Гэрийн утсандаа код суулгаж, хэрэглээгээ хязгаарлаж болно

Энэ үйлчилгээнд хамрагдсанаар гадны хүнд гэрийн утсаа
ашиглуулахгүй байх боломжтой гэж ойлгож болох уу?
– Элмонте компаниас гэрийн суурин утасны зарим хэрэглээг хязгаарлахад зориулсан электрон түгжээг суурилуулах үйлчилгээг явуулж байгаа юм байна. Энэ түгжээг суурилуулахад нэмэлт тэжээл хэрэггүйгээс гадна 15000 төгрөгөөр анх худалдаж авснаас өөрөөр нэмэлт төлбөр төлөх, сунгах хэрэггүй. Дөрвөн оронтой кодыг хэрэглэгч өөрийн дураар хэдэн ч удаа өөрчилж гар утас, тусгай үйлчилгээний дугаарууд, орон нутаг, олон улсын эрхийн гарцыг түгжих боломжтой юм. Харин гал команд, түргэн тусламж, цагдаагийн тусгай дугаарууд болон сануулсан дугааруудад энэ түгжээ хамаарахгүй гэнэ.
Элмонте компаний харилцах утас 318171, 99180064