Европын шилдэг хөлбөмөгч-Андрей Шевченко

Милан-ы нэрт хөлбөмбөгч А.Шевченко, загвар өмсөгч К.Паззик нартай Италийн сурвалжлагч Габриэл Парнильегийн хийсэн ярилцлагыг уншигч танд хөрвүүлэн хүргэе.
-Туйлын баян, нэр хүнд гуа үзэсгэлэн бүрэлдсэн хос гэж та хоёрын талаар ярилцдаг. Дотнын харилцаа тогтооход юу нөлөөлсөн бэ?
АШ Хөдөлмөрч чанар. Энэ агуу зүйл амжилт дагуулдаг гэдэгт бид итгэдэг. Миний амьдрал чухам юу билээ? Yүнд би тоглолт, аялал, байнгын бэлтгэл сургуулилалт гэж бүрэн дүүрэн хариулна. Бид тун цөөн хором хамтдаа байдаг. Учир нь чөлөөт цагаа сурч мэдэхэд зарцуулахыг хичээдэг юм. Хааяа бүр зочид буудал, эсвэл ямар нэгэн хотод таарах нь ч бий.
К.П Андрей, бид зочид буудлаас өөр газар ихэвчлэн тааралддаг шүү дээ.
-Кристен, чи Андрейтай хамт ямар нэгэн тэмцээн үзэхээр явж байсан уу?
-Yгүй. Гэхдээ, нэр хүндтэй томоохон тэмцээнүүд үзэхийг чухалчилдаг шүү.
-Мэргэжлээ дээшлүүлэхэд шаардлагатай зүйл?
АШ Цаг хугацааг зөв ашиглах.
-Ер нь хайр дурлал гэж юу вэ? Магадгүй хайртай нэлээн хэдэн жилийн өмнө учирсан арвин түүхтэй байж болно шүү дээ?
АШ Кристен бол миний мөнхийн хайр дурлалын эзэн. Yүнийг өнгөрсөн үетэй зүйрлэж болохгүй К.П Би улиран одсон цаг мөчийг дурсахыг хүсэхгүй байна. Харин хайрын минь эзэн Андрей гэдгийг ам бардам хэлж чадна.
-Хэн чинь танилцаж дотносох зоримог алхам хийсэн юм бэ?
К.П Би. Нэгэн үдэшлэг дээр Андрейтэй танилцахаар шийдсэн. Гайхалтай тоглолтынх нь талаар найрсаг үг хэлэхээр зэхсэн юм. Би Милан-ы хөгжөөн дэмжигч учраас ингэх нь тийм ч хэцүү байгаагүй. -Тэгээд дараа нь? А.Ш Хоорондоо утсаар ярих болсон. Харилцууртай төгсгөлгүй нөхөрлөх болсон хэрэг. Бидэнд аз жаргал хайрласан энэ нөхөрлөлөө мартдаггүй.
-Уучлаарай. Энэ ичгүүр сонжуургүй асуулт байх л даа. Гэхдээ үе үе хэн нэгний чинь сэтгэлд өөрсдийн түүхэнд цэг тавих цаг болжээ гэсэн бодол зурвас төрдөг үү?
К.П Yгүй дээ. Бидний роман бол цорын ганц цэгтэй. Хэдийгээр бид үргэлж хамт байдаггүй ч, биесээ ойлгодог юм. А.Ш Би ч үүнд бат итгэж байна.
-Андрей, чи хөлбөмбөгөө орхих хэрэгтэй болбол?
А.Ш Ийм золгүй явдал тохиол- дохгүй биз ээ. Yнэхээр боломжгүй зүйл . Хөлбөмбөг биеийн минь бүх эс, эдэд шингэсэн. Би биш, хөлбөмбөг намайг сонгосон шүү дээ.
-Чи Украины шилдэг хөлбөмбөгчөөр гурван жил шалгарлаа. Энэ нь чамайг маш их баярлуулсан байх?
А.Ш Yнэнийг хэлэхэд надад тийм ч хүчтэй нөлөөлөөгүй. Зөвхөн Украины шилдэг хөлбөмбөгч болохын тулд талбайд гарах нь миний зорилго биш. Би Милан-ыхаа төлөө, хожихын тулд хөлбөмбөг тоглодог. Миний Милан бол шилдгийн шилдэг баг.
