Сонгуульгүй жил шилдгүүд төрдөггүй

Бараг л хоёр хүн тутмын нэг нь шилдгээр тодорч, зарим хүн хэдэн ч төрлөөр шилдэг болсон юм бүү мэд. Харин энэ жил шилдгүүдийг тодруулдаг дуулиан харьцангуй намжмал байгаа нь ирэх 2005 онд нийтийг доргиосон УИХ-ын сонгууль шиг улс төрийн шуугиан болохгүй гэдэгтэй
холбоотой.
Сонгуульгүй жил шилдгүүд ийнхүү төрдөггүй аж. Шинэ имиж, дүр төрхийг илтгэх шилдэг боловсон хүчнийг сонгуулийн өмнө олноор нь тодруулж, олны танил болгон
тэдний сэтгэлд хоногшуулдаг шүү дээ.
Дэндүү олон шилдгээс хүмүүс залхсанаас энэ жил харьцангуй цөөхөн шилдэг тодорлоо гэж нөгөөх нь ярих аж. Үнэхээр ч Монголын хөгжилд хуввь нэмрээ оруулж буй шилдэг залуусыг тодруулсныг эс тооцвол энэ жилийн хувьд энэ талаар нам гүм байна.
/2004.12.28 Монголын мэдээ/