Монголын гадаад имижийг өөрчлөх цаг болсон

1911 онд байгуулсан анхны таван яамны нэг нь одоогийн Гадаад хэргийн яам юм.
Манай улс хоёр том хөрштэй жижиг орны хувьд гадаад бодлогоо оновчтой тодорхойлох нь чухал асуудал байсаар ирсэн. Энэ ч үүднээс нэгэн үе Ерөнхий сайд нар гадаад хэргийн сайдын албыг давхар хашиж байсан түүхтэй. Сайд Ц.Мөнх-Оргил хэлэхдээ, – Бид дотооддоо яаж ч маргалдаж болно. Харин гадаад бодлогодоо нэг санаа, эв нэгдэлтэй байх учиртай. Дипломат албанд ажиллах хүмүүст маш өндөр шаардлага тавьдаг учраас
энэ яаманд манай улсын тэргүүний сэхээтнүүд ажилладаг гэж хэлж болно. Түүхийн хуудсыг сөхвөл, дипломат ажилтнууд эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө уйгагүй ажиллаж иржээ. Өнгөрсөн зуунд бидний олсон хамгийн үнэтэй зүйл нь гадаад ертөнцөд сурталчилдаг ажлыг өргөн хүрээнд явуулах шаардлага тулгарч эхэллээ. Ирэх онд Монгол Улсын сүүлийн 100 жилийн түүх, энэ түүхийг бүтээсэн хүмүүсийн талаар арван ангитай баримтат кино хийхээр төлөвлөж байна. Ингэхгүй
бол залуу үеийнхэн маань эх орноо дандаа л одоогийнх шиг байсан мэтээр боддог болох нь. Өнөөдрийн байдлаар Монгол Улс дэлхйн 143 оронтой дипломат харилцаатай, олон улсын Засгийн газар хоорондын 49 байгууллагын гишүүн, дэлхийн хэмжээний 74 гэрээ, конвенцод нэгдэн ороод байна. Ирэх онуудад гуравдагч хөршүүддээ эх орноо сурталчлах ажлыг цогц байдлаар хийхээр төлөвлөсөн.
Гэхдээ зуд, тэнэмэл жаалууд, биеэ үнэлэгчид гэсэн гадаад имижээс татгалзах цаг болсон. Дэлхийд үндэсний онцлог, уламжлалт соёл, хөгжил дэвшлийнхээ талаар сурталчлах хэрэгтэй байна гэв.

/2004.12.29 Зууны мэдээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button