Баярын сюрприз

Энэ бол таны амин чухал хэрэглээ, үйлчилгээ болох эрчим хүчний үнэ ханш, таксины тариф хоёр юм. Эдгээрийн үнэ бидэнд шинэ жилээр хямдрах буе харин нэмэгдэж ирэх нь. Монголчууд аливаа баяраар үнээ нэмж үйлчлүүлэгчиддээ бэлэг барьдаг гажиг уламжлалтай улс.
Оны эхний өдөр таны суух цоохор такси болон оршин суух байранд дахь гэрэл гэгээ, халуун дулааны тань төлөх хэле нэмэгдвэл нэг их гайхах хэрэггүй. Дулаан, цахилгааны болон таксины үнэ нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх гэж байна. Энэ бол Эрчим хүчний зохицуулах зөвлөл болон Таксийн үйлчилгээ эрхлэгч-дийн холбооны шийдвэр. Дээрх хоёр үйлчилгээ, хэрэглээний үнэ дээшээ өгсөх болсоны хэргийн эзэн нь нөгөө шатахууны нэмэгдсэн үнэ ханш гэх юм.
Таксиныхан саяхан хуралдаж нэг км нь өдгөө 250 төгрөг байгаа үнээ 30 хувиар буюу 300 төгрөг болгохоо мэдэгдлээ. Шатахууны үнэ нэмэгдсэнээр тэд алдагдалтай ажиллаж байгаа гэнэ. Одоо таксинд суухад нь эхлээд танаас 500 төгрөг авна. Энэ бол таксны үнэ. Өмнө нь нэг км газар зорчиход 250 төгрөг төлдөг байсан бол одоо энэ нь 500 төгрөг боллоо гэсэн үг. Харин хоёр км-ээс цааш явахад хүрвэл км тутам нь 300 төгрөгөөр тоо-цогдоно. Энэ бол одоохондоо зөвхөн санал. Таксины үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон энэ саналаа хотын Нийтийн тээвэр зохицуулалтын газарт тавиад байна. Хэрвээ хотынхон тэдний саналыг хүлээн авбал иргэд бид хэдэн төгрөгөө хэмнэх үүднээс ойрхон газар хоёр зээрдээрээ шогшиж хол газар 100 төгрөгийн микроууддаа чихцэлдэх нь. Нийтийн тээвэр зохицуулалтын газрын эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Х.Ванчигмаатай уулзаж учрыг асуувал Такси-ныхны саналыг бид хотын Захиргаанд уламжилсан. Судалж үзэж байгаа гэдгээр тодорхой хариу өгөөгүй байна. Манай газартай таксны 57 компани гэрээтэй. Тэд үнэ нэмэх шийдвэр гараагүй л бол хуучин тарифаараа л үйлчлэх ёстой гэсэн хариу өгсөн юм. Гэтэл таксиныхан шинэ оны эхний өдрөөс 300 төгрөгөөр явна гээд гүрийгээд зогсчихвол яах вэ? Хэрвээ ингэж дураараа дургивал энэ нь хууль буе явдал болох нь. Учир нь такси нь нийтийн захиалгат үйлчилгээнд ордог учир үйлчилгээнийх нь үнэ тариф төр, засгийн хяналт, зохицуулалтад байдгаас тэр. Тиймээс эорчигч та хотын удирдлагаас шийдвэр гараагүй бол таксигаар санаа зоволтгүй явж болох нь.
Ер нь манайд өнөөдөр нэ.мэгдсээр байгаа энэ олон такси, энэ олон таксийн компаниудын өрсөлдөөний дүнд үйлчилгээний тариф уг нь буурмаар даа… Гэтэл тэд зах зээлийн жам ёсны энэ үндэслэлээр биш харин эерэгээр, хэрвээ шатахууны үнэ буурвал бид үнээ буцаад буулгана хэмээн нэмэгдээгүй үнийн өмнөөс үлгэр шиг юм амлаж сууна. Тэгтэл энэ долоо хоногоос эхлэн манайд бензин
болон дизелийн үнэ уруудсаар байдаг.
Одоо эрчим хүчнийхээ үнийг ярилцъя. Үнийг нэмэхгүйгээр одоогийн байгаа хэмжээнд нь барихыг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж холбогдох газруудад үүрэг өгөөд захирамж гаргачихсан байгаа. Гэвч Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс дулаан, цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй гэдэг саналыг Заегийн газарт хүчтэй тавьсан хэвээрээ байна. Үнэ нэмэх үндэслэлээ тэд мөн л шатахууны үнэ рүү чихэж нүүрсний уурхайнууд хүнд байдалд ороод байна гэдгээр өөрсдийгөө цайруулаад байгаа. Үүнийг нь шаварт унасан шарын эзэн Заегийн газар нь зохицуулах гэж ядаж байна. Түлш, эрчим хүчний яам Эрчим хүчний зохицуулах зөвлөлийнхэнтэй яриа хэлэлцээрт орж энэ асуудалд цэг тавих гэж байна. Заегийн газраас ядаж дулааны улирал иртэл эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхгүй байлгахаар хөөцөлдөж буй сурагтай. Энэ мэтээр олон хувилбараар ярьж байна.
(өдрийн сонин 2004-12-29 318)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button