Хөлбөмбөг-ГИННЕС

Тэрбээр энэ үед Ватфорд багт тоглодог байсан бөгөөд өмнө нь Кар- дифф Сити-д тоглож байв. Дараа нь Уэст Бромвич Альбион-д, 1992-93 оны улиралд Шеффильд Юнайтед багт тоглосон байна. Тэрбээр 1993 онд 26 насандаа өвчний улмаас зодог тайлжээ.
MLS-ийн нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч 2000 оны наймдугаар сарын 26-нд Даллас Берн-тэй хийсэн тоглолтод Метростарз-ын Клинт Матис 5 гоол оруулжээ.
MLS-ийн нэг улиралд хамгийн олон дамжуулалт хийсэн тоглогч 2000 онд Тампа Бэй Мю-тины багт тоглож байхдаа Карлос Вальдерама (Колумб) 26 дамжуулалт хийж байв.
MLS-д хамгийн олон гоол оруулсан тоглогч 1996 – 2001 онд Тампа Бэй Мютины, ДиСи Юнайтед , Майами Фюжин, Канзас Сити Визардс багт тоглож байсан Рэй Ласситер (АНУ) 88 гоол оруулжээ. MLS-д хамгийн олон түрүүлсэн баг Вашингтон хотын Ди Си. Юнайтед баг 1996, 1997, 1999 онд аваргалж байлаа.
Нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан хаалгач Парагвайн хаалгач Хосе Луйс Чилаверт Велес Сарсфильд баг нь Ферро Каррилл Оесте-г 61-ээр хожиход торгуулийн цохилтоор хет-трик оруулсан байна. Тэрбээр 1992 оны долдугаар сараас 2001 оны аравдугаар сар хүртэл Парагвайн шигшээ, Страсбур (Франц) багт тоглохдоо торгуулийн болоод хаалттай цохилтоос 56 гоол оруулж байсан юм. Мөн тэрбээр ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд гоол оруулсан цорын ганц хаалгач билээ.
Хамгийн үнэтэй хамгаалагч Английн Манчестер Юнайтед баг 2002 оны долдугаар сард Лидс багаас Рио Фердинандыг 46.9 сая ам.доллараар (30 сая фунт) авсан нь одоог хүртэл дээд амжилтад тооцогдож байна.
Аваргуудын лиг-ийн хамгийн хурдан гоол 2002 оны есдүгээр сарын 25-нд Голландын Эйндховен хотод болсон Эйндховен-Арсенал багийн тоглолтын үеэр Арсенал-ийн Жилберту Сильва (Бразил) 20.07 дахь секундэд гоол оруулжээ. Уг тоглолтод Арсенал 40-эр ялсан байна.
Хамгийн их оноогоор өндөрлөсөн цомын төлөө шигшээ тоглолт 1935 онд Швейцарийн цомын төлөө шигшээ тоглолтод Лозанн- Спортинг баг Нордстерн Базел-ийг 100-ээр хожжээ. Харин тэд хоёр жилийн даара Гриссхоппер (Цюрих) багт мөн дээрх харьцаагаар хожигд- сон гэнэ.
Хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч -Английн Петер Шилтон нийт 1389 тоглолтод, тэр дундаа Премьер лигийн дээд амжилт болох 1005 тоглолтод оролцжээ.
Yүнээс -286 удаа Лестер Сити-д (1966-1974),
-110 удаа Стоук Сити-д (1974-77),
-202 удаа Ноттингем Форест-эд (1977- 82),
-188 удаа Саутгэмптон-д (1982-87),
-175 удаа Дерби Каунти-д (1987- 92),
-34 удаа Плимут Эргыли-д (1992-94),
-нэг удаа Болтон-д (1995),
-9 удаа Лейтон Ориент-эд (1996-97),
-нэг удаа лигийн плей-оффт,
-125 удаа шигшээ багт, 13 удаа залуучуудын шигшээд (23-аас доош нас),
-4 удаа лигийн XI-д, 53 удаа Европын болон багийн тэмцээнүүдэд оролцжээ.
Хамгийн удаан хугацаагаар хаалгандаа гоол алдаагүй хаалгач Дээд зэрэглэлийн тэмцээнд хаалгандаа хамгийн удаан хугацаанд (1275 минут буюу 14 тоглолт) гоол алдаагүй хаалгач бол Абель Ресино (Атлетико Мадрид. Испани) юм.
