Алтан гадастай нийлж Энхсайханыг огцруулсан гэж С.Эрдэнэ, До.Ганболдыг юугаар шагнав

Хэдийгээр М.Энхсайханы эзгүйд АН-д хийгдсэн энэ эргэлтийн дараа Э.Бат-Үүл тэргүүтэй нөхөд ҮЗХ-ны албан ёсны хүчин төгөлдөр шийдвэр биш гэж мэдэгдэж, шинэ удирдагч, тамга тэмдгээ хүлээж аваагүй байгаа ч Р.Гончигдорж нэгэнт гишүүдийн талаас илүү хувийн дэмжлэгийг авч чадсан тул
өөрийгөө АН-ын дарга гэж нэрлэлэд байгаа. Гэвч монгол хүний зарчмын нэг саналын цаана заавал хувийнх нь муу эрх ашиг байдаг гэж үг бий. Ноён Гончигдорж энэ эрэгэлтэд бүр Энхсайхан УИХ дахь эвслийн бүлгийн даргаар сонгогдсон тэр үеэс эхлэн бэлтгэсэн аж. Мэдээж ирэх 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Энэ сарын 18-нд УИХдахь эвслийн бүлэг хуралдаж даргаа сольсон. Эвслийн бүлгийн даргаа АБГББХ-ны дарга М.Энхсайхан, дэд даргаа эвслийн гурван намыг төлөөлж Л.Гүндалай, М.Зоригт, Ц.Жаргал нар сонгогдсон. Бүр УИХ-ын сонгуулийн өмнөөс Эх орон-Ардчилал эвслийг удирдаж ирсэн АН-ын дарга М.Энхсайхан, УИХ дахь эвслийн бүлгийн ахлагчийг
С.Оюунаас авсан нь өөрийнх нь байр суурийг бэхжүүлж, Энхсайхан эвслээс ерөнхийлөгчид нэр дэвших нь гарцаагүй боллоо гэдэг айдсыг Гончигдоржид авчирсан.
Тиймээс Гончигдорж сөрөг довтолгоонд орсон нь энэ. Мэдээж Энхсайханыг ялагдал хүлээхэд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар тойроггүй үлдсэн ҮЗХ-ын гишүүд, Энхсайханыг дагаж давхиад албан тушаалгүй үлдэж хулхидуулсан нөхдийн үүргээ гүйцэтгэсэн.
Үндсэндээ АН-ын ҮЗХ-ны гишүүдийн 50 хувь нь Энхсайханы фракц, 50 хувь нь Алтан гадас-ынх гэж тооцдог. Тэдэн дээр 10 гишүүнтэй ЗХАН гэж хоёр янхан АН-д бий. Энэ хоёр фракц хаашаа даялж хэнд нь биеэ үнэлснээр Алтан гадас болон Энхсайханы ялах ялагдах тодорхойлогддог гэж болно. Зүүн хойд Азийнхны хувьд АН-ын хамгийн баян гишүүд багтдаг, өндөр зэрэглэлийн янхан гэгддэгийн хувьд тааралдсан болгонтой явалдаад байдаггүй, өнгөрсөн сонгуулиас хойш Энхсайханы талд зогсож байгаа. МҮДН-чүүдийн хувьд өөр, аль илүү төлсөнд үйлчилдэг гэж болно. Энэ удаад ч Алтан гадас-ыг дагадаг ҮЗХ-ны 80 гишүүн дээр экс МҮДН-ийн 10 давхиад оччихоор М.Энхсайханд ямар ч найдвар үлдэхгүй нь тодорхой. Тиймээс М.Энхсайханы фракцад багтаж байсан МоАХ-ынхан Алтангадас руу очиж манай Түвдэндорж, Эрдэнэ, До.Ганболд гуравт л албан тушаал өгчихвөл бид танайд үйлчлэхэд бэлэн байна гэж гуйсан хэрэг. Яагаад гэвэл сонгуульд ялсан М.Энхсайхан сонгуулийн дараа фракцынхнаасаа ганцхан П.Цагаанд ажил өгч чадсан нь БСШУЯ. Тэдний оронд мөнгөтэйхэн шиг агентлаг түшүүлсэн бол Энхсайхандаа ч, Цагаандаа ч хэрэгтэй байсан нь тодорхой.
