-Цистит өвчний үед ямар арга хэмжээ авах вэ?

Өөрөөр хэлбэл шээс их л ялгарч байвал тэр хэмжээгээр хортой бодисууд биеэс зайлахаас гадна бас шээсний
зам угаагдах учир эмчилгээний үр нөлөөтэй. Харин архи, спиртийн төрлийн ундаа уухыг хориглох хэрэгтэй. Өөр нэг зүйл нь давсагны үрэвлийн үед давсаг болон шээсний сүвийн булчин агшиж өвддөг. Энэ зовиурыг арилгахад бүлээн жин, халуун
бүлээн уур хэрэглэх нь эмчилгээний ач холбогдолтой. Халуун элсэн дээр суух, халуун тосон жин тавих, саунд суух, хөтөвчинд халуун хар цай хийгээд уураар нь утах маш сайн. Гурав дахь чухал арга хэмжээ бол нянгийн эсрэг эмийн эмчилгээ.
Эдгээрийг зэрэг хэрэглэх нь үр дүнтэй. Нянгийн эсрэг эмийг сонгоход та болж өгвөл эмчид үзүүлж антибиотик мэдрэг чанарыг үзүүлсний дараа зөв сонголт хийвэл зүгээр.