Монголын бүх танк хятадад зарагдаад дууслаа

Ж.Гүррагчаа эд хөрөнгөний шуналтай гэдэг нь аль социализмын үед л тодорсон гэдэг. Тэрбээр сансарт ниссэнийхээ дараахан гурван өрөө байр өгөхөд нь голсоор байгаад
хоёр айлын байрыг нэгтгэж байж санасандаа хүрээд зогсолгүй улс орны нэр төр гэж уйлагнасаар Нива машин зүгээр шахам авсан гэж яригддаг. Түүний сувдаг сэтгэлийг зах зээлийн нийгэм улам бүр хөөрөгдөж өгсөн бөгөөд БХ-ын сайд болоод дэндүү улаан цайм идэж уух болжээ. Тэрбээр Монголоос өөр оронд бараг байдаггүй шахам ТСМ гэдэг цацраг идэвхт бодисыг цэвэрлэдэг маш үнэтэй техникийг МИАТ-д заран Лэнд Круизер жийп машин худалдаж авсан агаад үлдсэн хоёрт техник нь ор
сураггүй алга болжээ.
Ноён сайд бизнес ингээд дууссангүй. Наймаа хийх хорхой нь хөдөлж, байж суухын аргагүй болонгуут Иран руу хэдэн танкаа сэлбэг болгон харахаар хөөцөлдөж тушаал гарган гарын үсгээ зурчихсан байжээ. Гэвч энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын
зөвлөл дээр очоод бут цохигдов. Гэвч бизнесмен сайдын наймаа хийх хүсэл нь бөхөөгүйгээр барахгүй мөнөөхөн хэдэн танкаа хятад руу гаргаж байж санаа нь амарчээ. Ер нь монголд асдаг, асдаггүй 800-аад танк байсан гэгддэг бөгөөд хэд нь сансарын нисэгчийн гарын үсгээр хятад руу экспортлогдсон нь улсын маш нууц учраас хэн ч үл мэднэ. Сайн чанарын гангаар хийгдсэн эдгээр танкууд гудамжинд хэвтэх зэвтэй төмөрийн үнээр арилжаалагдсан гээд бодохоор гол харламаар. Сайдын
булхай ч үүгээр зогссонгүй.
Гаднаас тусламжаар БХЯ-д орж ирсэн 8 сая долларын хувийн компанийн дансанд ороод мөн л ор сураггүй алга болжээ.
Ноён сайдын бизнес ингээд дууссангүй. Наймаа хийх хорхой нь хөдөлж, байж суухын аргагүй болонгуут Иран руу хэдэн танкаа сэлбэг болгон зарахаар хөөцөлдөж тушаал гарган гарын үсгээ зурчхсан байжээ. Гэвч энэ асуудал Үндэсний аюулгүй байдлын
зөвлөл дээр очоод бут цохигдов. Гэвч бизнесмен сайдын наймаа хийх хүсэл нь бөхөөгүйгээр үл барам мөнөөхөн хэдэн танкаа хаягдал төмөр болгон Хятад руу гаргаж байж санаа нь амарчээ. Ер нь монголд асдаг, асдаггүй 800-аад танк байсан гэгддэг бөгөөд хэд нь сансрын нисгэгчийн гарын үсгээр Хятад руу экспортлогдсон нь улсын маш нууц учраас хэн ч үл мэднэ. Сайн чанарын гангаар хийгдсэн эдгээр танкууд гудамжинд зэвтэй төмөрийн үнээр арилжаалагдсан гээд бодохоор гол
харламаар. Сайдын булхай ч үүгээр зогссонгүй.
Гаднаас тусламжаар БХЯ-д орж ирсэн 8 сая доллар хувийн компанийн дансанд ороод мөн л ор сураггүй алга болжээ. Бүхэл бүтэн 8 сая доллар гувчуулчихсан сайдын сэтгэл ханаагүйгээр үл барам сонгуулийн өмнө яамнаасаа 150 сая төгрөг цохичихсон
нь өнөөг хүртэл эргэж төлөгдсөнгүй. Гэвч мань эр энэ их мөнгө сонгуульд зарлагадсанаа хүлээн зөвшөөрөхгүй луу унжсаар яваа уйвагүй нэгэн.
Тэр армийг дэндүү ихээр ашигласны нэг жишээ нь ТИС-д сурч байсан хүүгээ албан тушаал, эрх мэдлээ ашиглан яамныхаа шугамаар Японд суралцуулахаар явуулахад япончууд толгой сэгсрэхээс өөр зүйл дуугараагүй гэдэг. Ийм маягаар өмч хөрөнгө
их хэмжээгээр шамшигдуулсан хүн УИХ-ын гишүүн болох гэж байгаа нь халдашгүй дархан эрхээр гул барин булхайгаа нуух оролдлого гэж үзэхээс өөр аргагүй.
Хэрэвзээ манай улсын хууль үнэхээр л шударга юм бол Ж.Гүррагчаа торны цаана суух нь гарцаагүй. Аль эсвэл…
/2004.12.28 Маш нууц/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button