ХӨЛБӨМБӨГИЙН ХААН шилдэг 100 тоглогчийг нэрлэлээ

Шилдэг 100-г тодруулах амаргүй үүргийг Пеле хүлээсэн бөгөөд түүний сонголт эх орон нэгтнүүдийнх нь уурыг чамгүй хүргэжээ. Түүнийг өөрийгөө сонгосонд нь хэн ч дургүйцээгүй боловч 1970 оны ДАШТ-д түрүүлсэн Бразилийн супер багаас Жаирзиньо, Тостао, Жерсон нарын гурван одыг орхисонд олон бразилчууд эмзэглэж байна гэнэ. Энэ талаар Пеле хэлэхдээ Би чадах чинээгээрээ л хичээсэн. Надад 1000 тоглогч сонгоё гэсэн санал байсан ч ердөө 100-г тодруул гэсэн үүрэг өгсөн. Yнэндээ би Бразилиас ч 100 шилдэг тоглогчийг сонгож чадна шүү дээ. Уг нь би аль болох бага алдаа гаргахыг хичээсэн юм гэжээ. Гэсэн ч Жерсон үүнийг хүлээн зөвшөөрсөнгүй, Би түүний сонголтыг хүндэтгэж буй ч санал нийлэхгүй байна. Зидан, Платини, Фонтэнийг л тооцохгүй юм бол би 11 францын ард зогсож байна шүү дээ. Ийм зүйл сонсоно гэдэг тоглоом биш гэж хэлжээ. Бусад сюрпризүүдийн дотор Сенегалийн довтлогч Эль Хажи Диуф, Голландын хагас хамгаалагч Кларенс Зеедорфыг Шилдэг 100-д оруулж, Шотландын Деннис Ло, Английн Жеофф Херст, Италийн Сандро Маццолаг орхисон явдал орж байна.Шилдэг 100-д Бразилийн 15, Итали, Францын тус бүр 14, Голландын 13, Аргентин, Германы 10, Английн 7 тоглогч багтжээ.

АРГЕНТИНА
Габриэль Батистута, Эрнан Креспо, Марио Кемпес, Диего Марадона, Даниэль Пассарелла, Хавьер Савиола, Омар Сивори, Альфредо Ди Стефано, Хуан Себастиан Верон, Хавьер Санетти

БЕЛЬГИ
Ян Кулеманс, Франки ван дер Эльст, Жан-Мари Пфафф

БРАЗИЛ
Карлос Альберто, Кафу, Роберто Карлос, Фалькао, Жуниор, Пеле, Ривалдо, Ривелино, Ромарио,
Рональдиньо, Роналдо, Жалма Сантос, Нилтон Сантос, Сократес, Зико

БОЛГАР
Христо Стоичков

КАМЕРУН
Роже Милла

ЧИЛИ
Элиас Фигуэроа, Иван Саморано

КОЛУМБ
Карлос Вальдеррама

ЧЕХ (ЧЕХОСЛОВАК)
Йозеф Мастопуст, Павел Недвед

ДАНИ
Брайан Лаудруп, Микаэль Лаудруп, Петер Шмейхель

АНГЛИ
Гордон Бенкс, Дэвид Бекхэм, Бобби Чарльтон, Кевин Киган, Гари Линекер, Майкл Оуэн, Алан Ширер

ФРАНЦ
Эрик Кантона, Марсель Десайи, Дидье Дешам, Жюст Фонтен, Тьерри Анри, Раймон Копа, Жан-Пьер Папен, Роберт Пирес, Мишель Платини, Лилиан Тюрам, Мариус Трезор, Давид Трезеге, Патрик Виейра, Зинедин Зидан

ГЕРМАН (ХБНГУ)
Михаэль Баллак, Франц Беккенбауэр, Пауль Бреме, Оливер Кан, Юрген Клинсманн, Зепп Майер, Лотар Маттеус, Герд Мюллер, Карл-Хайнц Руменниге, Уве Зеелер

ГАНА
Абеди Пеле

УНГАР
Ференц Пушкаш

ИРЛАНД
Рой Кин

ИТАЛИ
Роберто Бажо, Франко Барези, Жузеппе Бергоми, Жанпьеро Бониперти, Жанлуижи Буффон, Жачинто Факкетти, Паоло Мальдини, Алессандро Дель Пьеро, Алессандро Неста, Жанни Ривера, Паоло Росси, Франческо Тотти, Кристиан Вьери, Дино Зофф

ЯПОН
Хидетоши Наката

БНСУ
Хонг Мюйн-Бо

ЛИБЕРИ
Жорж Веа

МЕКСИК
Уго Санчес

ГОЛЛАНД
Марко ван Бастен, Деннис Бергкамп, Йохан Кройф, Эдгар Давидс, Рууд Гуллит, Вилли ван де Керкхоф, Рене ван де Керкоф, Патрик Клюйверт, Йохан Неескенс, Рууд ван Нистелрой, Роб Ренсенбринк, Франк Райкаард, Кларенс Зеедорф

НИГЕРИ
Жей-Жей Окоча

ХОЙД ИРЛАНД
Жорж Бест

ПАРАГВАЙ
Ромерито

ПЕРУ
Теофило Кубильяс

ПОЛЬШ
Збигнев Бонек

ПОРТУГАЛ
Руй Кошта, Эйсебио, Луиш Фигу

РУМЫН
Георге Хажи

ОХУ (ЗХУ)
Ринат Дасаев

ШОТЛАНД
Кенни Далглиш

СЕНЕГАЛ
Эль Хажи Диуф

ИСПАНИ
Эмилио Бутрагеньо, Луис Энрике, Рауль

ТУРК
Эмре Белозоглу, Рюштю Рекбер

УКРАИН
Андрей Шевченко

УРУГВАЙ
Энцо Франческоли

АНУ
Мишель Эйкерс Миа Хэмм
2004,03,10

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button