Улбар шарын хар алт

Энэ үеийн алтан хуудас-ыг Гуллит, Ван Бастен, Райкаард, Куман нар бүтээжээ. Хоёрдугаар үеийн төлөөлөгч, нэрт хөлбөмбөгч Рууд Гуллитыг хөлбөмбөг сонирхогчид гавшгай хөдөлгөөн, оновчтой дамжуулалт, хүчтэй цохилтоор нь андахгүй. Тэрбээр 1962 оны есдүгээр сарын 1-нд Амстердам хотноо мэндэлжээ. Түүний эх голланд, эцэг суринам гаралтай. Рууд багаасаа л хөлбөмбөг сонирхдог хүүхэд байв. Спорт амьдралынх нь учир утга гэдгийг тэр эртнээс мэдэрчээ. Гуллит, Райкаард нар зэргэлдээ амьдардаг байсан нь туйлын сонин. Ирээдүйн одод хамтдаа гэрийнхээ ойролцоо орших хөлбөмбөгийн бяцхан талбайд бөмбөг хөөдөг байлаа. Энэ тухай Руудын эцэг Бяцхан жаалууд шигшээ багийнхныг санагдуулам гайхалтай тоглодог байсан гэж дурссан нь бий. Yнэндээ Гуллит гүйлгээ ухаантай, хурдан сэтгэдэг хүүхэд байв. Энэ чанараа ч тоглолтдоо үргэлж товойлгон гаргана.
15-тайдаа тэрбээр сургуулийнхаа шигшээ багийн гишүүн болсон бөгөөд мэргэжлийн хөлбөмбөгчин болох эхлэлээ тавив. Хэдий тийм ч амжилтад хүрэх зам нь дардан байсангүй. 16-тайдаа тэр Аякс-ийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй юм. Харин найз Райкаард нь аль хэдийн багтчихсан байв. Шударга бус сонголт бяцхан Гуллитад хүнд цохилт болсон. Гэвч тэр цаг хугацааг дэмий үрсэнгүй, Амстердамын Эйндховен клубт орсон нь авьяаслаг тоглогч болохоо батлах сайхан боломж бүрдүүлжээ. Жилийн дараа Рууд Харлем клубийн хараанд өртөж, анх удаагаа албан ёсны гэрээ байгуулав. Энэ клубт тоглосноор богино хугацаанд нэр алдарт хүрч амжсан байна. 1982 он. Түүнийг Фейе- ноорд клуб худалдаж авав. Энэ багт тэрбээр нэрт хөлбөмбөгчин Йохан Круиффтай хөл нийлэн тоглож байснаа азтай явдал хэмээн тооцдог. Би түүнээс олон зүйл сурч авсан. Энэ агуу тоглогч надад ах шиг минь ханддаг байсан. Түүнтэй үдсэн өдрүүдийг би бурхны хишиг гэж боддог хэмээн өгүүлсэн нь бий. Фейеноорд-д тэр гурван улирал тоглосон. Энэ хугацаанд тус клуб Голландын аварга б олж, Голландын цомын тэмцээнд түрүүлсэн билээ. Голланд даяар алдаршсан Руудыг харийн клубүүд ч сонирхож эхлэв. Юуны өмнө түүнийг алдаршуулсан зүйл нь авьяас төдийгүй, талбайг мэдрэх мэдрэмж, огцом дамжуулалт, хурд (100 м-ийг 10 секундэд туулдаг) гэдгийг онцлох хэрэгтэй. Эдгээр чанараараа тэр Голландын хөлбөмбөгчдийн үлгэр дууриал болж, улмаар Милан, Голландын шигшээ багт тоглох болжээ. Миланы эзэн, Сильвио Берлускони Гуллитыг 10 сая ам.доллараар багтаа авсан нь хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан дэгдээсэн байна. Арга ч үгүй биз. Энэ нь тэр үедээ дээд ханш байсан юм хойно. Түүний жилийн цалин 2,2 сая доллар. Гуллитыг ирсний дараа Милан бас нэг шинэ иргэн авсан нь Райкаард байлаа. Гэвч Райкаардыг арай хямд үнээр авчээ. Ийнхүү хоёр найз хамтдаа тоглох болов. Энэ үед Милан-д Марко ван Бастен ч бас хүчин зүтгэж байсан. Гэвч Бастен эхний улиралд хүнд бэртэл авсны улмаас талбайд хэсэгтээ гарсангүй. 1987 онд спортын сэтгүүлчдийн дунд хийсэн судалгаагаар Европын шилдэг хөлбөмбөгчнөөр Рууд тодорсон юм. Милан-д байхдаа тэр нийт 125 тоглолтод оролцож, 38 гоол оруулжээ. 