2 минутын дотор сэргэлэн цовоо болцгооё!

20 удаа давтана, дараа нь баруун гараар хийнэ.
Дагзны булчингийн дасгал
Хөлөө солбин, гараа өвдгөн дээр тавьж, цэх сууна. Толгойгоо хагас тойрог эргүүлнэ, дараа нь нөгөө тийш. 4 удаа давтан хийнэ. Дасгалын үед гүн амьсгаа авч гаргана.
Нурууны дасгал
/Нуруу бага зэрэг өвдөх үед хийхэд өвчнийг намдаана/
Дээш харж хэвтэн, хөлөө өвдгөөр нугална. Өвдгөө хоёр гараар тэвэрч, биеийн хүндийг их бие рүү шилжүүлнэ. Энэ үед сээр нуруу шаланд наалдсан байх ёстой. Ийм байрлалд 6 секунд болж, дараа нь биеэ сулруулна. Дасгалыг 5 удаа хийнэ.
Хөл ядрахад хийх дасгал
Дээш харж хэвтэн, гараа хажуу тийш дэлгэнэ. Хөлөө хананд нааж, хоёр минут байна.
Алжаал тайлах дасгал
Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, сандал дээр сууна, бие урагш хазайсан байна. Толгойгоо урагш сул унжуулж, мөр, гараа суллана. 1 минут байлгана.