Адууны тамга гэдэг бол Европынхны экслибрис биш

-Тиим боломж байхгүй. Овгийн тархалтын байдлаар бол халх монголчууд бүгдээрээ л боржигон овогтон болж таарлаа. Нэг овогтон хоорондоо гэрлэж болохгүй гэдэг зарчмаар бол монгол бүсгүйчүүдэд нөхөр олдохгүй болох нь байна шүү дээ. Харин овгийн нэрийг, эсвэл овгийн холбоог гэж ярья л даа, үнэн зөв хадгалж ирсэн нүүдэлчдийн цорын ганц үнэт судар бол адууны тамга байгаа юм. Гэтэл манай үеийнхэн адууны тамгаа мэдэхгүй байж овгоо сэргээнэ гэж гүйх нь дэндүү өрөөсгөл талтай.
-Зөвхөн адууг ч тамгалдаггүй, бас үхэр, тэмээг ч тамгалдаг биз дээ.
-Тиим ээ. Монголчууд бод малаа тамгалж, бог малаа имнэдэг. Им нь тамгыг бодвол цөөхөн хэлбэр дүрстэй. Ердөө л цулбуур буюу босоо хагалбар, онь, ухмал, шоргоолжин, ганзган, цэцгэн, сүйхэн, тайрмал, зүрхэн гээд бараг дуусчихна. Харин монгол адууны тамганы дүрс 4000 даваад явчихдаг гэсэн судалгааны материал бий. Нэг овгийнхон нөгөө овгийнхноосоо мал сүргийнхээ им, тамгаар ялгагддаг байсан уламжлал бүүр эртээс тогтсон бололтой юм.
-Тухайлбал, хэзээнээс?
-Монгол нутаг дээр хүн суурьшсан цагаас л болов уу. Чи бодоод үз л дээ. Монгол Шарын даваанаас Орвог гашууны овоо, Алтай Таван Богдоос Нөмрөг, Халхын гол хүртэл монгол туургатан суурьшиж ирсэн энэхүү өргэн уудам нутаг дээр чулуун зэвсгийн уеэс хад чулуун дээр сийлэн үлдээсэн сүг, олон мянган зураг, бичиг байдгийн дотор малын тамга зонхилох тоог эзэлдэг. Өөрөөр хэлбэл, өвөг дээдэс минь газар нутгаа эхлээд тамгалжээ. Энэ бол Чингисийн байлдан дагуулалтын тухай цаасан дээр үлдээсэн түүх шастираас үнэтэй нотолгоо. Тэгээд дараа нь адуугаа тамгалж эхэлсэн. Адуу бол аян дайны гол унаа, стратегийн чанартай мал учраас тэр. Газар нутаг чинь тамгатай, мал сүрэг чинь тамгатай, тамга нь энэ байна гээд хадгалуулж.
-Одоогийнхоор бол энэ чинь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар шиг юм байжээ дээ?
-Бараг л тиим гэж болмоор. Их хаадын үед бүх л алдуул малыг цуглуулаад хариулж байдаг алба байсан. Малаа алдсан хүн ирээд тамгаараа таниад аваад явдаг байж. Тиймээс ч адууныхаа тамгыг ихэд шүтэж, түүнийг хийлгэх, унага тамгалах, хүүдээ шилжүүлэх өдөр судраа их нарийн сонгож, тамгалсныхаа дараа сүүнд дүрж баарыг нь гаргаж дээдлэн хадгалдаг юм. Адууны тамга бол тухайн овгийн тэмдэг, сүлд нь юм.
-Нэг овгийн дотор олон айл гэр байна шүү дээ. Тамга нь ижилхэн болохоор адуу малаа булаацалдаад унадаггүй юм уу?
-Монгол хүн малд нүдтэй гэдэг. Тамгагүй ч гэлээ, энэ хэний адуу вэ гэдгийг нутаг нугынхан нь хараад андахгүй. Өө, задгай саран тамгатай шарга морь байна уу. Нэргүйнх л дээ гэхчилэн бүх сумаараа мэднэ. Бас хаана нь дарахаараа ялгаа-тай. Гуян дээр нь байна уу, ташаан толгойн дээрээ байна уу гээд. Гэхдээ чиний саяын өдсөн гэнэн гэмээр асуултад манай ард түмэн аль хэдийнэ хариулт олчихсон байхгүй юу. Монгол малын нэг л зүйлийн тамга нь гэхэд 4-5 хувилбартай байдаг. Тэр бол овгоос салбарлан гарсан ах дүүс, аавынхаасаа өрх тусгаарлан гарсан ам бүлийн тооноос шалтгаалах хэрэг. Жишээлбэл, задгай саран тамгыг хойш нь, урагш нь, дээш нь, доо-шоо харсан нь отгон хүүгийнх нь гэхчилэн ялгаатай болгож байгаа нь тэр. Уг овгийн мал өмчлөгч тав дахь өрх ч гэх юм уу, гараад ирвэл задгай саран тамгаараа нэмэлт хийж эхэлнэ. Тухайлбал, дунд нь хэл хийгээд урагшаа харахаар э үсэг шиг хойшоо харахаар е үсэг шиг юм болгочихно.
