Тьерри Анри

-Тьерри, та хоёр жил дараалан Францын оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорлоо. Энэ алдрыг үүнээс ч өмнө, тухайл бал 2000 онд авч чадах байсан гэж боддог уу?
-Хэдийгээр тэр жил Францын шигшээ Европын аварга болж, би шигшээ тоглолтын шилдэг тоглогч болсон ч гэсэн тэгж бодохгүй байна. Зиданд шагнал өгсөн нь зөв шийдвэр болсон.
-Та Европын шилдэг хөлбөмбөгчийг тодруулах санал асуулгад 33 оноо авч Зиданыг хол орхилоо?
-Миний хувьд Зиданы өмнө орохоосоо түрүүлэх нь чухал байсан. 33 оноо гэдэг ердөө л бэлгэдлийн чанартай зүйл. Гэхдээ Зизуг ардаа орхино гэдэг том ам жилт л даа. Би түүнийг их хүндэлдэг.
-Тэгвэл мөнгөн бөмбөг авснаа хэрхэн дүгнэж байна?
-Гайхамшигтай амжилт. Би 2000 онд дөрөвдүгээрт, 2001 онд зургадугаарт, 2002 онд есдүгээрт орж байсан. Зориглон хэлэхэд энэ шагналыг Недвед бус Мальдини, Инзаги нарын нэг нь хүртсэн бол шударга байсан юм. Бас Роналдо-гийн сэргэн мандалтыг бахдаж байна. Түүнд ч өгөхөд буруудахгүй байсан болов уу. Харин Роберто Карлос яагаад иймэрхүү шагналын ард хоцордогийг нь ерөөсөө ойлгодоггүй юм. ДАШТ-ий шийдвэрлэх тоглолтод ч, эсвэл жавар тачигнасан Москвад ч ер нь бүх тоглолтод түүн шиг идэвхтэй, сайн тоглодог тоглогч гэж үгүй биз ээ.
-Та зурагтаар хөлбөмбөг үздэг үү?
-Yргэлж. Бараг хөлбөмбөгөөр амьсгалдаг гэж болно. Английн дөрөвдүгээр дивизионы тоглолтыг ч алгасдаггүй гээч. Өнөөдөр гэхэд л Сент-Этьенн-Гавр-ын тоглол тыг үзэх ёстой юм байна шүү дээ. Энэ бол туйлшрал биш, би баяр баясгаланг хөлбөмбөгөөс авдаг. Хэрэв ямар нэгэн тоглогч нэг тоглолтод хет-трик хийх юм бол тэр улирлыг дуустал би түүнийг ажиглаж, амжилтыг нь байнга харж явдаг.
-Та өөрийгөө хөлбөмбөгийн Пулидор гэж боддог уу?
-Раймон Пулидор бол Францын нэртэй дугуйчин. Харин хөлбөмбөг бол багийн спорт. Би багийнхаа амжилтын төлөө бүхнээ зориулдаг. Миний хувийн амжилт бол Английн АШТ болон Confederation Cup тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсан, тэгээд л болох нь тэр.
-Хууччуулаас хэний тоглолт таалагддаг вэ?
-Аморос, Тигана, Платини, Трезор, Жинола, Рош, Лама, Блан нарын тоглолтын бичлэгийг олонтаа судалсан.
-Мариус Трезор та хоёр антиль гаралтай. Хааяа уулздаг уу?
-Тийм ээ, Франц-98-ын дараа дэлхийн аварга болсон багийг Бордод хүлээн авахад бид дотно танилцсан юм. Хүлээн авалтын үеэр тэр надад дөхөж ирээд төрсөн нутаг Бискайн минь тухай яриа дэлгэж, хэзээнээс хөлбөмбөг тоглох болсон тухай асуу сан. Хүндэлж биширч явдаг хөлбөмбөгчдийнхөө нэгтэй тэгж танилцсандаа баярлаад олигтой ярьж ч чадаагүй шүү.
-Францын шилдэг хөлбөмбөг чийг тодруулах санал асуулгад Монако-гийн ахлагч Людовик Жюли Зидан та хоёртой маш ширүүн өрсөлдсөн…
-Тэр сайн тоглогч. Талбай дээр нисч байгаа юм шиг л харагддаг юм. Түүнийг Монако-д ирж байх үеэс нь л мэднэ. Одоо бид шигшээ багт хамт даа тоглож байна. Гуравдугаар байр гэдэг муугүй амжилт ч Людо илүү амжилт гаргах чадвартай тоглогч. Монако-гоос авьяаслаг залуу тоглогчид байнга төрж гардаг.
