Б.Эрдэнэбат Эвсэл үүргээ гүйцэтгэсэн

-Эвслийн нэрийг ашиглан цөөн хэдэн хүн албан тушаал, эрх мэдлийн төлөө зөвшилцөх нэрээр хуйвалдаж байсан явдлыг таслан зогсоолоо. Энэ өөрчлөлт парламентын намуудын төлөвшил жинхэнэ утгаараа явагдах эхлэлийг тавилаа.
-Энэ задралыг хүмүүс олон янзаар тайлбарлаж байна. Эвсэл задрах болсны учрыг өврөөс чинь сонсох гэсэн юм?
-АН-ын задрал эвслийг татан буулгахад хүргэлээ. АН-аас МСДН салж, үндсэндээ хоёр хэсэг хуваагдсан. Дээр нь намын даргын эрх мэдлийг хууль бусаар булааж авсан нь эвслийг ганхуулсан. МАШСН бие даасан намын хувьд үйл хэргээ ургэлжлуулмээр байна. Эх орон-Ардчилал эвслийн нэг субьект болох АН-ын ойлгомжгүй байдлыг хүлээгээд суугаад байж болохгүй байна.
-Задралын дараа
МАШСН ямар байр суурин дээр үлдэв?
-Парламентын нам гэдэг утгаараа дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлэн, ардтүмний тусын тулд идэвхтэй ажиллагаа явуулах болно. Бид зөвшилцөл нэртэй хуйвалдаан, дарамтаас ангижирлаа. Зөвхөн манай нам ч буе парламентад суудаптай бусад намын хувьд бас ийм боломж ирж байна.
-Таны бодлоор Эх орон-Ардчилал эвсэл Монголын улс төрд юу авчрав, харин задрал нь юуг үлдээх бол?
-Эх орон-Ардчилал эвсэл УИХ-д туе бүр нэг суудалтай байсан АН-ыг 25, МАШСН-ыг долоон суудалтай болгосон. Хамгийн хүнд үед нь ардчиллыг тулж түшин амжилтад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, Эх орон-Ардчилал эвсэл өөрийн цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн. Цөөн хэдэн хүн эвслийг улс төрийн ашиг хонжооны зэвеэг болгон ашиглаж байсан нь энэ задралыг авчирлаа.
-Тодорхой хугацаанд хамтран ажилласны хувьд АН-ын талаар цөөн үг хэлэхгүй юү?
-АН бол юун улс орон байтугай намынхаа эрх ашгаас хэд дахин давчихсан амбицтай фракцуудынхаа нөлөөнд байдаг улс төрийн хүчин. Хувь хүний амбиц илүүтэй үйлчилдэг гэсэн үг. Энэ амбиц намаа задалж, эвслийг татан буулгалаа.
-Эвслийг задлагч гэж таныг хардаж байна?
-Иймдээ тултлаа эвсэл өөрийн олж авсан амжилтуудаа устгасан. Үзэл бодлоо илэрхийлж үнэн үгээ хэлье гэхээр задлагч болчих гээд байдаг. Гэтэл тиим биш юм. Эвсэл өөрөө зөвшилцөлтэй хүч хаверан, ардчиллыг нухчин дарах хэрэгсэл болчихоод байсан шүү дээ.
-М.Энхсайхан, Б.Эр-дэнэбат нарын нөхөр-лөлийг дэмжин, бас үгүйс-гэн ширтэж байсан хүмүүс олон бий. Цаашдаа та нар дахин хамтарч ажиллах уу?
-Одоо хэлэхэд эрт байна.
-Эвслийн сүүдэрт МАШСН ямар байр суурьтай байв гэдгийг сонирхож болох уу? Эвслийн бүх шийдвэр танай намынх мэн үү?
-Үгүй. Эвслээс гарч иреэн УИХ-ын 34 гишүүний долоо нь манайх. Бидэнтэй, бидэнгүй шийдвэр гаргаад, түүнийгээ эвслийн нэрээр тайлбарлаж иреэн нь шударга буе үйлдэл байлаа. Зүй нь эвсэл шийдвэр гаргахдаа эвссэн намуудынхаа саналыг харгалзаж, адил тэнцүү хариуцлага хүлээлгэх ёстой. Одоо МАШСН парламентад долоон суудал авсан намын хувьд үүрэг, хариуцлагадаа эзэн болох болно. Эвслийн амлалтуудаасаа татгалзсан шийдвэр МАШСН-ынх биш юм байна гэдгийг ард түмэн харах болно.
-Эрдэнэбатын амыг Батлан хамгаалах хэмээх бялуугаар таглачихсан гэж бодож байлаа?
-Бялуунаас хүртэлцээд дуугаа хураасан хэрэг биш, эвсэл гэдэг нэрийн дор амаа үдүүлчихээд байлаа. Тиим биш гэдэг нь одоо ойлгомжтой болж байгаа байх.
(өнөөдөр 2004-12-29 304)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button