Эвсэл тараагүй гэдгээ чуулганы хуралдаан дээр мэдэгдэнэ

Ардчилсан намын гишүүд өчигдөр үдээс хойш хаалттай хуралдсан бөгөөд гол нь үүсээд байгаа улс төрийн байдлын талаар болон хоёр даргынхаа асуудлыг зохицуулахаар хуралдсан гэсэн мэдээлэл тархаад байсан юм. Багтай эх сурвалжийн мэдээлснээр энэ хурлаар эвслийн бүлэг тараагүй гэдгийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд албан ёсоор мэдэгдэх, уг албан бичгийг хэрхэн төлөвлөх дээр галлон ярьсан аж. Гишүүд эвсэл тараагүй гэдгийг ихэнх нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд эвсэлд нэгдсэн намууд энэ талаар албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа учир үүнийг баталгаажуулах ёстой гэж үзжээ. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаан дээр албан ёсны бүлгийн мэдэгдлийг гаргахаар болсон байна. Ямартай ч эвслээс тараагүй гэдгээ УИХ-д албан ёсоор танилцуулж мэдэгдэл хийхээр болжээ. Харин үүний дараагаар Ардчилсан намын дотоод зөрчил маргааны эцэслэхээр болсон гэнэ. Өнөөдрийн байдлаар тус нам хоёр даргатай болоод байгаа бөгөөд хэн нь дарга болох, дараалан болсон хуралдаануудын аль нь дүрэм зөрчсөн эсэхийг олон нийт байтугай гишүүд нь ч мэдэхгүй байгаа юм. Нэг хэсэг нь шинэ удирдлагыг хүлээн зөвшөөрч байхад нөгөө хэсэг нь үл зөвшөөрч байх жишээтэй. Гэхдээ энэ асуудлыг нам дотроо шййдэх ёстой гэсэн байр суурийг ихэнх нь баримталж байгаа аж. Мөн эвсэл тарсан гэдгийг дийлэнх нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Саяхан хуралдсан Эвслийн дээд удирдах байгууллагын хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд эвсэлд нэгдсэн намуудын энэ асуудлыг эхэлж дотооддоо шийдсэний дараа хуралдаж шийдвэр гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл, АН-ын ҮЗХ-ны хурал болон Эх орон-МАШСН-ын бага чуулганаар уг асуудлыг хэлэлцээд хүлээн зөвшөөрсний дараа эвслийн дээд удирдах байгууллага хуралдаж шийдвэрээ гаргах ёстой гэсэн үг юм. Энэний дараа л анх эвслийн гэрээнд гарын үсэг зурсан намын дарга нар уг шийдвэрийг баталгаажуулах ёстой юм байна.
(өдрийн сонин 2004-12-29 318)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button