Эвийг эрхэмлэгч нь Ц.Элбэгдож болой, Энийг ойлгогч нь Н.Энхбаяр байх болтугай

Их Хурал тарна, сонгууль дахина, цаашлаад Элбэгдоржийн Засгийн газар огцорно гэж баярлаж шампанск задалж шинэ жилийн баяраас илүү доргигч нар бий болох төлөвтэй байна. МАХН ба Ардчилсан хүчин хэзэз ч бие биенийгээ хүлээн зөвшөөрч байгаагүй. Чоно хонь хоёр шиг дийлэх нь дийлэхийгээ барьж идэх шахсаар өдий хүрсэн юм. Ялангуяа өнгөрсөн дөрвөнжил МАХН, түүний удирдагч Н.Энхбаяр бүр даварч 15 мянган хүний хувь заяагаар тоглож ерээд оны коммунистуудаас илүү авирласныг туүх мартаагүй. 15 жилийн турш Монголын ард түмөн хоорондоо цусгүй дайтсан түүхийг өнгөрсөн сонгууль итгэмээргүйгээр тэнцүүлж өгсөн. Давахгүй гэсэн даваагаар 13 давна гэгчээр нам, үзэл бодол гэдэг юмнаас болоод хоёр тийшээгээ харчихсан хоёр хүчин эвлэх хэрэгтэй боллоо. Нэг гэрт орж эвлэх түүхгүй, хайр сэтгэл байтугай айл аймаг явахааргүй хоёр хүчнийг сонгогчид Та нар эвлэж та хоёр гэрээ барь төрөө барь гэж хүчиндсэн сонголт болсон. Яая гэх вэ богтлогдсон хоёр буруу харж уйлж зөв харж инээж байгаад Их Хурал, Засгийн газраа тохирч авсан. Түүх эвлэрлийн үүргийг хүлээх хүнийг ч бас бэлдэж өгсөн. Энэ нь Ц.Элбэгдорж. Тэрбээр Амөрикаас ирээд нэг л үг байнга хэлдэг байсан. Энэ бол Би эвлэрье гэсэн хэнтэй ч хамтарна гэсэн. Ийм үг хэлсэн улстөрч Монголд урьд өмнө тиим ч олон байсангүй. Тэгээд эвлэж ядсан энэ терийн эхлэл нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр болсон юм. Хувь заяагаар гэхээсээ илүү олны шахалтаар нийлсэн тэр хоёрыг хардах хүн даанч элбэг. Хоёр биенээ хардсандаа сайн манаач нар тавьсан. Жишээ нь Ц.Элбэгдоржийг идэж ууж магадгүй гээд Улаанаар мануулж Ц.Нямдоржоор харгалзуулчихаар Ц.Элбэгдорж яаж буруу хөдлөх вэ. Н.Энхбаярыг ч мөн адил. Гэтэл Элбэгдоржийн багтдаг нам хоёр даргатай болж бас дараад нь Засгийн газрэа унагах мэх хийгээсэй гэж олон хүн хүлээж цөхнө. МАХН-ын өчүүхэн бодолтнуудынхаа үгэнд Н.Энхбаяр орох үгүйг мэдэхгүй. МАХН дангаараа Засгийн газраа байгуулна гэвэл дэндүү том эндүүрэл. Гучин хэдэн хүнтэй сөрөг хүчин дангаараа төр баривал тав хонохгүи гэдгийг мэдмээр юм. Гэвч Элбэгдоржийн ард нь Ардчилсан намын цөм болсон буурлууд байгаа. Хуучин МоАХ, МҮДН, Социал демократууд дийлэх түүхгүй бол эвсэхээс яая гэх вэ гээд л хувь заяатайгаа эвлэрсэн нь олонхи байна. Уг нь ухаантайсан бол нэг алдахаас хоёр алддаггүй гэдэгсэн. 1996-2000 оны хооронд ардчиллын залуучууд эвлэрэл дээр алдсан. Түүнийг МАХН-ын хашрууд даанч овжин ашиглаж өөрсдийг нь өөрсдөөр нь дэгээдүүлээд байв. Тэд одоо өөрөө өөрсдийгөө дэгээдэхгүй болтлоо ухаажсан байх болтугай. Н.Энхбаярын ард ч гэсэн МАХН-ын хартай хортой хашир буурлууд олон жил толгойлсон өрх гэрийнхээ өмч хөрөнгийг Элбэгээгээр мэдүүлэх дургүй ч гэсэн мөн л ил инээж далд хялайж явна. Харин угийн томоогүй Ардчилсан нам дотор 10 мянган төгрег өгнө гээд өгсенгүй, гэрийн дүрэм зерчлөө гэсэн ганц хоёр тэмцэгчид гарч ирсэн нь Ардчилсан намын хувьд бол байдаг л үзэгдэл. МАХН-ын дотор ч намын дарга болохыг мөрөөдөгчид ил гарч чадахгүй болохоос хэв-лэлүүдэд сэм мэдээ зөөсөөр байжлбайна. Нэгэнт л ханилж байгаа болохоор аль нэг-нийхээ урьдын хийсэн үйлдсэн явалдсаныг сөхөх тун дургүй байна. Дургүй байхад нь нэг гэрт оруулсан энэ хоёр хос зовлон нэгтэй. Албан тушаалын булуу мөлжүүлсэнгүй гэж гомдогсод хаа хаанаа бий. Дангаараа гэрээ барих гэж байтал дайсантайгаа ханиллаа гэж хардагсад адил бий. Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдсөн ердийн хов хутгагсад долигногсод бас адил. Энэ хоёроос өөр нам парламентийг болоод Засгийн газрыг толгойлж зовлонг хөнгөрүүлж чадахгүй. Хамгийн гол нь Ц.Элбэгдорж нүд тайлсны хэрээр Монголын түүхэнд эвдрүүлэгч биш эвлэрүүлэгч дутаад бай-гааг олж харж чадсан. Сон-гууль гэдэг заавал нэгийг нь ялуулахын тулд бодож олсон арга юм. Тэгсэн чинь Монголд бүр яаж ч хэрүул хийгээд яг адил хэн нь ч түрүүлэлгүй тэнцсэн дүн гарсан. Тэгээд л зовлонт энэ төрийн дуртай ч дургүй ч эвлэрч ажиллах ял тулгуулсан нь Ц.Элбэгдорж Н.Энхбаяр хоёр боллоо. Өөр сонголт байгаагүй. Энэтөрийг дуусгая гэвэл төгсгел нь ч бас энэ хоёр байх болно. Эвийг эрхэмлэгч нь Ц.Элбэгдорж болой, энийг ойлгогч нь Н.Энхбаяр байх болтугай.
(өдрийн сонин 2004-12-29 318)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button