Элдэв зөвлөгөө

*Даашинз, пиджак, өмдийг сандлын түшлэгт бүү тох, хэлбэрээ алдана. Пиджакны бүх товчийг товчилж, хүрэмний цахилгааныг татаж, мөрөвчинд өлгөж хадгалаарай. Хэрэв та костюмаа хааяа л өмсдөг бол энгэр заам, захны үзүүрийг сүлбээр зүүгээр тогтоо, халааснуудаа суллахаа мартуузай.
*Олон нугалаастай банзлыг капрон оймсонд хийж байлгавал үрчийхгүй.
*Хилэн хувцсыг цэвэрлэхдээ сойзоо эхлээд угаалгын нунтагтай уусмалд дүрж, сойздон, дараа нь цэвэр усанд дүрнэ. Ингэж цэвэрлэвэл угаах хэрэггүй болно.
*Савхин пальто, хүрмийг эхлээд савантай ус ба нашатирын спиртээр арчаад, дараа нь тосон туулганд норгосон алчуураар арчина. Түүний оронд вазелин эсвэл глицерин хэрэглэж болно.