-2003 оны хамгийн шилдэг агшин тань?
-Чарльтон-д хаалттай цохилтоос, Интер-т цаг дуусахын өмнө хожлын гоол оруулж байснаа бодоход сайхан байна. Харин манай багийн хувьд Юнгбергийн Локомотив-т хийсэн гоол, С.Вильтордын Мидлсборо-гийн хаалганд хийсэн гоолууд өнгөрсөн жилийн хамгийн гайхамшигтай агшнууд.
-Арваннэгдүгээр сарын 15-нд Гельзенкирхенд Германыг 30-ээр хожиход ч та сайн тоглоо биз дээ?
-Тийм ээ, тэгэхэд нэг гоол оруулж, нэг оновчтой дамжуулалт хий сэн. Харин хамаг ажлыг Лизаразю хийсэн юм. Түүний оновчтой дамжуулалтыг онож мөргөх ажил л надад үлдсэн. Харин Трезегед сайхан дамжуулалт өгснөөрөө бахархаж байна. Өөрөө гоол оруулдаггүй юм аа гэхэд довтолгоог үр дүнтэй дуусгахыг эрмэлздэг. Өнгөрсөн улиралд премьер-лигт 20 оновчтой дамжуулалт хийсэн.
-Трезегетэй хэр зэрэг хөл нийлдэг вэ?
-Бидний харилцан ойлголцлоос багийн амжилтын тодорхой хувь нь шалтгаалах болохоор хөл нийлэхгүй байх эрхгүй. Давидад сэтгэл хангалуун байдаг. Учир нь тэр ямагт зөв байрлал эзэлж чаддаг.
-Арсенал эдүгээ хоёр фронтод зэрэг амжилттай хүч үзэж буй. Yүний нууц юу вэ?
-Нэгдүгээрт, хаалгач солигдсон. Д.Симэн хэдийгээр агуу хаалгач ч сүүлийн үед алдаа их гаргах болсон. Хоёрдугаарт, бид улирлаас улиралд туршлагажиж байна. Бидний гол өрсөлдөгч Манчестер Юнайтед, Челси энэ улиралд маш их хүчирхэгжсэн. Харин бид бүрэлдэхүүндээ халаа солио хийгээгүй ч илүү ойлголцож тоглох болсон. Бидэнд хангалттай хүч байгаа учраас хоёр фронт дээр амжилт гаргаж байгаа юм. Биднийг гараагаа амжилттай эхлэхэд олон хүн энэ эрчээ хадгалж чадахгүй мэтээр ярьж байлаа. Харин энэ улиралд ганц ч хожигдолгүй премьер-лигийн АШТ- ийг хол тасархай тэргүүлж ирэхэд үл итгэгчид амаа барьсан байх. Аваргуудын лиг-т ч өмнөө тодорхой зорилго тавьсан.
-Сол Кэмбелл Арсенал-тай 2009 он хүртэл гэрээ байгуулсан. Патрик Виейра та хоёрын гэрээ удахгүй дуусна. Yлдэх үү, эсвэл…
-Патрик багтаа үлдэнэ гэж аль хэдийнэ шийдвэрлэчихсэн. Би ч гэсэн гэрээгээ сунгах бодолтой байгаа. Бид хоорондоо ярилцаад яг энэ бүрэлдэхүүнээрээ ахиад 2-3 жил хамт тоглоё гэж шийдсэн юм.
-Венгерийн нөлөө байгаа юу?
-Тийм ч их биш. Арсен бол Английн АШТ-ий хоёр, Английн цомын тэмцээний гурван түрүүтэй хүн. Хамгийн гол нь багийн доторх эвсэг, дулаан уур амьсгал биднийг нэгтгэж байгаа юм.
-Гэвч цалин пүнлүү бүхнийг шийднэ шүү дээ. Арсенал танд Реал, Челси-гийн удирдлагууд шиг хангалттай цалин өгч чадахгүй бол яах вэ?
-Багийн удирдлага болон дасгалжуулагч, менежерүүд миний хүсэл, зорилгыг сайн мэддэг болохоор намайг гомдоохгүй гэж бодож байна.
