Шинэ жилийн бэлгэнд 11 сая төгрөг авлаа

театрын шинэ жилийн баяр дээр амласан энэ бэлэг болсон юм. Харин тэд амлалтаа өчигдөр биелүүлж 11 сая төгрөгийг театрын дансанд шилжүүлсэн баримтыг ДБЭТ-ын ерөнхий захирал Б.Сэргэлэнд гардуулсан юм. Монгол сайхан сан тус театрын зохион байгуулсан Олон улсын дуурь, балетын наадмыг ивээн тэтгэж, шинэ зууны шинэ үзэгчийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйд нь монголчууд талархах учиртайг театрын захирал онцолсон. ДБЭТ-ын хамгийн хүндтэй нь болох Маршалын Лоожийг Монгол сайхан сангийнхан сүүлийн таван жилийн турш эзэмшиж байгаа гэнэ. Лоожийг жилийн түрээс 1500-2000 ам.долларыг төлдөг нь тэдний театрт оруулж байгаа нэг ёсны хөрөнгө оруулалт хэмээн мөн ярьж байлаа. Энэ удаагйин бэлэгний тодорхой хувийг шинэ оны эхний өдрөөс сургуулилалт нь эхлэх Чойжид дагинийн туульс-т зарцуулах гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button