Засгийн газрын мэдээлэл

Гадаад хэргийн яамны бүтиииг батлав
Засгийн газрын тухай болон Яамны эрхзүйн байдлын тухай хуульд заасныг үндэслэн Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж тогтоол гаргалаа. Тус яам дотроо Хэвлэл. мэдээллийн хэлтэстэй бодлого телөвлөлт, мэдээлэл, үнэлгээний, Хөрш орнуудын Азийн, Америк, Ойрхи дорнод, Африкийн, Европын, Олон талт хамтын ажиллагааны, гэрээ, эрхзүйн, Консулын, дотроо Хүний нөөцийн хэлтэс, Мэдээллийн сүлжээний тасагтай Төрийн захиргааны удирдлагын гэсэн есөн газар, Ёслолын гэсэн бие даасан нэг хэлтэстэй, Гадаад хэргийн төв архивтайгаар ажиллахаар боллоо. Яамны орон тооны хязгаарыг 102 хүнээр, зардлын төсвийн хязгаарыг 867,4 сая төгрөгөөр, цалингийн сангийн хязгаарыг 173.4 сая төгрөгөөр тус тус тогтоов.
Яам агентлаг бүрт эрх зүйн ажлын алба байгуулна
Монгол Улсад хэрэгжиж буй эрхзүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, тэдгээрийг хэрэглэж буй практикийг судалж нэгтгэх, мэдээлэл, сурталчилгааг сайжруулах шаардлагатай байгаа билээ. Тиймээс яам, агөнтлаг бүр хууль тогтоомжийн төсөл боловеруулах, хуулийн биелэлтийг хангуулах, эрхзүйн сургалт, сурталчилгаа явуулах үндсэн үүрэг бүхий эрхзүйн ажлын албыг байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргаж, батлагдсан төсвийнхөө багцад багтаан 2005 оны нэгдүгээр сараас тус албыг байгуулж аҗиллуулахыг сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо. Угтогтоолоор, салбарын хэмжээнд мөрдөгдөх хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын төсөл боловеруулахад холбогдох байгууллагын саналыг авч байх, тэдгээрийн бүртгэл, лавлагааны сантай болох, уг мэдээллийг монгол, англи хэлээр олон нийтэд нээлттэй байлгах, хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулах зорилгоор сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах, энэ ажилд мэдээллийн техноло-гийг нэвтрүүлэх арга хэмжээ авахыг сайд, агентлагийн дарга нарт даалгав.
Агентлагуудыг нэгтгэхээр боллоо
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 14 дүгээр тогтоолыг үндэслэн Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар, Газрын тосны Хэрэг эрхлэх газрыг нэгтгэн Үйлдвэр худалдааны сайдын эрхлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газрыг байгуулахаар шийдвэрлэлээ. Хоёр агентлагийг нэгтгэснээр эрдэс баялгийн салбар дахь эрэл хайгуул, олборлолт, боловеруулалт зэрэг үйл ажиллагааг нэг агентлагт төвлөрүүлэх, эрдэс баялгийн бодлогын хэрэгжилтийг хангах, ил тод, шуурхай үйл ажиллагааг хэрэгжүүлэх давуу талтай юм.
Хуулийн төслииг дэмжив
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын санаачлан боловсруулсан Хүн амын орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хэлэлцэв. Эрхэм гишүүн хуулийн төсөлдөө хувьцааны ноогдол ашиг, хувь хүртэгчдийн орлого, хадгаламжийн хүүгийн болон адилтгах бусад орлогод албан татвар ноогдуулах тухай заалтын дагаж мөрдөх хугацааг 2008 он хүртэл хойшлуулах асуудлыг тусгасан байна. Хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж байгаагаа хууль санаачлагчид уламжлахаар боллоо.
Монгол Улсад он и шаардлагатай мэргэжил, мэргэшлийн жагсаалт баталлаа
Харъяатын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшлийн жагсаалт-ыг баталлаа. Жагсаалтад анагаах ухаан, физик, математик, хими, биологи, геологи, газарзүй, байгаль орчин, хөдөө аж ахуй, гамшгаас хамгаалах салбарын болон зам, тээвэр, аялал жуулчлалын салбарын нийт 47 мэргэжил, мэргэшлийг хамруулсан байна. Энэхүү жагсаалтыг гадаадын иргэний Монгол Улсын харъяат болгох асуудлыг шийдвэрлэхэд баримтлах юм. Уг жагсаалтыг гурван жил тутамд хянаж, Засгийн газарт саналаа танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлеэн Засгийн газрын гишүүнд даалгав.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоолоо
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу 2005 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн сар тутмын хэмжээг түүний хөдөлмөрийн хэле болон туүнтэй адилтгах орлогын зургаан хувь байхаар тогтоож тогтоол гаргалаа. Өөрөөр хэлоэл, одоо мөрдөж байгаа шимтгэлийн хувь хэмжээг өөрчлөөгүй бөгөөд энэхүү шимтгэлийг орлого нь эрүүл мэндийн даатгалын сангийн нийт орлогын 78.4 хувийг эзэлдэг юм.
Ричард Батлер-ийн өмгөөллийн хэле төлөх асуудлыг хэлэлцэв
Япон улсын Марубени корпорацийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх шүух хурал энэ оны хоёрдугаар сард Лондонгийн Худалдааны шүүхэд бодж, тус шүүх хурлаас Монгол улс дээрх корпорацид төлбөр төлөх ёегүй гэсэн шийдвэр гарсан билээ. Энэ шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. Давж заалдах шатны шүүх хурлыг 2003 оны гуравдугаар сард хийхээр төлөвлөөд байгаагаа Лондонгийн Худалдааны шүүх мэдэгдээд байна.
Монгол Улсын Засгийн газрын хуулийн зөвлөхөөр ажилласан Ричард Батлер компани давж заалдах шатны шүүх хуралд үргэлжлүүлэн ажиллаж буй юм. Тус компанийн өмгөөллийн хэле төлөхтэй холбоотой асуудлыг хэлэлцээд, 71.8 мянган фунт стерлингийг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргаж олгохыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрлөө гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2004-12-30 319)