Даяаршлыг дагуулсан цагаачлал

Энэхүү цагаачлалын үйл явц нь дэлхийн 2-р дайнаас хойш ёмтой л цэцэглэсэн гэж хэлж болох юм. Өнөрсөн зууны сүүлийн хагасаас өндөр хөгжил, амьдралын төвшнөөрө илт тасарч байгаа Баруун Европ болон хойд Америкийн хөгжилтэй орэуудыг чиглэсэн цагаачлалын урсгал тасралтгүй өргөжсөөр хагас зууныг өнгөрөөгөөд байна. Өнөөдөр дэлхийн янз бүрийн улс орнуудын нийт 150 сая гаруй хүн эх орноо орхин аз жаргалыг хайн бусдын эх нутгийг зорин хэсүүчилсээр байгаа тоо баримт байдаг.

Цагаачлалын үр ашиг
Ямар ч болов ойрын 10 жилдээ эргэлт буцалтгүйгээр өргөжих хандлагатай байгаа цагаачлалын давалгаа даяаршилд хэд хэдэн эерэг түлхэц өгчээ. Юун түрүүнд дэлхий гэдэг нь бүх нийтийн өмч бөгөөд түүн дээрхий баялгаас хуваалцах эрх хүн бүхэнд байгаа гэсэн үзлийг бүгдийн ой ухаанд хэвшүүлж байгаа юм.
Хоёр дахь чухал нөлөө нь тэнгис далай, уул ус, харилцан адилгүй итгэл үнэмшлээр тусгаарлагдан байсан улс үндэстнүүд бие биенээ илүү ойр дөт таньж авах, харилцан ойлголцох нөхцөл бүрдэж байгаа нь даяаршлын үйл явцад бэлгэл болж байна гэж хэлэхэд ч болох юм.
Гурав дахь тал нь үндэстэн бүрийн онцлогийг агуулсан аж төрөх хэв шинж, өвөрмөц урлаг соёл, ёс заншлын өргөн сурталчилгаа явагдаж харилцан бие биеэ нөхөх үзэгздлийг бий болгожээ .Тухайлбал үндэстнүүд өөр бусдынхаа шашин шүтлэгийг сонирхох, түүнд элсэн орох моод цагаачлалын нөлөөгөөр гарч ирсэн. Дөрөв дэх чухал ач холбогдол нь өндөр хөгжилтэй орнуудад нүүрлэсэн хүн амын нөхөн үржихүйн дутмаг байдал болон ажиллах хүчний хомсдлыг зөвхөн цагаачид л нөхөх болжээ.
Тухайлбал 2030 он гэхэд ХБНГУ-ын ахмад настны тоо залуу иргэдийн тооноос хоёр дахин их болох статистикийг шинжээчид гаргажээ. Тэгвэл тус улсын хөрш Францад мөн энэ хугацаанд хүн амны тэн хагас нь тэтгэврийнхэн болж өтлөх юм байна. Японы хувьд байдал бүр ч хэцүү. Одоогоос 20 жилийн дараа гэхэд л Японы хүн амын дийлэнх хэсэг нь 60-аас дээш настнууд болох нь тодорхой байгаа юм. Энэ бүхнийг тооцож үзэхэд 20-30 жилийн дараа дээрхий хөгжилттэй орнуудын ажиллах хүчний нөөц эрс багасч хөдөлмөрийн фронт гээд байх зүйл бараг үгүй болох юм. Чухам энэ хомсдолыг л давахад нөгөө цагаачдын урсгал ёстой л амь тариа болж өгөх учиртай гэнэ. Өнөөдөр баруун руу голцуу цагаачилж байгаа харийн иргэдийн дундаж нас 26-30 байгаа нь тухайн орнуудын аж үйлдвэрийн болон үйлчилгээний салбарын ажиллагсдын дутагдлыг нөхөх гол нөөц болсоор байна.

Мөн түүний сүүдэр нь…
Шударга хөдөлмөрөө ахиухан үнэлүүлэх зорилготой Өрнодийг зорьсон цагаачдын эгнээн дун зүсэн бүрийн бодолтой хүмүүс ч элбэгших болсон нь нууц биш. Харьд очсон цагаачдын дунд гэмт хэрэг гарах тоо хэмжээ улам бүр нэмэгдэх болсныг Их наймд
багтдаг хөгжилтэй орнууд бүгд тэмдэглэх болжээ. Мөн буурай орны иргэдийн цагаачлаххүсэл тэмүүллийг ашиглан хүний наймаа хийх гэмт хэргийн хүрээ ч улам өргөжих болж байна. Хар тамхины наймаа, бэлгийн замбараагүй амьдрал, хүчирхийлэл гэх мэт нийгмийн сүүдрийг улам томсгоход цагаач нар чамгүй хувь нэмэр оруулсаар байгаа нь аль аль талдаа ашиггүй зүйл болж байгаа юм. Цагаачдын нэрээр хүүхэд охидыг хил давуулан наймаалах, хүнийг эд эрхтний наймааны олз болгон худалдах гээд олон асуудал Өрнөдийн хууль сахиулагч нарт дарамт болсоор удаж байна.
Цагаачлалыг даган экспортлогдож байгаа бас нэгэн сүүдэр бол шашин хоорондын болон үндэстэн хоорондын сөргөлдөөн юм. Бас нэг сөрөг тал нь цагаачдын урсгалыг дагаж тухайн оронд ажилгүйдэл өсөж боловсролын төвшин буурах үзэгдэл байнга
ажиглагдаж байна. Мөн эрлийзүүд болон тэдний хоёрдахь үеийн эзлэх хувь нэмэгдэх тусам он удаан жил тогтворжиж байгалыин шалгарлыг давж ирсэн үндэстэн угсаатнуудын генийн тогтцыг слуруулан эвдэх аюулын тухай ч яригдах болж.

Бид ба тэд
Цагаачлагч нарын аль боловсролтой, чадварлаг нь даяаршлын үед байр сууриа олж авч чадна. Бусдынх нь хувьд эх орондоо буцахаас өөр сайн зам үлдэхгүй л болов уу гэж нэгэн австрали нөхөр маань хэлж байсан нь ортой биз. Ажилчин шоргоолжны их цуваа мэт цагаачлалын их нүүдэл дотор монголчууд маань ч олноороо нэгдэх болжээ.Бүрэн бус мэдээгээр 50 гаран мянган монгол иргэд гадаадад ажиллаж
амьдардаг гэсэн тоо байдаг бөгөөд цаашид ч нэмэгдэх хандлагатай. Нөгөө талаасаа эдийн засаг сул дорой, хөгжил багатай гэх шалтгаанаар манайхыг хэн тоох вэ дээ гэж бас болохгүй мэт. Анхаарал татах зүйлгүй мэт харагдах манай улсад ч цагаачлалыг дагсан асуудал сүүдрээ тусгахгүй гэх баталгаа байна уу? Ингэхэд энэ асуултад хариулах хэн хариулах вэ гэдэг бас л сонин…

/2004.12.30 Инфо/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button