Лидерийн эрэлд хатсан Монголд

Гэсэн ч хашрахгүй ПАНН нь ДЯЯ-ны генерал сайдаа Ерөнхий сайдад гулгуулж Эв санааны нэгдэл сөрөг хүчнийг өдөн дуудаж ард түмнийг хилэгнүүлэн тус орныг хөмрөх шахжээ. Олон сар явагдсан дугуй ширээний уулзалт ийнхүү анх удаа сөрөг хүчнийг гаргаж ирснээр 40 тэрбум ам.долларын гадаад өртэй, нурж унасан эдийн засагтай
Польшид нөгөөх алдарт эшлэлээ шинэ Ерөнхий сайд Т.Мазовецкий хэлжээ. Өөр нэг, тэс хөндлөнгийн муу жишээ. Африкийн өмнө этгээдэд Свалзиланд хэмээх нэгэн хаант улс бий. Гуйлгын тулам, хүн амынх нь 70 хувь нь ядуу гуйлгачин, ДОХ-оор өвчилсөн тоогоор /бараг тал нь/ дэлхийд магнайлдаг, ажилгүйдэл 40 хувьтай, гэтэл Эзэн хаан III Мэвати гэгч нь 1,5 сая ам.доллараар Германдлимузин захиалж авчруулан, төрсөн өдрөө тэмдэглэж байгаа нь энэ гэж 10000 зочин урьж найрлан 600 мянган ам.доллар нэг орой салхинд хийсгэжээ. 11 хатантай тэрээр 15 сая ам.доллараар шинэ ордон бариулахаар парламентдээ хандаад байна.
Энэ балай лидерийн хөгийн түүхийг энд нуршилтгүй чухам талх хэрэгтэй гэдэг үгийг Польшид бус тэнд л чангаар хэлмээрсэн.
Дээрхи хоёр жишээ аль алин нь манайд хэрэгтэй, манай бүх лидерүүдэд сургамж сэрэмжлүүлэг талаасаа. Бүрталх хэрэгтэй гэж яг одоо хашгирах ёстой болов уу. ОУВС, Дэлхийн Банкийг панаалдан байж манай Сангийн Яамд ядуурлын хувь хэмжээг 36,1 хувь гэж зарлуулсан нь Свазиландаас дээр боловч нэг их хол тасархй биш. Монголын хөдөө ядуурал 45 хувьд браг хүрэн алдаж, хотууд дахь ядуурлыг яаж ийгээд доош дарсаар 36,1 гэж зарласан гэх яриа бий. Зарлах зарлуулах ч чахав. Лидерийн эрэлд хатаж яваа өнөөгийн Монголд Бор халзан хонь ч байсан гарах л байсан гэдэг 1996 оны онигоо шиг, энэ хэдхэн монголчуудыг ядуурлаас нь бага ч болов хөнгөлж, өлсгөхгүй, багахан шиг зовоовол эхний ээлжинд, цаашлалад эвийг нь олоод ажиллуулчих Бор халзан хонь яг хэрэгтэй байна. Яг жилийн өмнө, 2004 он гарах босгон дээр МАХН-ын дарга энэ даруухан залууг Үндэсний удирдагч, Ард түмний хүү хэмээн өргөмжилж, хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байхдаа нөгөөх 36,1 хувь гэдгийг бодсон уу даа? Он дөнгөж гармагц МАХН-ыг Зууны манлай гавьяат нам гэж цаасан малгай өмсгөн түүндээ учиргүй дэвхцэн баярлахдаа УИХ-ын сонгуульд нойллоно гэж хэн төсөөлсөн билээ. Алдар хүндийг дээрээс дээш нь олгож болохгүйн гай энэ дээ.
Африкт, Свазиландад бол дүүрчээ. Жижиг орны хөгийн лидерийг дэлхий даяараа гайхан шагшихаасаа илүүтэй хошин шогийн жишээ болгон элэглэж дооглох энүүхэнд. Жишээ нь 36,1 гэдэг хувьтай яваа монголыг лидер ч бай, наймаачин ч бай гадаадад хэн хүндлэх вэ, энэ талаар бодсон сэтгэсэн хүн бил юү? Ардчилсан, Ардчилуулсан гэж мянга гайхуулаад Зүүн, Баруун Азид улам бүр гишгэх газаргүй болж байна. Учир нь Азийн энэ хоёр хэсэгт эдийн засгийн үсрэлтэд хүрсэн амжилтаа ардчиллаас гадуур тавьж, Эдийн засгийн соёл гэдэг рүүгээ аваачиж тайлбарлаж байна. Тэгвэл манайд Монгол эдийн засгийн соёл бий юу, байхгүй шүү дээ.Одоо хоёр талаасаа галын хайчинд гулсан орж, 2015 гэхэд манай бүх лидерт, бүх монголчуудад эцсийн цэг тавих /Мянганы хөгжлийн зорилтуудын биелэлтийн шалгуур/ гэж байна. Хандив, зээл, тусламж гэж зах хязгааргүй урсаж байдаг голын эрчлээ биш, авч сурсан бид өөрсдөө ёроолгүй хувин биш. Нэг л өдөр тэгээд цэг тавих нь байна. Тэр үед манайд мянга түмэн Үндэсний удирдагч, Ард түмний хүү төрчихсөн байлаа гээд нийтээрээ амаараа хар шороо үмхэх нээ.
Цол гуншин, өргөмжлөл бол цаанаа бодит материаллаг агуулгатай байдгиын цорын ганц жишээ бол Өрнөдийн орнуудад иргэний одон медаль, өргөмжлөл огт байдаггүй явдал гэнэ ээ.Манайд бол толгой эргэм. Лидер хүний
боловсролын диплом, түүх намтар, эрхэлсэн ажилл, гэр бүл, шагналын жагсаалт ер хамаагүй гэнэ үү. Тэгэх тусмаа хэрхэн тансагласан нь бүр ч гавьяа биш юм байна.
Ерөөсөө л юу хийх вэ, юу хийж чадах вэ, ямар менежментэй вэ, ердөөл энэ л шалгуур. Тэр ардчиллын төлөө тэмцсэн энэ тэр нь бол эхний үед л хэрэгтэй. Удсан хойноо хэрэггүй. Чухам өнөөгийн Монголд бол ядуурал, архидалт, ажилгүйдэл, гэмт хэрэгтэй тэмцэх хүн яг одоо хэрэгтэй. Талх идүүлэхийн сацуу талх хийж өгөх аргыг зааж өгөх хүн хэрэгтэй. Арга зааж өгнө нь гэдэг барууны аль ч орны тулсан туршлага-урамшуулал, албадлагын хосолсн систем, түүний менежмент. Зориг зүрх, уян хатан маевр, энэ бүхэн Валенса, Хавел, Антал, Мазовецкий нарыг гаргаж ирсэн тэр жишгээр Монгол Улс хөдөлбөл яасан юм бэ? Социализмын ба Москвагийн гинжнээс нэг зэрэг алдуурсан цаадуул чинь манийгаа хаяад арилж өглөө шүү…
/2004.12.30 Инфо /