Алдагдсан аминдэмээ нөхөх шидэт ус

АНУ гэхэд л ундны усаа 1945 оноос эхлэн фторжуулж хэрэглэж байна. Дээрх бүхнийг хэлэхийн учир нь дэлхий нийтээр ундны усыг ганц цэврээр нь буюу цэвэршүүлэн хэрэглэхээс татгалзаж, түүнд байх эрдэс бодисыг чухалчилдаг болов. Бүр тодруулбал хүний биед байх ёстой эрдэс бодисыг усанд, ундаанд өргөн агуулдаг болжээ. Энэ нь цаашлаад хүмүүс ундааг зүгээр л нэг цангаагаа тайлах гэж бус витаминжуулсан бүтээгдэхүүний эрэлд гарахад нөлөөлсөн гэдэг. Үнэхээр ч бодоод байхад ундаа цангааг тайлах гэхээсээ илүүтэйгээр яагаад витаминжуулж болохгүй гэж витамины сайн сайхныг уншигч танд тайлбарлах илүүц санагдах ч ганц хоёроос нь сонирхуулъя.
Насанд хүрсэн хүн хоол хүнснээсээ хоногт 70-100 мг С витамин(цаашид аминдэм гэе)-ыг авах ёстой байдаг. Хэдийгээр үүнийгээ авлаа ч гэлээ 20-30 мг ялгаруулж байдаг аж. Өөрөөр хэлбэл шээсээрээ гаргадаг гэсэн үг.
Гэтэл удаан хугацаагаар дээрх алдсан витаминаа нөхөж чадахгүй бол бие суларч нойр хүрэх, амархан ядрах, турах, нүүр гарын арьс цайрч, хуруу, хумс уруулаар хөхөвтөр толбо гарах буйлнаас цус гарах, шүд сулрах зэргээр хүний бие организмд олон сөрөг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Харин В 3 аминдэм дутагдсанаар хоолны дуршил буурч, суулгах, арьсаар улаан тууралт гарах бүр сэтгэл санаа хямрах зэрэг өөрчлөлт гардаг байна. Тэгэхээр энэ мэтчилэн олон аминдэм хүний биед цаг үргэлж байх ёстой. Тэгвэл тэдгээр аминдэмүүдийг тодорхой хэмжээнд нь барьж, алдсан аминдэмээ нөхөхөд ундаа чухал үүрэгтэйг эрдэмтэд зөвлөсөөр байна. Гэхдээ ундаа химийн ямар нэгэн найрлага агуулсан өнгө будаггүй байхыг илүүд үздэг гэнэ. Тиймээс ч дэлхийн зах зээлд бидний хэрэглээд байгаа цэвэршүүлсэн уснаас илүүтэйгээр аминдэмтэй, өнгө будаггүй, хийжүүлээгүй ундааны хэрэглээ ихэсч ийм төрлийн бүтээгдэхүүн эрэлтээрээ гуравт ордог юм байна.
За ингээд витаминжуулсан ундааг магтахын сацуу Монголд энэ бүтээгдэхүүн байна уу гэж та асуух нь лавтай. Харамсалтай нь одоохондоо ийм ундаа манайд байхгүй. Гэхдээ эрүүл ахуйч эмч нар худалдаанд гараад удаагүй байгаа Skyүit ундаанд ихээхэн найдлага тавьж байгаа аж.

/Монголын нэг өдөр/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button