Ф.Тотти

Дараа нь Римд зэрэглэлээрээ гуравт тооцогддог Смит Трастевере, Ложиани багт хүчин зүтгэж байгаад 12 настайдаа Рома-д очсон байна. 1983 оны гуравдугаар сарын 23-нд дасгалжуулагч Вуядин Бошков 16 настай залууг Сери-А-гийн анхны тоглолтод нь тоглууллаа. Гэхдээ үндсэн тоглогчоор Карло Маццонегийн үед бэхэжсэн юм. 18 нас хүрээгүй байхдаа 1994-1995 оны улирлын 21 тоглолтод оролцож, 21 настайдаа Зденеке Земаны удирдлагад 13 гоол оруулсан байна. Өдгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болтлоо бойжжээ. Yүнийг агуу Пеле хүртэл бахдан хэлсэн байдаг. Тотти Сержио Краньоттигийн адил Порт Метрония тосгонд өсчээ. Нутгийнхан нь тэдэнд хайртай байсан ч Франческог илүү хүндэтгэдэг байв. Эцэг, эх нь хүүгээ боловсролтой хүн болгохоор чармайдаг байсны дүнд тэрбээр мэргэжилтэй болжээ. Бөмбөгтэй эвлэгхэн харьцах бразил арга барилаар нь түүнийг Тотиньо хэмээн хочилдог. Тоглолтын хэв маягаар нь Зидантай зүйрлэх нь бий. Нэрт дасгалжуулагч Жованни Тропаттони Тотиньо-г үнэлдэг бөгөөд Платини, Маццола, Ривера нартай адилтгадаг байна. Тоттигийн од нь гийсэн жил 1999 он байлаа. Зденик Земан огцорч оронд нь өөр этгээд ирэх сургаар их гутарчээ. Гэвч байдал санаснаас нь хавьгүй нааштай өрнөж, шинэ дасгалжуулагч Фабио Капеллотой хэл амаа амархан ололцов. Капелло ирсэн даруйдаа Франческо илэн далангүй хүн юм. Сайн ч хөлбөмбөгчин. Энэ улирал түүний оргил үе нь байх болно хэмээн тэмдэглэсэн нь оносон үг байв. Тотти Евро-2000-д ур чадвараа таниулж, улмаар Сери- А-д гялалзтал тоглосон. Тиймээс ч Фабио түүнийг илэн далангүй магтаж, түүнд тохируулан багийнхаа тоглолтыг зохион байгуулдаг болов. Гэхдээ Зденек Земан, Карлос Бьянки, Карло Маццоне, Оттавино Бьянки нар шиг довтлогч бус, холбон тоглогчийн байрлалд илүүтэй тоглуулав. Энэ нь ч амжилт олж Рома анх удаа скудетто хүртсэн билээ. Амжилт ирснээр Тотти багаа орхих бодлоо орхилоо. Ямар ч хөлбөмбөгчин том амжилт олохыг хүсдэг. Yүний тулд багаа сэлгэж явдаг. Ийм бодол надад ч бий. Гэрээ дуусах 2003 онд асуудлыг нэг тийш болгоно хэмээн ярьж байсан түүнд Рома- гийн ерөнхийлөгч Сенси 30 саяыг шидэж, Италийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгосон юм. Тэдний байгуулсан дөрвөн жилийн гэрээ 2005 он хүртэл үргэлжлэх ажээ. Энэ их хүндэтгэл түүнд 2000 онд Голланд, Бельгид зохиогдсон Европын аварга шалгаруулах тэмцээнээс олдсон билээ. Шигшээ тэмцээнд Кристиан Вьери гэмтлийн улмаас тоглохгүй болсон нь италичуудын санааг зовоож байлаа. Гэтэл довтолгооны лидергүй боллоо гэгдэж байсан Скуадра аззура Euro-2000-д зургаан тоглолт хийхдээ есөн гоол оруулж, шувтаргад шалгаран гайхуулсан. Yүнд Тотти болон Удинезе-гийн Стефано Фьорегийн оруулсан хувь нэмэр их бөлгөө.
АНХНЫ ТОГЛОЛТЫНХОО ТУХАЙ Тэр тоглолтыг амьдралынхаа турш санах болно. Аав маань үзэж байсан болохоор юу чаддагаа харуулахыг хүсч байлаа. Гэвч багтаа хамгийн жижиг биетэй, туранхай нь байсан болохоор талбайд гаргадаггүй. Аав дасгалжуулагчид хандаж, сүүлийн хэдэн минутанд тоглуулах хүсэлт тавьснаар би тоглолтод оролцсон. Талбайд гарангуутаа хоёр гоол хийж билээ. Түүнээс хойш нэг ч удаа сэлгээнд суугаагүй.
РОМА-Г СОНГОСОН ТУХАЙ 12 настай байхад Лацио, Рома хоёр урьсан. Гэрийнхэнтэйгээ ярилцаад нийслэлийн багт очихоор шийдсэн.
ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗСАН ТУХАЙ 1990 оны арван хоёрдугаар сард тэр үед Италийн ерөнхийлөгч байсан Дино Виоле бүгдэнтэй гар бариад намайг орхичихов. Би байж ядаж байтал тэрбээр дуудсанаа Чамайг ирээдүйтэй хөлбөмбөгчин гэлцэх юм. Энэ эрчээрээ урагшлаарай гэхэд нь баярласан гэж жигтэйхэн. Тэр жил би 14 настнуудын тэмцээний шилдэг тоглогчоор шалгарч билээ.
СЕРИ-А-ГИЙН АНХНЫ ТОГЛОЛТЫН ТУХАЙ 1992-1993 оны эхэн үед Рома баг залуу хөлбөмбөгчидтэйгээ хяналтын тоглолт хийсэн юм. Миний тоглолт дасгалжуулагч Вуядин Бошковт таалагдаж, би Рома-гийн үндсэн бүрэлдэхүүнд багтан 1993 оны гуравдугаар сарын 28-нд Сери-А-д Брешиа-гийн эсрэг тоглосон.
ШИГШЭЭ БАГИЙН АНХНЫ ТОГЛОЛТЫНХОО ТУХАЙ 1996 онд Италийн залуучуудын шигшээ багийн хамт Европын аварга болж, Арриго Саккигаас үндсэн багт тоглох урилга авсан ч удалгүй Чезаре Мальдини ирж Францын ДАШТ-д авч яваагүй. Хоёр жил хүлээх хэрэгтэй болж, Евро-2000-аас тоглож эхэлсэн.
ӨНӨӨГИЙН РОМА-ГИЙН ТУХАЙ Рома Сери-А-гийн хүчирхэг багийн нэг болсон. Бид тун удахгүй том амжилтанд хүрэх болно.
ИРЭЭДYЙНХЭЭ ТУХАЙ Хэзээ нэгэн цагт өөр багт очих л байх. Гэхдээ Италийнх бус. Мадридын Реал-ын цамцыг өмсөхийг их хүсч байна. Тэнд тоглохыг эртнээс мөрөөдөж ирсэн.
2004,03,03