Сауны массажист охид бүгд биеэ үнэлдэг

Харин Итгэл шүтээн ТББ биеэ үнэлэгч нартай тулж ажилладгаараа онцлог ажээ. Тэднийхэн биеэ үнэлэгч нарыг олон нийт хэмээн нэрлэж байсан нь их сонин санагдсан юм. Ингээд тус байгууллагын гүйцэтгэх захирал Х.Ням-Өлзийн яриаг уншигчид та бүхэндээ толилуулья.
– Итгэл төсөл хэдэн оноос эхэлж хэрэгжиж байгаа юм бэ?
– Энэ төсөл 1999 оноос ДОХ-ын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэлсэн бөгөөд Алянс олон улсын байгууллагаас санхүүжилт өгдөг. Сая энэ 12 дугаар сарын 1-нээс Итгэл шүтээн нэртэй ТББ болсон юм.
– Яагаад Итгэл шүтээн гэсэн нэр өгсөн юм бэ?
– Манайх Итгэл төсөл гэдэг нэрээрээ олонд танигдсан тул итгэл гэдэг үгээрээ ямар ч байсан орруулья гэж ярилцаад ийм нэр өгсөн юм.
– Танай байгууллага хэдэн гишүүнтэй вэ?
– Энэ төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш өргөжиж, одоо 600 -гаад гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр дундаасаа Үе тэнгийн сургагч гэсэн хүмүүсийг бэлтгэсэн байгаа.
– Танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Танай зорилго?
– Биеэ үнэлэгчдийг бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеэ үнэлэх нь эрүүл мэндэд ямар хортой, хуульд ямар харш юм бэ гэдэг тал дээр зөвлөгөө өгч, болж өгвөл ийм замд орсон хүүхнүүдийг цөөлөх , энэ замаас нь гаргах зэрэг
ажлуудыг хийдэг. Мэргэжлийн хүмүүсээр хуулийн зөвлөгөө өгүүлж байна. Шинжилгээ, эмчилгээг ямар ч үнэ төлбөргүйгээр хийдэг.
– Та түрүүн Үе тэнгийн сургагч гэж ярьсан. Энэ талаараа тодруулна уу?
– Манай үйл ажиллагаанд сайн дураараа оролцоод, бидний ажлыг дэмждэг хүүхнүүд байдаг. Тэд нарыгаа бид үе тэнгийн сургагч гэж нэрлэдэг юм Үе тэнгийнхэн гишүүд дундаа болон олон нийтэд мэдээллийг үнэн зөв өгөх зорилготой. Яагаад гэвэл эмч нар хичнээн ч баар, буудлуудад очоод ухуулга, сурталчилгаа хийгээд тэд хүзлээж авахгүй. Харин олон нийт дундаа байгаа хүмүүс бие биендээ мэдээлэл өгөх нь илүү үр дүнтэй гэж бид үзэж байгаа юм.
– Одоо танайх хэдэн сургагчтай вэ?
– Манайд үе тэнгийн 60 сургагч албан ёсоор ажилладаг. Гэхдээ энэ маань яг тогтвортой тоо биш л дээ. Зарим нь энэ замаа орхиод явахад бид дараагийн шинэ сургагчдийг бэлддэг юм. Сургагчид маань бэлгэвчээ тараах, олон нийт-ээ цуглуулах, үйл аижллагаанд идэвхтэнй оролцуулах талаас нь манай төсөлд их хувь нэмэр оруулж өгдөг.
– Биеэ үнэлэгчидтэй хурал цуглаан хийдэг үү?
– Бид хурал цуглаан хийдэггүй. Манайд бас Хүрч очих ажилтнууд гэж байдаг. Тэд нар маань ч бас олон нийт дундаасаа бүрдсэн байдаг. Тэд нар маань бүлгийн ярилцлагыг улиралд нэг удаа хийдэг. Энэ ярилцлагаараа хичнээн төрлийн бэлгийн халдварт өвчин байдаг юм бэ гэдэг тухай тайлбарлаж ярьж өгөөд тодорхой хэмжээний урамшуулал авдаг юм.
– Урамшуулал нь хэдэн төгрөг байдаг вэ?
– Хүрч очих ажилтнууддаа сард 30 мянган төгрөгийн урамшуулал өгдөг. Харин үе тэнгийн сургагч нар маань тухайн үед бааранд явуулах үйл ажиллагааны урамшуулал гэж авдаг. Тэр нь улиралд 10-20 мянган төгрөг байдаг.
– Байгууллагынхаа шинэ жилийг яаж тэмдэглэх вэ?
