Өтгөн хатаад байна. Яавал дээр вэ?

Төрсний дараа эсвэл мэс заслын дараагаар өтгөн
хатах явдал бий. Энэ нь гэдэсний булчингийн хөдөлгөөн суларсантай холбоотой. Бас хэвлийн хөндийд ямар нэгэн өвчин байх тухайлбал цөс ходоод үрэвсэх зэргээс өтгөн хатах тал бий. Энэ нь рефлексийн нумаар дамжих цочролтой холбоотой. Өтгөн
хатах үед авах эхний арга хэмжээ бол өглөө өдөргүй буцалсан хүйтэн ус уух, хивэг идэх, өдөрт 15-20 ширхэг хар чавга идэх, алим, лийр, байцаа тогтмол хэрэглэх, хар талх гурвалжин будаа, шар будаа идэх зэргээс гадна гэдэсний булчин чангаруулах
цагираг эргүүлэх, хоол идсэний дараа халуун цай уухгүй байх, явган явах зэрэг арга хэмжээ авна. Тэгээд сена, бикадил, лаксобен зэрэг эмийг хэрэглэж болно. Үр дүн өгөхгүй бол эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх ялангуяа гэрэлд харуулах шаардлагатай. Түүний наана авах нэг арга бол вибрационный массаж юм. Уг массаж хийлгэсний дараа олон хүний гэдэсний булчингийн агшилт сайжарч өтгөн хатах нь хэвийн болдог.