Хөлбөмбөгийн ЕАШТ-ний тухай сонирхолтой баримтууд

1.Анх энэ тэмцээнийг европын үндэстнүүдийн цомын тэмцээн гэж нэрлэж байжээ.

2.Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зохиох шийдвэрийг UEFA албан ёсоор гаргасан боловч, оролцох хүсэлтэй хүчтэй 16 багийг сонгон авч чадаагүй. Британийн (Англи, Шотланд, Ирланд, Уэльс,
Хойд Ирланд) хүчтэй багууд анхны тэмцээнд оролцож байгаагүй аж.

3.Харин Австри, Болгар, Унгар, Грек, Дани, Испани, Норвег, Польш, Румын, ЗХУ, Турк, Франц, Чехословак, Югославын хөлбөмбөгчид өрсөлдөж байжээ.

4.Анри Делоны нэрэмжит Европын цомын тэмцээн Европын хөлбөмбөгийн түүхэнд томоохон үсрэлт болсон.

5.1968 онд Европын аварга шалгаруулах тэмцээн гэж албан ёсоор нэрлэсэн байна. Багууд хэд хэдэн хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглодог байв. Энэ тэмцээн Италид зохиогдсон билээ.

6.1968 оны тэмцээнд Английн шигшээ багийн тоглогч Алан Маллери гайхамшигт тоглолтоороо хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэгджээ.

7.1976 онд Югославт болсон тэмцээнд Уэльс, Югославын тамирчид 11- ээр тэнцсэн боловч талбайн эздэд ялалтыг өгч байжээ.

8.1988 онд Германд болсон европын аваргын тэмцээнд Гуллит, Риикард, ван Бастен нарын бүрэлдэхүүнтэй Голландын шигшээ баг аваргалж байв.

9.2004 оны нэр хүндтэй тэмцээнийг зохиох эрхийг Австри, Унгар, Испаниас өрсөн Португал авсан юм. Ялангуяа Испаничууд уг эрхийг авах горьдлоготой байсан ч Португалийн засгийн газар, хөлбөмбөгийн холбооны хооронд тогтсон нөхөрсөг харилцаа Евро-2004-ийг Португалд зохиоход түлхэц болжээ.

10.Аваргын төлөөх тоглолт таван удаа нэмэлт цагт шийдвэрлэгдэж байж. (1960, 1968, 1976, 1996, 2000) 1976 онд шийдвэрлэх тоглолтын нэмэлт цаг дууссаны дараа торгуулийн цохилтоор Чехословакийн баг Баруун Германы хөлбөмбөгчдийг буулгаж авсан байна.

Европын аваргууд
1960-ЗХУ
1964-Испани
1968-Итали
1972-ХБНГУ
1976-Чехословак
1980-ХБНГУ
1984-Франц
1988-Голланд
1992-Дани
1996-Герман
2000-Франц
2004- Грек
2004.01.07

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button