– Сая манайх 12 сарын 1-нд шинэ жилээ дэлхий нийтийн ДОХ-ын эсрэг өдөртэй давхцуулан олон нийт-тэйгээ тэмдэглэчихсэн. Мөн төрийн бус байгууллагынхаа нээлтийг хийж, уулзалт хүлээн авалт зохиолоо.
– Танай байгууллага ДОХ-ын төвтэй ажил хэргийн ямар холбоотой байдаг вэ?
– 2001 оноос эхэлж ДОХ-ын төвтэй хамтарч ажиллаж эхэлсэн. Манай үйл ажиллагааг их дэмждэг. Бид ДОХ-ын төвтэй хамтарч шинжилгээнд ирэхгүй байгаа биеэ үнэлэгчдийг газар дээр нь очиж шинжилгээ авах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
– Ер нь биеэ үнэлэгчид голдуу ямар бааруудад байдаг юм бэ?
– Жижиг оврын бүх бааруудад биеэ үнэлэгчид байдаг. Мөн мөнгөн хэлбэрээр биеэ үнэлдэггүй ч гэсэн эрчүүдээр архи, шар айраг авахуулж уугаад тэднийг даган буудалд ордог хэсэг хүүхнүүд байдаг. Тэд нарыг биеэ үнэлэгч гэж хэлэхийн аргагүй. Гэвч ийм хүүхнүүд хулгай их хийдэг. Тэдний хомрогонд биеэ үнэлэгчдийн маань нэр гардаг. Одоо тэр сауны газар гээд яриад л байна. Тэнд массажист хийж байгаа бүх охид биеэ үнэлж байгаа.
– Дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчид гэж ямар хүүхнүүдийг хэлдэг юм бэ?
– Дээд зэрэглэлийн биеэ үнэлэгчид нь Эрээн, Бээжин яваад өгдөг. Тэд монголдоо 2-3 сараар зөвхөн амрах журмаар л ирээд буцдаг. Эд нар чинь л жинхэнэ бэлгийн замын өвчнийг тээгчид байдаг юм. Яагаад гэвэл бид тэднийг олж, шинжилгээнд оруулна гэж байдаггүй. Манай энэ баарны хүүхнүүд бүгд эрүүл мэндийн карттай.
– Ер нь танайд бүртгэлтэй байсан хүүхнүүдээс энэ замаасаа гарсан хүүхнүүд бий юу?
– Хүнтэй суугаад энэ замаасаа гарсан хүүхнүүд мэс сэр байдаг. Гэхдээ тун цөөхөн.
– Биеэ үнэлэгчдийн дунд бэлгийн замын ямар өвчин зонхилж байна вэ?
– Биеэ үнэлэгчдийн дунд хамгийн их түгээмэл өвчин бол далд хэлбэрийн тэмбүү. Манайд шинжилгээ өгч байгаа хүүхнүүдийн тал хувь нь тэмбүүтэй байдаг.
– Тэмбүүтэй гэдгээ мэдсээр байж эмчилгээ хийлгэдэггүй хүүхнүүд байдаг уу?
– Байна. Одоо тэмбүүг гуравхан удаа тариад л эмчилдэг болчихсон шүү дээ. Тэгэхэд л
ганцхан удаа тариулчихаад л алга болчихдог хүүхнүүд бий.
– Төгс эмчлүүлээд дахиад өвчин тусаад ирдэг хүүхнүүд бий юу?
– Байлгүй яахав. Манай хүүхнүүд бэлгэвч хэрэглэж ерөөсөө дадаагүй байна. Эргээд өвчин аваад ирдэг хүүхнүүд их бий.
– Ер нь биеэ үнэлэгчид хэдэн насны хооронд байдаг юм бэ?
– Бүр 14 наснаасаа бэлгийн харьцаанд орчихсон биеэ үнэлэгчид байдаг. Ихэвчлэн биеэ үнэлэгчид 17-30 насны хооронд байна.
– Нийслэлд яг хэдэн биеэ үнэлэгч байна вэ?
– Албан ёсны судалгаагаар 2500-3000 биеэ үнэлэгч байдаг.
– Сүүлийн үед оюутнууд их биеэ үнэлж байгаа гэсэн яриа байдаг?
– Оюутнууд гэвэл энэ зам руу ороод сурах боломжгүй болон сургуулиа хаячихдаг юм. Биеэ үнэлэгч оюутнууд улирлын чанартай, 11 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл биеэ
үнэлж байгаад алга болчихдог.
– Танайх цагдаагийн байгууллагатай хэр холбоотой ажилладаг вэ?
– Манайх дөрвөн сайн дурын ажилтантай.
/2004.12.30 12 цаг /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button