Нүдний шилтэй ПИТБУЛ

Түүний ээлжит супер клубээр энэ сарын эхээр Испанийн Барселон тодорсон. Шилмэл оддыг чуулуулсан ч гүн хямралд байгаа баскчууд суринам гаралт голланд тоглогчид том найдвар тавин нутаг сэлгүүлсэн байна. Суринамаас Голландад Эдгар 1973 оны гуравдугаар сарын 13-нд Латин Америкийн бяцхан улс Суринамын нийслэл Парамарибод мэндэлжээ. Тэр үед эх орон нь Голландын колони байсан тул суринамчууд Европыг зорих нь олонтаа байв. Цехэд савлагч хийдэг Харольд Давидс бага хүүгээ зургаан сартай байхад нь гэр бүлийн хамт Амстердамд очин хамгийн ядуу дүүрэгт суурьшив. Сонин учралаар хажууханд нь Клюйвертийнхэн амьдарч байв. Удалгүй тэдний гэр бүлийнхэн дотносож, Эдгар өөрөөсөө гурав дүү Патриктай хамсан гудамжинд бөмбөг хөөдөг болжээ. Давидс эхэндээ Шеллингвонд хэмээх даруухан багт тоглодог байв. Гэхдээ тэнд удсангүй. 80-аад онд Аякс- ын хоёрдугаар багт ажиллаж байсан Луи ван Галь түүнийг багийнхаа сургуульд урьж авчирсан байна. Тэр дайчин, заримдаа хэт түрэмгий авир араншингаас нь үндэслэн түүнд дэлхийд түгсэн Питбул хочийг хайрласан гэдэг. Аякс-т очсон нь Бага насны шүтээн нь Диего Марадона байсан авч супер клубт ирсэн даруйдаа Брайан Ройг даган дуурайх болжээ. Залуу хөлбөмбөг- чин Аякс-ын одтой амархан дотносч, гайхалтай уран техникээс нь суралцсан байна. Түүний өөр нэгэн хүндэтгэл нь өдгөө Барса-г дасгалжуулж буй Франк Рейкаард юм. 1991 оны есдүгээр сарын 8-нд Аякс-ын ерөнхий дасгалжуулагч Лео Бенхакер Питбул-ыг Голланд аварга шалгаруулах тэмцээнд Валейк багийн эсрэг тоглолтод гаргасан нь түүний дээд дивизионд хийсэн анхны тоглолт байлаа. Тэр өдрөөс хойш UEFA-гийн цом (1992), Голландын цом (1993), аварга (1994, 1995, 1996) супер цом (1993, 1994, 1995) гэсэн эрхэм алдарт хүрчээ. Дээрх он жилийн оргил үе нь 1995 он байсан юм. Аякс-ын хамтаар Голландын аварга болсон төдийгүй Аваргуудын лиг, Европын супер цом, Тив хоорондын цомд хүрч атаархам олон амжилтын цуглуулга-тай болсон билээ. Гэхдээ хар өдрүүд түүнийг тойрсонгүй. 1995 онд зүүн нүдний мэс засалд орж хэдэн сар талбайн гадна байсан бол жилийн дараа Аякс Аваргуудын лиг-ийн шувтаргад Ювентус-т ялагдсаны гол буруутан нь болов. Тэрбээр цуврал 11 метрийн торгуулийн цохилтод оролцоод Анжело Перуцциг хуурч чадаагүй байна. Түүнчлэн 1996 оны зун Голландын шигшээгийн ерөнхий дасгалжуулагч Гус Хиддинк Кларенс Зеедорфын хамт багийн бүрэлдэхүүнээс хасч, Европын аварга шалгаруулах тэмцээнд зохиогдож байсан Будант Альбионоос нутаг буцаав. Харин энд Эдгар болдоггүй амнаасаа болж шангаа хүртсэн юм. Швейцарьтай хийсэн хэсгийн тоглол- тын дараа тэрбээр дасгалжуулагчаа хар арьст хөлбөмбөгчдийг тоглуулах- гүй адалж байна гэдэгт буруутгаад зогссонгүй Хиддинк толгойгоо зарим тоглогчдын хонго руу хийсэн гэсэн ёс суртахуунгүй үг хэлж танхайрчээ. Ад үзэгдсэн нь 1996 оны зургадугаар сард Аякс-тай байгуулсан гэрээ нь дуусахад сонирхогч олон багууд санал хүсэлтээ ирүүлэв. Тэдний дотор Реал, Манчестер Юнайтед байсан ч татгалзсан хариу өгөөд өдгөө Италийн ерөнхий сайд Сильвиа Берлусконигийн эзэмшил Милан-ыг зорив. Багын хүсэл мөрөөдөл болсон хоёр багаа үл тоомсорлон одсон дээрх үйлдлийг нь тухайн үед Европын хэвлэлүүд уралдан хэлэлцэж байлаа. Тэр жилийн есдүгээр сарын 15- нд Сери-А-гийн анхны тоглолтоо хийж, хар-цагаан хувцастнууд Самп- дори-д 12 харьцаагаар хожигдов. 