Е аминдэмийн дутагдал үргүйдэлд хүргэдэг.

Тухайлбал С аминдэмийг хоргүй гэдэг ч эмчийн заавраар эмчилгээний зориулалтаар уухгүй бол илүүдэл нь хүний шингэнээр гардаг ч бөөрөнд их ачаалал ноогддог.
Байгалийн бүтээгдэхүүнээс цэврээр нь гаргаж авсан аминдэм хүний биед их ашигтай. Аминдэмийг найруулснаар биш, дангаар нь уувал илүү үр дүнтэй. Аскорбины хүчлээс илүү нимбэгний шүүс уувал илүү үр дүнтэй гэсэн үг. Мөн С аминдэмээр баялаг аньс, нохойн хошуу, үхрийн нүд, исгэсэн байцаа зэргийг хэрэглэж болно.

Д аминдэм үс бэхжүүлдэг нь үнэн боловч ихээр уух шаардлагагүй. Д аминдэм илүүдвэл, ялангуяа хүүхдүүдэд хортой бөгөөд ясыг хэврэг болгодог.
Е аминдэмийн дутагдал үргүйдэлд хүргэдэг. Түүнээс гадна булчин тэнхээгүй болж, арьс эрт үрчлээтэн хөгширдөг. Е витамин ургамлын тос, улаан буудай, хүнсний ногоо, өндөгний шар шоколаданд агуулагддаг.
Цагаан хоол хэрэгцээтэй бүх л аминдэмээр баялаг. Сүү бага уудаг хүмүүс Д, В12 аминдэмийн дутагдалд орж болзошгүй. Цагаан хоолтон эмэгтэйчүүдэд поливитамин уухаас гадна сүү, өндөг идэхийг зөвлөдөг.
Аминдэмийг өдөрт хэдэн удаа ус, шүүсээр даруулж уух нь зүйтэй.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button