэр нь ердөө л
Ай, Мацушима
Ай, Мацушима
Ай, Мацушима гэж байгаа юм гэнэ. Үүнийгээ шүтэж байгаа гэж жигтэйхэн. Одоо таныхаар бол
Аяа, Дарьганга,
Аяа, Дарьганга,
Аяа, Дарьганга гэсэн үг гэж хамт явсан залуу маань хэлж билээ. Ингээд бодохоор яруу найр-гийг яаж хүлээж авах нь хүртэл хачин сонин үзэгдэл юм л даа. Тэгэхээр яруу найргийг тэрхүү дээд мандалд нь л таньж мэдэх боломжтой.
-Манай менгэн үеийнхэн анхаарлыг тань хэр татаж байна. Тэд энэ хэдхэн жилд маш олон ном хэвлүүллээ шүү дээ. Таныг Монголынхоо яруу найргийг гадаадад сурталчлах талаар багагүй оролдож байгаа гэдэг утгаар асууя?
-Тэднийг гоц гойд ч гэж хэлж чадахгүй, хоцрогдсон гэж ч хэлж чадахгүй юм байна.Жам ёсоороо л явж байгаа байх. Гэхдээ О.Дашбалбар, Д.Нямсүрэн хоёрын бий болгосон түвшинд өнөөдөр хэн нь ч хүрээгүй л байна. Дашбалбар маань эргээд бодоход, хээээ хойно нь уншиж байхад үнэхээр том яруу найрагч байжээ. Үнэхээр сонгодог. Бид чинь юмыг бас их хожуу ойлгодог юм уу даа. 0 Дашбалбар бол их сансарлаг, ертөнцийг бид-ний байгаагаас огт өөр дээд ертөнцөөс хөндлөнгөөс хараад бичсэн юм шиг. Харин Нямсүрэн маань энэ л газар шороон дээрээ, бидний дэргэдээс харж бүхнийг гайхамшигтай нарийн нээсэн байдаг юм. Энэ хоёр яруу найрагт өер өөрсдийнхөө дүрийг бий болгочихжээ. Ирэх нэгдүгээр сараас англи хэл дээр Түнү нэртэй сэтгүүл гаргах гэж байна. Дашбалбар, Нямсурэн хоёрынхоо дурсгалд зориулж байгаа юм. Монголын урлаг соёл, утга зохиолыг гадаадад сурталчи-лах зорилготой юм. Гэхдээ утга зохиолоо голлоно.
-Тэгвэл нэгэн үеийн их яруу найрагч тэр хоёр хуний өмнө хүлээх ямар нэгэн үүрэг танд байгаа гэсэн үг үү?
-Байгаа. Тэдний яруу найргийн үнэ цэнийг хамгаалах.дутуу суд-лагдсан хийгээд судлагдаагүй зүй-лийг нь судлах, дэлхий нийтэд сурталчлах гээд маш их ажил байна. Энэ үүргийг би өөртөө хүлээн авч байгаа юм. Хүн төрөлхтний оюун сэтгэлгээнд энэ хоёрын оруулсан өв хичнээн үнэ цэнтэй болохыг одоо бүр ч хүчтэй мэдрэх боллоо. Д.Нацагдоржийг л гэхэд л бид 60, 70-аад оноос, бараг дөчөөд жилийн дараа л утга зохиолын эргэлтэд оруулсан шүү дээ.Гэтэл Хятадад 1000 гаруй жилийн тэртээх Ли Байгаа дахин сэргээх их зүйл хийгдэж байна.
-О.Дашбалбар, Д.Нямсүрэн, та гурав үй зайгүй нөхөрлөж явсан мөртлөө яруу найргаараа маш их ялгаатай санагддаг. Энэ талаар өөрөөс тань сонсвол сонин байх болов уу?
-Биднийг зарим нь төстэй гэдэг юмаа.Төрж өссөн байгаль, ахуй орчин нэг гэдгээрээ мэдээж бидний гоо зүйн мэдрэмж төстэй байх нь аргагүй. Гэхдээ яруу найраг уран бүтээлээрээ гүнэгийрээд ирэхээр ялгарч байгаа юм. Бид гуравт адил төстэй нэг эарчим байдаг. Яруу найргийн төгс гоо зүйг бүтээх, төгөлдөр уянгыг бий болгох зарчим.
(өдрийн сонин 2004-12-29 318)