-Цөөнгүй мэргэжилтнүүд танай багийг олон улсын тэмцээний туршлага дутмаг гэж дүгнэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Арсенал Европын хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрсэн. Өнөөдөр бид Аваргуудын лигийн шилдэг найман багийн тоонд багтлаа. Гэтэл Ювентус, Бавари, Аякс, Манчестер Юнайтед ийм амжилт үзүүлж чадсангүй шүү дээ. Дараагийн шатанд Реал, Милан-тай таарсан ч айх зүйлгүй.
-Багийн чинь хувьд тийм байдаг юм байж. Харин таны тоглолт оргилдоо хүрсэн үү?
– Байнга хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлж байгаагийнхаа ачаар тоглолт маань улам сайжирч байгаа. Хэрвээ чи Марадона л биш юм бол дан ганц авьяасаар хол явахгүй. Өчүүхэн бага авьяасыг ч уйгагүй хөдөлмөрөөр хөгжүүлж болдог.
-Сагсан бөмбөгч найзынхаа тухай яриач?
-Тони Паркерыг танихгүй хүн ховор биз ээ. Найз маань 21 насандаа NBA-гийн аварга болсон ховорхон тохиох азтай хүмүүсийн нэг. (Анригийн дотны найз Тони Паркер NBA-гийн Сан-Антонио Спэрс багт тоглодог.)
-Өнгөрсөн оны долдугаар сарын 5-нд та Английн загвар өмсөгч Николь Мерритэй хуримаа хийсэн. Хэдэн жил үерхсэн бэ?
-Би гэрээс гарах дургүй хүн. Гурван жилийн өмнө нэгэн азтай тохиолдлоор түүнтэй танилцсан юм. -Таны хуриман дээр бараг бүх одууд байсан боловч Бекхэм л харагдахгүй байсан. Та хоёрын харьцааг тийм ч сайнгүй гэж сонссон юм байна? -Би хэн нэгэнтэй шөргөөцөлдөж явдаг хүн биш. Гэхдээ урт үс, янз бүрийн стилийн хувцас хунараараа олны анхааралд өртөхийг боддоггүй, спортын амжилтаараа нэр хүнд олж авахыг хичээдэг. Тийм ч учраас хэвлэлийнхнээс нууцаар хуримаа хийсэн.
-Өнгөрсөн улиралд шигшээ багтаа 14 удаа тоглохдоо 11 гоол оруулж, 8 оновчтой дамжуулалт гүйцэтгэлээ…
-Би Арсенал-д таван жил гаруй төвийн довтлогч хийж байна. Шигшээ багтаа ч энэ байрлалд тоглодог. Сантинигийн 4-4-2 хувилбар нь миний тоглолтод яг тохирдог.
-Европын АШТ-ий урьдчилсан тоглолтод найм тоглож, бүгдэд нь ялалт байгуулсан. Өрсөлдөгчид үнэхээр сул байв уу, эсвэл Сантинигийн шавь нар дийлдэшгүй байна уу?
-Өрсөлдөгчөө хэзээ ч басаж болдоггүйг ДАШТ-д ойлгосон. Euro-2004-ийн сорилгод Словентой хийсэн хариу тоглолтод чамгүй эмээж байлаа. Гэвч бурхны авралаар бид хожсон.
-Зургаан жил Францын шигшээд тоглолоо. Хамгийн хүнд хэцүү тоглолт чинь?
-Франц-98-ын 1/8 шигшээд Парагвайтай хийсэн тоглолт. Торгуулийн цохилтоор бүхнийг шийдвэрлэнэ гэж бодохоос үнэхээр аймшигтай байсан шүү. Гэвч Лоран Блан алтан гоол хийж биднийг аварч билээ.
-Та гоол хийчихээд их даруухан тэмдэглэдэг?
-Мэдээж, баярлалгүй яахав. Гэхдээ сальто эргэж, цамцаа тайлж, элдэв бүжиг бүжих дургүй. Харин дамжуулалт өгсөн хамтрагчдаа заавал баярлалаа гэж хэлдэг.
-Европын АШТ зургадугаар сарын 12-нд эхэлнэ. Англитай нэг хэсэгт орсон байгаа. Айж байна уу?
-Хэн хэн нь бэргэж байгаа байх. Хэдий тийм ч Швейцарь, Хорватыг тооцооноос гаргаж болохгүй. World Cup-2002-ын урьдчилсан тоглолтод ирландчууд Голландыг ардаа орхиж байсныг санах хэрэгтэй.
-Европын аваргад аль баг түрүүлэх вэ?
-Испани, Итали, Португал, Францын аль нэг нь.
2004,03,17

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button