Бөхчүүдийн хөгжөөнт явдал

Хашааны хаалгаар дөнгөж гартал хоёр хүүхэн гараараа дохин инээмсэглэж ямар нэг юм хэлж байгааг хараад начин хариу гар дохин инээмсэглээд Энэ хүүхнүүд намайг хаана ч явсан ингэж хадарч байдаг юм гээд хааз нэмэн давхижээ. Гэтэл хэрэг бишдэж хашааныхаа нэг хаалгыг чирч давхисныг хоёр хүүхэн ойлгуулах гэж дохисон нь тэр юм байх.
-Баазныханы нэгэн ахмад ажилтан өөд болж нутаглуулахад нь Улаанхүү начин тэрэгтэйгээ явжээ. Хэд хоногийн дараа начин дарга, ня-бо хоёр дээрээ орон талийгаачийг нутаглуулахад явсны тонн км хэдийг бичих вэ дарга аа гэж асуун сандаргасан гэдэг.
*Улсын начин Улаанхүү аймгийн Бөөний бараа баазаас ачаа ачин замд гарчээ. Гэтэлшалихгүй тошин дээр шарваад тэргээ хажуудуулчихжээ. Баазынхан сандралдан ирэхэд начин юу ч болсон шинжгүй улаа бутарсан царайтай инээмсэглэн угтжээ. Хожим юу болсон тухай асуухад Өө яах вэ, тэргээ хажуудуулчихаад ачиж явсан ачаанаас архи гоожоод сав тосож уугаад л, тэгэхэд л ёстой ханатлаа ууж билээ гэсэн гэдэг.
-Улсын начин А.Норов төрсөн гол усандаа очиж / Баянхонгор Баацагаан сум/ хүүхэд ахуй насандаа үймж дарвиж явсан үеийн хэдэн нөхдөө дагуулан нэутгийн айлуудаар УАЗ 469 машин хөлөглөн хэсэг явжээ. Хэд хэдэн айлаар орж начин ч нэлээд халжээ. Тэгээд тэр тэргэн дотроо ороод унтаад өгчээ. Нөгөө хэд нь буцаад гол өгсөн давхиж байтал шаварт суучихаж. Дөрвүүл тэргээ шаварнаас гаргах гэж шавар ухаад чулуу мод ивээд татаж түлхээд урагш хойш нь хольхуулаад бүр цөхрөнгөө бараад тамир ч барагдаад нэг нэг сондуул сандайлгаад гайхшраад сууж байж. Энэ үед начин нүдээ нухалсаар яав , ийв гэсээр машинаас бууж ирснээ За алив, би нэг үзье гэсээр машины бөгсөнд очин гишгэх мод, гар жийргэлэх даавуу байна уу гэжээ. Нөгөө хэд
тус дэм болохоор очиход зай тавиад өг хойшоо бай гэснээ ганцхан өргөөд хажуу тийш нь тавьчихаж. Яг тэр агшинд начин хальтраад шаварлуу орчихжээ. Начин маань машинаа шавраас хялбархан гаргасан хэрнээ өөрөө шавраас гарах гэж нөгөө хэдээрээ татуулж барин их л тэвдсэн гэдэг.
-Манай нэгэн нэрт арслан аймгийнхаа Авто баазад шинэхэн ЗИЛ 130 машинаа барьчихсан залуухан авгайтай ид гялалзаж байх үедээ авгайгаа хэн нэгэнтэй хардан ихэд танджээ. Гэтэл ер нь зүгээргүй болоод явчихжээ. Ингээд мадаггүй болгохоор шийдэж нэг өдөр үдээс хойхно авгайдаа Зам авсан, одоо ингээд гарлаа. 3-4 хоногоос нааш ирэхгүй байх гээд явжээ. Аймгийн төвөөс нэг их холдсонгүй шөнө болохыг хүлээн унтаад өгчээ. Шөнө дундаас хойхноо гэрийнхээ гадаа аяархан шаригдуулсаар ирээд яг гэрийнхээ хаалгыг тулган онгойхгүйгээр тавиад унтаад өгчээ. Дун дан хийх чимээнээр сэрээд харвал авгай нь үүдээ түлхээ юу вэ, энээ тэрээ болж байна гэнэ.
Арслан гэртээ яваад орвол авгай нь нүдээ дүрлийлгэн дуугарах ч сөхөөгүй хөдөлгөөнгүй зогсож байв гэнэ. Арслан гэр доторхоо гүйлгэн харснаа хаймрынхаа урт эрээн авдраа сугавчлан гараад тэрэгнийхээ тэвшин дээр шидчихээд давхиж гарчээ. Аймгийн төвөөс 20-иод км яваад бурхан болоочдыг нутаглуулдаг газар ирэн авдраа машинаас буулган тагийг нь онгойлговол нэгэн эр Амийг минь авар, арслан минь гэж хэлээд ээрч мууран сунаад уначихсан гэдэг.
/2004.12.30 Бөх/