Ц.Элбэгдорж Зарим улстөрчийн араншингүйгээс болж төр хямарна гэж юу байхав

Засгийн газрын тэргүүн улс төрийн хүрээнд болж буй зарим тулгамдсан асуудалд хэрхэн хандаж буй нь олон нийтэд сонирхолтой болов уу.
-Засгийн газар бүрдээд 100 хонолоо. Хэдийгээр бага хугацаа ч ажлын ачаалал их байсан болов уу?
-Манай Засгийн газар аравдугаар сарын 28-нд бүрдэж дууссан. Засгийн газрын үндсэн ажил өдөр тутмын амжиж хийх олон асуудал, ачааллын дунд өнгөрдөг. Зайлшгуй шийдэх, цагт баригдсан ажлын зэрэгцээ энэ хугацаанд үндсэн чиглэл, мөрийн хөтөл-бөрөө боловсруулж төсвөө батлуулсан. Зөвхөн ажил хийх хүсэл эрмэлзлээр дүүрэн тиим л баг төр, засгийн гал тогоонд орж ирсэн гэж үзэж байна.
-Эх орон-Ардчилал эвсэл задарч улс төрийн тогтворгүй байдал үүсэх нь гэж олон нийт түгшиж байх шиг. Энэ талаар ямар байр суурьтай буйг тань уншигчид юуны түрүүн сонирхож байгаа болов уу?
-Уг нь энэ чинь нэгэн улс төрийн намын жириин л дотоод асуудал шүү дээ. Бид ийм замаар 15 жил явлаа. Өнгө будгийг нь арчаад, сүржигнэлгүй бодит байд-лаар харах юм бол бидний нөгөө үзээд, туулзад өнгөрсөн тэр л үйл явдал. Үүнд хариуцлагагүй хандаж нийгэмд шуугиан тарих, ингэхгүйгээр байж боломгүй сэтгэгдэл төрүүлэх нь улс төрчдийн хэрэг. Мөн зарим нэг улс төрчийн хувийн араншингүй байдалд засаг төр хямраад байх гэж юу байх вэ.
Засгийн газар болон төр засгийн ажлыг үүнд татан оролцуулах, ер хамаатуулах огт учиргүй. Улс терөөс болж Засгийн газар огцорч байсан бол одоо тиим байдал үүсэхгүй. Ард түмэн ч хүлээн зөвщөөрөхгүй, хүсэхгүй. Олон нийтэд яг үнэндээ бензиний үнэ өссөн эсэх нь хамаатай болохоос биш, алив нэг улс төрийн намын дотоод асуудал тиим сонин, чухал юм гэж үү дээ.
-Танай нам дотроо зөрчилдөж янз бүрийн мэдэгдэл гаргаж улмаар эвсэл, зөвшилцөл бүгд алга болж байгаа юм биш үү?
– УИХ-д наймаас дээш гишүүнтэй байж бүлэг эвсэл болдог хуультай шүү дээ. 34 гишүүнтэй бүлэг найм болтлоо өдий. Энэнд юунд нь санаа зовоод байгаа юм бэ?
Ардчилсан намын зарим удирдлага хариуцлагагүй хандсан байж болно. Энэ нь улс төрийн хувьд байдаг л үзэгдэл. Аль ч оронд аль ч үед ялгаагүй. Энд нэг л том сургамж бий. Аливаа сонгууль бүрийн өмнө нэг нот-оор тоглож нэг дуу дуулцгаадаг. Харин сонгуулийн дараа тиим биш болчихдог. Үүнийг олон хүн хэлж байна. Тэнэг хүн л алдаагаа давтдаг, Бид тиим биш ээ. Улс төрийг үзэх үзэл хуучин байлдаантай кино шиг заавал нэг нь ялж байж төгсдөг байсан бол одоо өөр.
-Тэгвэл танай Засгийн газар аль намынх вэ? Бас зөвшилцөл чинь хуйвал-даан болж хувирлаа гэл-цэж байна.
-Аль ч намынх биш. Монгол Улсын Засгийн газар. Бид ханатлаа, залхтлаа жагсаал цуглаан, тэмцэл хийлээ. Улс төржлөө. Гэтэл Монголын ард түмэн, төр засагт ийм тэнцвэржсэн сонголт ирсэн. Аль ч нам ялаагүй, ялагдаагүй. Ийм ховор тохиолдол, шинэ нөхцөл байдал нь магадгүй улстөрчдөд ашиггүй байж болно. Улстөрчдөд ашиггүй бүхэн ард түмэнд харин хэрэгтэйгээр тусдаг. Засгийн газарт хуйвалдах ямар ч боломж байхгүй. Өнөөдөр хуйвалдлаа гэхэд маргааш бүх юм нүдэн дээр ил болохын хооронд шивнэх шаардлага алга. Эсрэг тэс-рэг улс төрийн хүчин өөд өөдөөсөө харж суугаад ил тодоор бүх асуудлыг шийдэж байна. Хоёулаа цуг сууж гарын үсэг зурагдсан асуудлууд хариуцлагаас бултах аргагүй хүчирхэг нөлөөлдөг юм байна.
-Засгийн газар томилгоогоо бүрэн дуусгаж ам-жаагуй явна. Юунаас тэр вэ? Зевшилцөж чадахгүй байгаа юм биш үү?