1988 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Голландын баг бахдам амжилт байгуулсан нь мөн л түүнтэй холбоотой. Шигшээ тоглолтод голландууд ЗХУ-ын багтай учраа таарсан ба Ван Бастен хожлын гоол оруулсан билээ. Гуллитын оновчтой довтолгоо, шилдэг дамжуулалтын ачаар Марко гоол оруулсан юм. Гэвч тэр жилийнхээ намар нэрт тамирчин маань хөлдөө хүнд бэртэл авсан учраас спортоос хөндийрөх шаардлагатай болов. 1989 оны дөрөвдүгээр сарын 19-нд Аваргуудын цомын тэмцээний хагас шигшээд Милан Реал-ыг 50-ээр хожсон нь хөлбамбөгийн ертөнцөд дуулиан дэгдээв. Европ даяар Гуллит, Ван Бастен, Райкаард нарын гайхамшигт гурвалыг бахдаж байв. Гэвч Гуллитын гэмтэл сэдэрч, дөрөвдүгээр сарын 21- нд хагалгаанд орсон. Шигшээ тэмцээн болоход хэдхэн хоног үлдсэн бөгөөд Гуллит талбайдаа эргэж ирэх эсэх нь тодорхойгүй байлаа. Эмч нар тэмцээнд оролцох бүү хэл, бөмбөг өшиглөхийг ч хориглосон юм. Тийм боловч Гуллит олны эргэлзээг тайлан шигшээ тоглолт болох өдөр Барселоны Ноу Камп талбайд ирлээ. Энэ тоглолтод Милан Стяуа-г 40-ээр буулгаж авав. Тоглолтын дараа Бид маш сайн тоглосон гэснээс өөр үгийг сэтгүүлчид Гуллитаас сонссонгүй. Тиймээс энэ өгүүлбэрээр сурвалжлагаа гарчиглаж байв. 1989 оны долдугаар сараас, 1990 оны дөрөвдүгээр сар хүртэл ногоон талбайдаа Рууд үзэгдсэнгүй. Учир нь тэр хоёр дахь удаа мэс засал хийлгэсэн юм. Милан-чууд Гуллитын хүч чадал хэвээр буй гэдэгт итгэхгүй л байв. Тэр үед Реал-ын тоглогч Георге Хажи хүчээ аваад байсан билээ. Харин Гуллит зодог тайлах болоогүй гэдгээ 1990 оны аваргуудын цомын төлөөх тэмцээний шигшээд Бенфика-тэй хийсэн тоглолтод нотолсон бөгөөд Милан өрсөлдөгчөө 10-ээр хожив. Италид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д Голланд шалгарсан боловч удаах тоглолтод Германд хожигдсон нь Руудын сэтгэлийг хэсэгтээ л хямруулсан. Энэ хугацаанд Милан дасгалжуулагч Саккиг халж, Ф.Капеллог авсан нь байдлыг бүр хурцатгав. Дасгалжуулагчтайгаа зөрчилдөх зовлон түүнд нэрмээс болжээ. 1993 оны зун Бавари түүнийг авахаар санаархсан боловч Милан-ы удирдлагууд сайн тоглогчоо алдахыг хүссэнгүй. Түүний найз бүсгүй Кристина Пенса Бавари-гийн менежер Ули Хенесс тохиролцоонд хүрэхийн тулд гэрт нь ирснийг ярьсан удаатай. Yүний дараахан Сампдори клубт тэр шилжсэн. Энэ багт тоглох хугацаандаа Гуллит 53 тоглож 24 гоол оруулжээ. Италийн цомын шигшээ тоглолтод Сампдори Анкона-г 61-ээр хожсоноор Рууд 1994 оны Сери-А-гийн шилдэг тоглогч болов. Дашрамд дурдахад Сампдори, Милан багууд ч чамгүй олон жил аваргын титмийн төлөө тулалдсан. Генуя хотод болсон Милан-тай хийсэн нэгэн тоглолтын эхний үед Сампдори хожигдож явсан боловч, цаг дуусахаас өмнө Гуллит өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар 32-ээр ялалт байгуулсан юм. Энэ нь Милан тэр улиралд анх удаагаа ялагдал хүлээсэн явдал байв. Милан-ы удирдлагууд тэр жилээ экс тоглогчоо багтаа буцааж авсан юм. Гэвч тэнд төдийлэн удсангүй. 1995 оны зун Челси түүнийг эгнээндээ элсүүлэх санал тавьснаар энэ клубт хүчин зүтгэсэн байна. 1996-1997 онд тэр тоглохын сацуу, дасгалжуулагчийн үүрэг давхар гүйцэтгэсэн. Тэр дасгалжуулагчийн замналаа эндээс эхэлсэн. Yүнээс гадна Гуллит хөгжимд авьяастай. Гитар чадварлаг тогло- дог. 1988 оны Европын аварга шалгаруулах тэмцээний дараа Германд амарч байхдаа энэ авьяасаа дэлгэсэн байна. Түүний өрөөнд төрөл бүрийн хөгжмийн зэмсэг байдаг гэнэ.
2004,06,16

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button