-Дээшээ харахаар сэрээ тамга болох нь л дээ. Зарим газарт шорон тамга ч гэж ярьдаг?
-Тэгэлгүй яахав. За тэгээд дараачийн үе нь төрөөд ирэхээр саран тамганыхаа хэлний үзүүрт чагт нэмэх жишээтэй. Сартай алхан тамга болох нь тэр.
-Харамсалтай нь манайхан, ялангуяа залуучууд маань тамганыхаа нэрийг их мартаж дээ?
-Энэ бол 1925 онд Монголын овгуудын нэрийг устгаж эхэлснээс үүдсэн бараан түүх юм. Чухам тэр үед л чинээлэг айлуудын мал хөрөн-гийг тараагаад хаячихсан, уг-саатан иргэдийн цол хэргэмийг хураачихсан. Харин тамга л социализмын үед устгаг-даагүй үлдсэн цорын ганц шүтээн нь юм. Хэдийгээр бидний дүрсэлж төсөөлөмгүй олон арван тамга цагийн урсгалд гээгдсэн боловч өмчгүй нийгмийн үзэл сурталчид малчдын хэрэгцээнээс яагаад ч юм тамгыг нь холдуулж чадаагүй л юм шүү.
-Малын таних тэмдэг л гэж бодсон байлгүй дээ, хөөрхий оросууд?
-Би ч бас тэгж бодоод дотроо инээд хүрдэг юм. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэггүй газрын иргэд чинь малын тамганы уг үүслийг яаж мэдэхэв дээ. Их л сайндаа бичгийн хүмүүс нь номон дээрээ дардаг экслибрис маягийн юм бодоо биз. Тэр нь ядаж овог омгийнх нь нэрийг хадгалдаг ч биш. Номын сангийнх нь ялгах тэмдэг төдий юм чинь. Малын тамганы учрыг арай цаагуур нь ухан ойлгосон бол хэл-мэгдлийн тэр үед юм уу, арай хожуухан тас хориглочихгүй юу. За тэгээд Пийдал нэр зүүж малаа хураалгаад олон зуун хүн хот хүрээ бараадсанаас нүүдэлчдийн хэрэгцээнээс адууны тамга өөрийн эрхгүй алга болж эхэлсэн. Гэхдээ газар тамгалах малгүй болсон ч ухаант өвгөд маань адууныхаа тамгыг авдартаа хадгалсаар ирсэн юм шүү. Тэр бол удмын гарвалаа хадгалсан, хаа нэгтээ ийм тамгатай малтай айл таарвал овог ижлийн баталгаа гэдгийг нотлох гэсэн алсын ухаан ч байж мэднэ. Ингэхэд чи ер нь ямар овгийнх вэ?
-Бааринбаатад овгийнх.
-Адууны чинь тамга юу вэ?
-Ёстой мэдэхгүй. Адуу гэдэг хөрөнгийг манайхан хэдэн үеэрээ өмчилж байгаагүй гэж сонссон?
-Тэгээд яаж овгоо олсон юм бэ?
-Үүнийгээ ч харин аль 70, 80-аад оноос нутгийн өвгөчүудийг амьд сэрүүн байхад хэл амыг нь сугалчих шахан байж мэдсэн л дээ.