1996-1997 оны улирлын 19 тоглолтод оролцож муугүй амжилт олоод байхдаа хүнд гэмтэл авч хэдэн сараар хөлбөмбөгөөсөө холдоход хүрсэн. Перужи-тэй тоглосон тоглолтод айлын хаалгач Лука Буччитай мөргөлдөж шилбэндээ хоёр хугарал авсан тэр мөч түүний Милан-д байх ирээдүйг нь сүүдэр болгосон юм. Дээр нь элдэв асуудалд орооцол- дсоноос Милан-ы удирдлагуудтай зөрчилдөж эхлээд байв. Нэг удаа түүнийг Альфа Ромео машинаараа явж байхад нь хоёр нөхөр элдвээр доромжилжээ. Угийн тэвчээргүй эр расист этгээдүүд рүү очин эмнэлэгт хэвтэж тэнхрэхээс өөр аргагүй болтол нь зоджээ. Өөр нэг тохиолдолд багийн хамтрагч Алессандро Костакуртаг ялзарсан алим гэж гоочилсных нь төлөө болгож тавьсан байна. Ингээд 1998 онд хамт Скудетто хүртсэн баг нь Туриний Ювентус-т худалдав. Дахиад л хөлбөмбөгөөсөө хөндийрөв 1999 оны наймдугаар сард баруун нүд нь зовоож эхэллээ. Зайлшгүй амралт авахаас өөр аргагүй болж хоёр долоо хоног гэртээ хэвтэв. Эмч нар бүрэн илааршсан гэж үзсэнээр есдүгээр арын 4-нд шигшээ багийн бүрэлдэхүүнд Бельгийн эсрэг тоглов. Гэхдээ нүдний шилтэй байлаа. Гэвч удалгүй өвчин нь ахин идэвхжсэн тул Францад очин мэс засал хийлгэжээ. Түүнээс хойш нүдэндээ гэмтэл авахгүйн тулд байнга хамгаалалтын шилтэй тоглох болсон. Өвчин нь зовоохоо байсан ч таагүй явдлуудтай орооцолдсон хэвээрээ л байлаа. 2001 оны гуравдугаар сарын сэргээшийн шинжилгээгээр нандролон илэрч, тоглох эрхээ хасуулав. Бас болоогүй найз бүсгүй нь араатан мэт авирладаг хэмээн зарлаж, дөлийн гал болох үндсийг тавьжээ. Энэ бүх хямрал, сэтгэлийн дарам-тыг даван туулахад нь багаасаа сонирхож судалж ирсэн Буддизмын уран зохиол, Бенедикт Спинозын ном том тусыг хүргэжээ. Ийн талбайн гадна дөрвөн сарыг үдэхдээ ихийг ухамсарлаж, урьдаас илүү тоглох эрч хүчийг олсон байна. Түүний хүчээр Юве 2002, 2003 онд Италийн аварга болж, Аваргуудын лиг-т түрүүлсэнтэй мэргэжилтнүүд маргадаг- гүй. Гэсэн ч гэлээ шинэ улиралд дасгалжуулагч Марчелло Липпи түүнийг сэлгээний сандлаас босгосонгүй. Энэ байдлыг нь Барса овжин ашиглаж, Бонано, Андерссоныг худалдсан мөнгөөр түүнийг багтаа авчирлаа. Ингэснээр Эдгар Барса-гийн 25 дахь голланд хүнээр (17 тоглогч, 8 дасгалжуулагч) тодров. 104 жилийн баялаг түүхтэй Каталоны багт нийт 144 легионер хүчин зүтгэсэн нь британи (22), голланд (17), бразил (17), аргентин (16), уругвай (11) швейцарь (11) тоглогчид ажээ.

Барса-д хүчин зүтгэсэн голландууд
ТОГЛОЛТ ГООЛ
Йохан Кроифф 1973-1978 он 139 47
Йохан Неескенс 1974-1979 219 53
Данни Мюллер 1988-1989 12 1
Роналд Куман 1989-1995 350 105
Рихард Вичге 1991-1993 84 7
Хорди Кроифф 1995-1996 92 34
Михаэль Райцигер 1997- 157 0
Рууд Хесп 1997-2000 95 0
Уинстон Богард 1997-2000 41 4
Будевейн Зенден 1998-2001 64 2
Филипп Коку 1998- 187 30
Патрик Клюйверт 1998- 175 88
Роналд де Бур 1999-2000 33 1
Франк де Бур 1999-2000 144 5
Марк Овермарс 2000- 89 15
Жованни ван Бронхорст 2003 19 0
Эдгар Давидс 2004- 1 0
2004.01.28

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button