-Миний Милан гэж хэллээ. Энэ бол Италийн баг, гэтэл чи Украинд өссөн биш үү?
А.Ш Тийм ээ. Би багаасаа л Милан-ыг дэмждэг байсан. Италид элэгтэйн нууц нь хөлбөмбөгийн өлгий нутаг гэдэгт л байгаа юм.
-Мэргэжил чинь та нарын харилцаанд тааламжгүй байдал үүсгэдэггүй гэж үү?
А.Ш Би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Гэмтэл бэртэл авах нь элбэг тохиолддог хэдий ч амьдралын сайхныг мэдэрч, сайхан зүйл бодохыг хичээдэг.
К.П Бие даан амьдрахыг чухалчилдаг нь хүмүүст таагүй санагддаг байж магад. Энэ чанарыг мэргэжил минь олгосон. Тиймээс харилцаанд сэв суулгадаггүй гэж хэлж болно.
-Хэзээ нэгэн цагт Андрей тэмцээн, бэлтгэл сургуулилалтаа орхивол баярлах уу?
А.Ш Би түрүүлээд хариулчих уу. Намайг спортоо орхивол хайр дурлал минь баярлахгүй.
К.П Аливаад сатаарч бид ажлаа хойшлуулах дургүй л дээ.
-Тамирчин байгаасай гэж хүсч байсан уу? Эсвэл эсрэгээр дур булаам хөлбөмбөгчинтэй учрахаас эмээж байв уу?
К.П Миний амьдрал спорттой холбоотой. Аав минь сагсан бөмбөгийн дасгалжуулагч байлаа. Энэ нь спортыг ойлгоход нөлөөлсөн. Тэгэхээр спорт цусаар минь гүйж байна гэж хэлж болох юм. Харин хөлбөмбөг бол сэтгэл зүрх минь.
-Шевченко бол Украины нэрт яруу найрагчийн нэр. Тиймээс амьдаaгийнхаа шүлгийг нь сонирхдог уу?
А.Ш Сонирхдог, хүндэлдэг.
-Тэгвэл түүний зохиосон шүлгээс уншиж сонирхуулахгүй юу?
А.Ш Яг одоо санаанд орж ирдэггүй ээ.
-Гудамжинд хүмүүс та хоёртой таарахаараа хэнийг нь эхэлж таньдаг вэ?
К.П Мэдээж Андрейг. -Хэрвээ амьдралаа ахин цоо шинээр эхлэх санал ирвэл хүлээж авна биз дээ?
А.Ш Энэ амьдрал минь надад хангалттай. Би энэ хэвээр үлдэхийг хүснэ.
К.П Би ч бас. Хүн алдаан дээрээ суралцдаг учраас шинээр эхлэхийг хүсэхгүй.
-Анх үнсэлцэж байсан сайхан үдшээ дурсана уу?
А.Ш Энэ үеийг удаан хүлээсэн болохоор маш догдолж байснаа санаж байна.
КП Миний хувьд үлгэр шиг л санагдсан.
-Хамгийн гол нь алдар нэр, хайр дурлал хоёрыг салгаж ойлгож чадсан уу?
АШ- Ердөө ойлгохгүй байна. Нэр хүнд, хайр дурлал бол амьдралын хоёр тал шүү дээ. Заавал салгах ёстой гэж үү.
-Ингэхэд та хоёр хэзээ гэрлэх вэ?
АШ Та хувийн амьдралд хэтэрхий нэвтрээд байна шүү. Хурим болох тэр өдөр л хариулья.
-Ирээдүйд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярихгүй юу?
К.П Би жүжигчин болохыг хүсдэг. Энэ нь надад тун тохирмоор мэргэжил шиг санагддаг л даа. Гэхдээ олон урилга, санал хүсэлтээс зөв сонголт хийх нь чухал.
А.Ш Өрсөлдөгчдөдөө гайхалтай гоолуудаар бэлэг барихын тулд ханцуй шамлан хөдөлмөрлөнө. 2004,01,07