-Танайх малгүй байсан ч гэлээ, танай овгийнхон хуугаараа ядуу байгаагүй л байж таарна. Эндээс би юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр, манай улс овгоо сэргээнэ гээд буруу томъёолол өгчихсөн юм. Үр удмаа, ахан дүү-сээ бүртгэн тогтоох гэсэн ут-гатай томъёолол өгсөн бол хамгийн түрүүнд адууныхаа тамганы эрэлд гарцгаах байсан. Тэгээгүйгээс болоод л өнөөдөр халхуудын 90 хувь нь боржигон овоггой болчихсон байгаа юм даа. Ерөнхийлөгчийг ямар овгийнх вэ гэдгийг би мэдэхгүй. Өөрөө ч мэдэхгүй байж болно. Тэгвэл тамгаа хайж олох хэрэгтэй. Хэрвээ мэддэг бол тамгаараа батлаг л даа. Адууныхаа тамгыг дээдэлж номынхоо тэмдэг (экслибрис), нэрийнхээ хуудсанд оруулдаг байвал сайнсан. Монголчуудын зузаан соёлын сонгодог уламжлалыг улсын маань Ерөнхийлөгч л залгамжлуулж чадахгүй юм бол хэн чадах юм бэ? Манай Ерөнхийлөгч ганцхан нуган үртэй юм гэнэ лээ. Хүүдээ Энэ бол манай овгийн тамга юм шүү! гээд олоод өгчихсөн биз гэж би найдаж явдаг. БГД-ийн ЗДТГ-т ажилладаг Шагжжав гэж миний нэг танил бий. Завханы Нөмрөгийн сартуул л даа. Тэр хүн компанийнхаа эмблэмэнд адууныхаа тамгыг оруулсан байсан. Их аятай-хан харагдана лээ. Ухаантай эрийн хугархай бололтой дог.
-Малынхаа тамгыг орныхоо хөндийд хаядаг болохоос биш, хэзээ ямартаа монголчууд хадганд ороож хадгалдаг байлаа даа хэмээн яруу найрагч Ц.Чимэддоржийг Малчин шүлгээр нь буруутгахыг оролддог хүмүүст таны яриа том цохилт боллоо шуу. Монголчуудын адууны тамганаас кирилл усэг будаа идсэн юм шиг санагддаг. Энэ талаар юу хэлэхсэн бол?
-Кирилл үсэг үүсэхдээ манай тамганаас маш олныг нь авч хэрэглэсэн. Үүнийг батлах улс төрийн том баримт бий. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Борис Ельцин Грект айлчлахдаа Манай хоёр ард түмэн их эртнээс ойр дөт ха-рилцаатай байсан. Оросууд танай үсгийн цагаан толгойг авч хэрэглэснийг би мэднэ гээд хэлчихэж л дээ. Тэгсэн чинь урдаас нь Үгүй ээ төв Азийн нүүдэлчин монголчуу-дын адууны тамгыг манайх авч үсэг болгосон юмаа гэж хариулсан юм билээ. Үүнийг бид баталгаажуулахаар…
-Уучлаарай, бид гэдэг чинь…?
-Шинэ бичгийг хамгаалах хорооныхон! Манайхан л шинэ бичиг гээд байгаа болохоос биш энэ чинь упгаа бол манай л эртний юм шүү дээ. Ельцинд

яг тэгж хэлсэн эсэхийг нь баталгаажуулахаар ОХУ-ын ЭСЯ-нд хандаад байгаа. Хойно суудаг өөрийн элчиндээ бас захидал бичсэн. МОНЦАМЭ-гийн захирал байсан Ч.Эрдэнэ үүнийг дагнан хөөцөлдөж байгаа. Олон зууны дараа буюу 1941 онд Дамдинсүрэн гуай орос гэгддэг крилл бичиг үсгийг Монголд нэвтрүүлэхдээ дээр нь ердөө л хоёрхон нэмэлт хийсэн нь буйлан тамга буюу Ү үсэг, олмон тамга буюу Ө үсэг. Ингээд үзэхээр Дамдинсүрэн гуайн ухааныг бишрэвч баршгүй. Тэр их хүн. Би энэ хоёр шинэ авиаг адууны тамга үндэслэн орууллаа гээд хэлчихсэн бол монголчуудад тамгыг нь хэрэгжүүлэхийг хориглох байтугай, орсуудад кирилл үсгээ хэрэглэхийг ч хориглох байсан биз.
-Кирилл бичгийн ямар ямар үсгүүд манай тамга болохыг хоёулаа түүж үзэх үү?
-Тэр бүхнийг яаж барахав дээ. Гэхдээ яахав О үсэг-Онгин тамга, Ф, Ө үсэг-Олмон тамга, С үсэг саран тамга, Ү үсэг буйлан тамга, Д үсэг гурвалжин ширээт гэх мэтээр яваад байгаа шүү дээ.
Даанч бид 4000 тамгаа бүгдийг нэрлэж чадахгүй бо-лохоор ичгэвтэр байна. Хүн төрөлхтний оюуны санд бид тиим л том юм нэмэрлэсэн байна шүү дээ.
-Сонирхолтой зуйл ярьж залууст ухаан хайрласан танд их баярлалаа.
(өдрийн сонин 2004-12-30 319)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button