2004 ОНЫ ГИННЕСИЙН дээд амжилтын ном

ДАШТ-ий шигшээ тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч
1958 онд Швед улсад болсон ДАШТ-ий шигшээ тоглолтод Жюст Фонтэйн (Франц) 13 гоол оруулж байв.

ДАШТ-д хамгийн олон удаа хаалгандаа гоол алдаагүй хаалгач
Английн Петер Шилтон 1982, 1986, 1990 оны ДАШТ-д оролцохдоо нийт 10 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй байна.

ДАШТ-ий түүхэнд хамгийн богино хугацаанд улаан хуудас авсан тоглогч
1994 оны зургадугаар сарын 2-нд АНУ-ын Детройт хотын Понтиак Силвердоум цэнгэлдэх хүрээлэнд Швейцарын багтай хийсэн тоглолтын гурав дахь минутанд Йон Владою (Румын) улаан хуудас авчээ.
Афганистан, Бурунди, Шинэ Гвиней, Нигер, БНАСАУ-ын баг оролцоогүй байна.

ДАШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн улс
Хөлбөмбөгийн анхны ДАШТ 1930 онд Уругвайд явагдсанаас хойш бразилчууд 5 удаа (1958, 1962, 1970, 1994, 2002) түрүүлсэн.

Олимпийн наадамд хамгийн олон удаа түрүүлсэн улс
Олимпийн наадамд Их Британи (1900-албан бус, 1908, 1912), Унгарын багууд (1952, 1964, 1968) тус бүр гурван удаа аваргалжээ.

Олимпийн эмэгтэй хөлбөмбөгчдийн тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн баг
1996 оноос эхлэн эмэгтэй хөлбөмбөгчид олимпод оролцох болсон юм. АНУ (1996), Норвегийн (2000) баг тус бүр нэг удаа түрүүлээд байна.

Футзалын ДАШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн баг
1989 онд анх зохиогдсоноос нь хойш Бразилийн шигшээ гурван удаа (1989, 1992, 1996) түрүүлээд байна.

Аваргуудын лиг-т хамгийн олон удаа түрүүлсэн баг
1956 онд зохиогдсоноос нь хойш Реал (Мадрид. Испани) баг 9 удаа (1956-60, 1966, 1998, 2000, 2002) түрүүлсэн.

Африкийн цомд хамгийн олон удаа түрүүлсэн баг
Гана (1963, 1965, 1978, 1982), Египет (1957, 1959, 1986, 1998), Камеруны (1984, 1999, 2000, 2002) багууд тус бүр дөрвөн удаа түрүүлжээ.

ДАШТ-ий шигшээ тоглолтуудад хамгийн олон гоол оруулсан тоглогч
1974 онд Баруун Германд болсон ДАШТ-д 4, 1970 онд Мехикод болсон ДАШТ-д 10 гоол оруулсан Герд Мюллер (Баруун Герман) нийт 14 гоолын эзэн.

Азийн АШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн улс
Иран (1968, 1972, 1976), Саудын Арабын (1984, 1988, 1996) шигшээ багууд тус бүр гурван удаа түрүүлсэн.

Хамгийн олон гоол орсон тоглолт
Олон улсын тэмцээнд хамгийн олон гоол оруулсан баг бол Самаогийн шигшээг 310-ээр хожсон Австралийн шигшээ юм. ДАШТ-ий урьдчилсан тэмцээний хүрээнд уг тоглолт 2001 оны дөрөвдүгээр сарын 11-нд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Коффс Харборт болжээ. Ялагч багийн Арчи Томпсон 13 гоол оруулж, мөн нэг төрлийн дээд амжилт тогтоосон байна.

Хамгийн үнэтэй хөлбөмбөгчин
Испанийн Реал (Мадрид) баг 2001 оны долдугаар сарын 9-нд Италийн Ювентус багаас Зинедин Зиданыг (Франц) авахдаа 13 тэрбум испани пессет (66.36 сая ам.доллар буюу 47 сая фунт стерлинг) төлжээ.

Хамгийн эртний талбай
Хөлбөмбөгийн анхны албан ёсны тэмцээн 1860 оны арванхоёрдугаар сарын 26-нд Их Британы Өмнөд Йоркшир дахь Шеффильдийн Халлам багийн талбайд болжээ.

Хамгийн эртний цом
Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн анхны цом бол Youdan Cup юм. Их Британийн Өмнөд Йоркшир дахь Халлам баг 1867 онд уг цомын эзэн болж байв.