-Би хоёр дахиа энэ албыг хашиж явна. Одоо надад туршлага судлах, барилаа олох, суралцах гэх мэт хүндрэл байхгүйгээрээ нэг давуу талтай юмуу даа. Мэн урьд өмнө хэлж байсан эв нэгдэл, ард түмний эрх ашиг гэх мэт гоё үгнүүд маань энэ албыг авахын тулд л хэлэгдэж байсан биш ээ. Мэн ямар нэгэн ашиг хонжоо, эд баялаг хураахын тулд ажиллаагүй. Бусдад маань ч тиим ёс суртахуун байхгүй гэдэгт итгэлтэй байна. Зөвшилцөл бүгд амжилттай явагдаж байгаа. Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг томилж дууслаа. Үлдсэн зургаан аймгийн хувьд судалж байгаад үүрэг гүйцэтгэгчдийг томилсон. Тэдний хувьд орон нутгаас л шалтгаалсан болохоос Засгийн газрын зөвшилцөөнөөс болоогүй. Томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагын томилгооны хувьд заавал шадар сайдтай зөвшилцөхгүйгээр хийгддэг шийдвэр. Энд дандаа ардчилсан хүчнийхэн шинэ томилгоонд ирлээ, хуучин байсан нь ажилдаа ямар алдаа гаргасан юм бэ, гаргасан алдаа байвал түүнийг нь нотолсон шүүхийн ямар баримт хаана байна гэсэн хэл ам гардаг. Нэг намын Засгийн газар бол ийм хэл ам гарахгүй. Гэтэл манай Засгийн газар урьд үзээгүй тохиолдож байгаагүй тиим нөхцөл байдалд ажиллаж байна. Харин халагдсан ч бай, томилогдсон ч бай аливаа ажлыг хариуцлага алдах унагах бүрт ямар ч өршөөл үгүй. Аль ч намынх байгаад нэмэргүй.
-Танай Засгийн газрын гишүүд хэр гар нийлж ажиллаж байгаа вэ?
-Энд нэг л юм байна. Бид олон жилийн турш нэгнийгээ ямар нэгэн өнгөөр будЗж түүндээ бүр итгэл үнэмшилтэй болчихсон улс юм. Нэгнийхээ өчүүхэн шалтгаан болгоныг том үзэгдэл болган дэвэргэж, улстөржүүлж явсан. Цуглаад нэг дор ажиллаад эхлэхээр бүгдээрээ л Монгол Улсынхаа төлөө сэтгэл зовдог бүр яг адилхан арга гарц хайдаг тиим л хүмүүс байсныг энэ зөвшилцлийн Засгийн газар байгуулагдсанаар мэдэцгээлээ. Угаасаа бид адилхан монголчууд мөртлөө нэгэндээ хиймэл худлаа.дүр төрх өмсгөөд түүндээ итгээд явах эрүүл бус үзэгдэл улам инээдтэй болох нь. Миний хувьд одоо улаан цагаан хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй болж ирж байна. Энэ Засгийн газар алдвал хамтдаа алдана. Үзэл суртлаас болсон маргаан гардаггүй. Харин асуудлыг шийдэх гарц, арга зам дээр л ширүүн мэтгэлцээн өрнөдөг. Засгийн газарт улс төрөөс ангид хийх өчнөөн ажил бий. Зөвшилцөл тэнцвэртэй боломж олдсон энэ үөүдэд бидний олон жил мөрөөдсөн зорилтууд биелэгдэх магадлал байна.
-Тухайлбал юу байна вэ?
-Засаг захиргааны нэг-жийн бүтэц, зохион байгуулалтыг гэхэд л өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Бид хамгийн сүүлд 1930 онд нэг гар хүрсэн. Түүнээс хойш 80 жил өнгөрчээ. Хэрэв аль нэг улс төрийн нам дангаараа засгийн эрх аваад байх юм бол сонгуулиас айгаад хэзээ ч зориг хүрэхгүй. Бид 150 эрдэмтэн төрөл бүрийн мэргэжлийн хүнтэй баг гаргаж энэ талаар судалгаа хийлгэж байна. Олон нийтэд зөвхөн улс төрчид, Засгийн газрынхны бус мэргэжлийн хүмүүсийн үг хүрвэл илүү амьдралтай, үнэмшилтэй байх болов уу. Мөн төр-захиргааны албан хаагчдыг улс төрийн намын харьяалалаас чөлөөлөх зэрэг олон асуудлыг УИХ-ын ээлжит чуулган завсарлахаас өмнө шийдэж амжуулмаар байна.
-Хүүхдэд өгөх итгэлийн мөнгө хэзээ олгогдох вэ?
-Ирэх оны нэгдүгээр сараас эхлээд сар бүр 3000 төгрөг өгөх хэвээрээ. Үүнийг гаргах санхүүгийн асуудал хүнд байгаа ч даван туулах болно. Ийм л юм хийх гэж заегийг байгуулсан тул түүнд ямар нэгэн шалтгаан хэлэх эрхгүй.
-Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг та дэмждэг үү?
-Аливаа үзээгүй юм болгон л сайхан харагддаг. Тэр зам сайхан ч юм шиг харагддаг байж болно. Гэвч ийм эрсдэл хиймээргүй байна. Манай одоогийн парламентын засаглалын хэлбэр олон жилийн туршлага, ололт амжилтыг хуримтлууллаа. Алдаагаа л давтахгүй бол энэ засаглал маань зөв хувилбар гэж боддог.
-Та уншигчдад хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ энэ талаар үг бэлдэж амжсангүй. Шинэ жил бол гэрэл гэгээтэй, нэгнийхээ амжилт бүтээлийг дүгнэдэг, нэгэндээ сайн сайхан ерөөөл дэвшүүлдэг баяр. Тэр сайхан болгон тань биелэх болтугай. Монголчууд хамтарсан уедээ л, эвлэреэн цаг болгондоо хүчирхэг байдаг.
Сайхан баярлаарай.
(өдрийн сонин 2004-12-30 319)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button