Харин олон улсын тэмцээний дээд амжилтыг (1142 минут буюу 13 орчим тоглолт) 1972 оны есдүгээр сараас 1974 оны зургадугаар сарын хооронд Дино Зофф (Итали) тогтоосон юм.
Европын АШТ-д хамгийн олон түрүүлсэн баг Германы шигшээ 1972, 1980, 1996 онд гурван удаа аваргалсан. Харин 1984 онд анх зохиогдсон эмэгтэйчүүдийн ЕАШТ-д Германы бүсгүйчүүд дөрвөн удаа (1989, 1991, 1995, 1997 онд) түрүүлжээ.
Аваргуудын лиг-т хамгийн олон ялалт байгуулсан баг Испанийн Реал (Мадрид) баг 1992-2003 оны хооронд 49 тоглолтод (176 гоол оруулсан) ялсан. Харин Манчестер Юнайтед баг (Англи) 46 ялалт, 162 гоолтойгоор удаалдаг байна.
Аваргуудын лиг-т хамгийн олон тоглосон тоглогч Гари Невилль (Англи) 1993-2003 оны хооронд Манчестер Юнайтед багт тоглохдоо 76 тоглолтод оролцжээ.
Аваргуудын лиг-т хамгийн олон гоол оруулсан тоглогч 1992 оноос өдгөөг хүртэл Реал (Мадрид) багт тоглохдоо Рауль Гонзалес Бланко (Испани) 39 гоол оруулаад байна.
Хамгийн том бөмбөг PҮ-PҮC загварын ширээр хийн, гараар оёсон хамгийн том бөмбөгийг (диаметр нь 4 м) 2002 оны зургадугаар сарын 30-нд Ihsan sports (Пакистан) хийжээ.
Хамгийн удаан үргэлжилсэн дамжуулалт Mcdonald s Youth Football Scheme багийн 557 гишүүн 2002 оны тавдугаар сарын 4-нд Хонконгийн Tsing Yi-д 4 цаг 30 минутын турш бөмбөгөө алдалгүй дамжуулжээ.
Толгойгоороо хамгийн удаан бөмбөг ойлгосон тоглогч Годерзи Махаразе гэгч Гүржийн Тбилис хотын Борис Пайхазе-ийн нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд 8 цаг, 12 минут, 56 секундын турш толгой дээрээ бөмбөг ойлгожээ.
Бөмбөгөө унагалгүй хамгийн хол явсан тоглогч Ян Скорковски (Словак) гэгч 1999 оны долдугаар сарын 8-нд болсон Прага хотын марафонд оролцохдоо 42.195 км газар бөмбөгөө унагалгүй залжээ. Тэрбээр 7 цаг, 18 минут 55 секундын дотор марафоноо дуусгажээ.
Нэг зэрэг хамгийн олон хүн бөмбөг жонглёрдсон тохиолдол 1999 оны зургадугаар сарын 19-нд Английн Ковентри хотын Варвикийн их сургуулийн их наадмын үеэр 446 охид бөмбөгөөр нэгэн зэрэг жонглёрдсон байна.
30 секундэд бөмбөгийг хамгийн олон удаа өшиглөсөн тоглогч 1999 оны нэгдүгээр сарын 22- нд АНУ-ын Аризона мужийн Туксон хотын Форт Ловелл Паркт Ферди Адобоэ гэгч 30 секундын дотор бөмбөгөнд 136 удаа хүрчээ. Мөн 2000 оны долдугаар сард нэг минутын дотор бөмбөгөнд 266 удаа хүрч бас нэг дээд амжилтын эзэн болсон байна.
Шигшээ багтаа хамгийн олон тоглосон тоглогч Мексикийн Клаудио Суарес 1992-2002 оны хооронд шигшээ багтаа 170 удаа тогложээ.
Хамгийн хурдан гоол Тоглолт эхэлснээс хойш гурван секундын дотор гоол оруулсан олон тоглогч байдаг. Харин видео бичлэгт тулгуурлавал 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд Уругвайн Сориано дахь Jose Enrique Rodo Stadium-д болсон тоглолтод Рио Негpo-гийн Рикардо Оливера (Уругвай) Сориано-гийн хаалганд 2.8 секундэд гоол оруулсан байна. 2004,04,07