Хамгийн олон оноогоор өндөрлөсөн эмэгтэйчүүдийн тоглолт
Нийт дөрвөн тоглолт 210-ээр өндөрлөжээ. Япон-Гуам 210 (1997.XII.5 БНХАУ. Гуанжоу), Канад-Пуэрто Рико (1998.ҮIII.28 Канад.Торонто), Австрали-Америкийн Самоа 210, Шинэ Зеланд-Самоа (1998.Х.9 Шинэ Зеланд, Оклэнд)

Улсын АШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн баг
Ливаны дээд лигийн Аль-Ансар Спортинг баг 1988-1999 онд дараалан улсынхаа аварга болжээ.

Хамгийн хурдан хет-трик
1967 оны арваннэгдүгээр сарын 19-нд Дублиний Дэллимаунт Паркт болсон Бохемианс багийн эсрэг тоглолтод Шельбурн-ий Жимми О Коннор (Ирланд) 2 минут 13 секундын дотор гурван гоол оруулжээ.

Хамгийн хурдан хет-трик (ОУ-ын тэмцээнд)
Азийн цомын төлөө сонгон шалгаруулах тэмцээний хүрээнд Брунейн багтай хийсэн тоглолтод Японы Масаши Накаяма 3 минут, 15 секундэд хет-трик хийжээ. 2000 оны хоёрдугаар сарын 16-нд болсон уг тоглолтын 1 минут, 2 минут, 3 минут 15 дахь секундэд Накаяма гоол оруулснаар 62 жилийн өмнө Жорж Холлын (Англи) Ирландын багийн эсрэг тоглолтод тогтоосон дээд амжилтыг (3 минут, 30 секунд) эвджээ.

ДАШТ-д хамгийн олон хет-трик хийсэн тоглогч
Нийт 4 тоглогч тус бүр хоёр удаа хет трик хийжээ. Шандор Кошич (Унгар) 1954 онд Швейцарьт, Жюст Фонтэйн (Франц) 1958 онд Шведэд, Герд Мюллер (Баруун Герман) 1970 онд Мексикт, Габриэль Батистута (Аргентин) 1994 онд АНУ-д, 1998 онд Францад тус тус хет трик оруулсан байна.

Хамгийн олон гоол оруулсан тоглогч (хугацаа нь тодорхой)
Эдсон Арантес ду Насименту (буюу Пеле) 1956 оны есдүгээр сарын 7-ноос 1977 оны аравдугаар сарын 1-ний хооронд 1279 гоол (1363 тоглолтод) оруулжээ. Хамгийн одтой жил нь 1959 он байсан бөгөөд нийт 126 гоол оруулж байв. Харин Milesimo буюу 1000 дахь гоолоо 1969 оны арваннэгдүгээр сарын 19-нд Бразилийн Рио де Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд торгуулийн цохилтоор оруулсан байна.

Булангийн цохилтоос хамгийн олон гоол оруулсан тоглогч
2002 оны хоёрдугаар сарын 24-нд Английн Ворвикшир дахь Бедвортод Данлоп багтай хийсэн тоглолтод Эшгрин-ий Стив Кроми (Англи), 2002 оны дөрөвдүгээр сарын 7-нд 11-ээс доош насны өсвөрийн хөлбөмбөгчдийн тоглолтод Стрит энд Глэстонбери-гийн Даниель Уайт Уэстфильд Бойс багийн хаалганд тус бүр гурван удаа булангийн цохилтоор гоол оруулжээ.

Нэг тоглолтод хамгийн олон торгуулийн цохилт алдсан тоглогч
1999 онд Парагвайд болсон Сора America тэмцээний үеэр Колумбын багтай хийсэн тоглолтод Мартин Палермо (Аргентин) гурван удаа торгуулийн цохилт алджээ. Түүний эхний цохилт хөндлөвч оносон бол хоёр дахь нь үзэгчид рүү нисч, гурав дахийг нь хаалгач барьжээ.

Хамгийн хурдтай цохилт
2001 оны аравдугаар сарын 29-нд Испанийн Мадрид хотын El show de los Records нэвтрүүлгийн үеэр Франциско Хавьер Галан Марин (Испани) бөмбөгийг 129 км/цагийн хурдтай өшиглөсөн байна.

ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэн дэх хамгийн хурдан гоол
2002 оны зургадугаар сарын 29-нд БНСУ-ын Тэгү хотод болсон БНСУ-Туркийн багийн тоглолтын үеэр Туркийн довтлогч Хакан Шукюр 11 дэх секундэд гоол оруулсан.

Хамгийн дэг журамгүй тоглолт
1969 оны арваннэгдүгээр сарын 3-нд Английн Хэмпшир мужид болсон Tongham Youth Club (Сюррэй), Нawley багийн тоглолтын үеэр шүүгч бүх 22 тоглогчид, тэр дундаа эмнэлэгт хүргэгдсэн тоглогч мөн шугамын шүүгчид шар хуудас өгчээ. Уг тоглолтод Tongham 20-ээр хожжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button