Цэгэн даралт хийх нь алжаал тайлж таашаал өгдөг

Хэрэв бүсгүй та өөрийн хань нөхөр, хайртай залуудаа цэнгэлийн манлайг эдлүүлэхийг хүсч байгаа бол иллэг буюу массажны талаар анхны мэдэгдэхүүнтэй байх нь чухал. Иллэгээ түүний гарын алганаас эхэл. Алганд цэгэн иллэгийг хийж дуусаад түүний хөлийн ул, тавхайн хэсэгт шилж.
Хөлийн хуруунуудыг нь зөөлөн илж, цэгүүдийг дарахад түүний бие хэрхэн амарч, сэтгэл санаа нь тайвширч ирэхийг та мэдрэх болно. Одоо та түүний дээр мордоод гарын хөдөлгөөнийхөө даралтыг аажим нэмэгдүүлэх замаар түүний нуруу, ялангуяа дал хооронд болон ахар сүүлнээс ялимгүй дээд хэсэгт анхаарлаа хандуулаарай.
Учир нь нуруу бол эрэгтэй хүний хамгийн халуун цэг-ийн нэг юм шүү. Иллэг хийх явцад эрчүүд унтаад өгөх нь бий.
Эр хүний хүзүү, тэр тусмаа нуруунд ойрхон хэсгийн арьс үнсэлт буюу хэлээрээ оролдоход маш мэдрэмтгий байдаг.
Хурууныхаа өндгөөр түүний гэдсийг зөөлөн илбэн гүйлгэ. Мөн хэвлийн болон хөхний хэсгийг зөөлөн илбэх буюу цэгэн даралт хий. Одоо та түүний нууц хэсэгт орох эрхтэй болсон болохоор түүний бэлгэ эрхтэн орчмын арьс, түүнийг тойрсон цэгүүдийг зөөлөн илбэх буюу цэгэн даралт хийвэл сайн.
Хайртын чинь бие дээр 1001 халуун цэг байдаг гэдэгт итгэж, бүгдийг олж нээхийн тулд бяцхан аялал хийхэд юу нь болохгүй гэж. Гагцхүү энэ аялал та хоёрт хоёуланд нь таашаал өгөх хэрэгтэй юм шүү.
Хань (2004-12)