Тэр байтугай далай хүртэл усаар дутдаг юм гэх шив лээ. Ямар ч байсан МоАХ-ынхан Энхсайханы фракцаас тусгаарлж Алтан гадас-т урваснаараа ажилтай үлдлээ. Тэдний хүчээр Энхсайханыг унагасан Гончигдорж шанд нь Түвдэндоржийг намын нарийн бичгийн даргаар дэргэдээ авч С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаа өнгөрөгч баасан гаригт батлуулж чадсан. Одоо ганц До.Ганболдын асуудал үлдээд байгаа бөгөөд ямар ч байсан нэг агентлаг өгч
салах бололтой. Материал голдоггүй МҮДН-чууд ч гэсэн Го даргын дэргэд байраа эзэлж Фортуна Батбаяр намын дэд дарга болсон. Үндсэндээ М.Энхсайханыг унагах операци ингэж явсан. Гэхдээ энэ операцийн явцад хамгийн их хохирол хүлээсэн хүн
нь Энхсайхан биш, Дорлигжав байсан гэвэл хүн итгэхгүй биз. Го дарга Дорлигоосоо Чамайг намын даргаар тавина гэж хор найруулгадаа татаж оруулчихаад замын дундаас өөрөө нэрээ дэвшүүлээд гараад ирсэн. Дорлигжавын нэрээ таталгүй Гончигдоржтой өрсөлдөөд унасан нь ийм учиртай. Үнэндээ Энхсайханыг огцруулсан операци Энхбаяр, Элбэгдорж, Гончигдорж гурвын дээгүүрээ эвсэж найруулсан хор байлаа.
Үнэндээ АН-ын лидерүүд хэдий болтол ХУ намынхны гар хөл болж явахыг хэлэхэд хэцүү юм. Энэ эрчүүдийн дунд дурдагдаагүй бол нэг хорчин гарсан нь АН-ын шинэ дэд дарга УИХ-ын гишүүн Мөнхтуяа М.Энхсайханы фракцид эвслээс нэр дэвшсэн Мөнхтуяа хатагтай сонгуулийн дараа сайд болчих санаатай УИХ-д суудалтай ганц эмэгтэйгээ засгийн газарт багтаасангүй хэмээн жендерийн асуудал ярьж баахан
гүйгээд бараагүй тул энэ удаад гадас-уудад биеэ үнэлж дэд даргын албанд очсон. Тэгээд намын дэд даргын хувьд эмэгтэйчүүдийн байгууллагаа авахаар ерөнхий байдын зөвлөх Б.Дэлгэрмаатай хөлөө жилцэж эхэлсэн сурагтай.Мөнхтуяа хатагтай гол хөзөр нь.АН-ын ҮЗХ-ны чөлөөт бус суудалд багтдаг 30 эмэгтэйн тэн хагас буюу Тунгалагийн фракцийн хүүхнүүдийн ҮЗХ-ны гишүүний татварыг төлдөг тухай яригддаг.
Түүгээрээ дамжуулан Го даргыг гадас-ынхны ивээлд огцруулах үед Турк айлчилсан Энхсайхан дарга өнгөрөгч 7 хоногт эргэж ирсэн. Энхсайхан даргыг эргэж ирмэгцээ Алтан гадастай тооцоо бодож АН дахин бужигнана гэж мөрий тавих хүн олон байв.
Тэр ч байтугай Э.Бат-Үүл эвслийн бүлгийн хурал дээр Гадас-ынхныг Та нарыг байх ёстой байранд нь тавиад өгнө өө хэмээн дарамталсан сураг бий. Гэтэл М.Энхсайхан ҮЗХ-ны хурлыг зарлахгүй байгаа нь Гончигоо даргыг намын удирдлагыг хуйвалдааны аргаа гартаа оруулсан гэдэг муу нэртэй нь аль болох удаан хадаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сөрөг сурталчилгаа болгон барих гэж байгаа бололтой.
/2004.12.29 Сэрүүлэг/