ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баяр

-Их өр цайрлаа гэсэн албан ёсны мэдээ анх Москвагаас ирж Монгол даяар 2003 оны 12 дугаар сарын 31-ний үдэш цацагдсан байдаг. Монгол-Оросын харилцаанд түүхэн зааг болсон энэ үйл явдлыг та ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд сайн мэдэх ёстой хүний нэг.Элчин сайдынхаа ахувьд та энэ мэдээг хэдийд дуулж, хэдийд нутагтаа түүнийгээ мэдээлсэн вэ?
-Тэр өдрийг сайн санаж байна. Оны сүүлийн өдөр гэдэг өрөөс нэлээд хөл хөдөлгөөнтэй байдаг өдөр. Манай Элчин сайдын яам тэр өдөр их өрийн тухай ОХУ-ын Сангийн сайдын асуудалд цэг тавьсан зэхидал ирэх цаг мөчигй хүлээгээд өглөөнөөс орой
болтол чи тавиад сууж байлаа. Улаанбаатартай ганц нэг утсаар ярьчихаад албаны зарим оросуудтай холбогдчихоод суугаад байлаа. Тэдний хэлэх нь, захидлын төсөл нь хэдийнээ бэлэн болчихсон байдаг. Гэтэл баталгаат гарын үсэг бүхий баримт болж өгдөггүй нэлээд удлаа. Тэгтэл ч үдээс хойшхон ашгүй бүх юм нь бүрдэв бололтой.
Захидал элчин сайдын яамны факсаар ороод ирлээ. Ороод ирлээ гэж дээ, тэр үед би яаман дээрээ байгаагүй юм байна. Гадуур уулзалттай явж байтал зөвлөх маань утсаар нөгөө захидал ирсэн тухай мэдэгдэв. Захидлыг тэр дор нь Улаанбаатар руу шугам шугамаар нь факсдаж, утасдаж баярт мэдээг хүргэж байсан. Тэр өдөр манай элчин сайдын яамны холыооны зардал хэрээс дэндүү их хэтэрсэн байдаг.
-Тэр үед төрсөн сэтгэгдлээ эргэн санахгүй юу?
-Баярласан хэрнээ итгж өгөхгүй байсан санагддаг юм. Оросын Сангийн сайд Алексей Кудрины албан захидлын үг өгүүлбэр, цэг таслал бүрийг нь өөрийн нүдээр хэдэнтээ уншсан хэрнээ нүдэндээ итгэхгүй байгаа мэт дахимн дахимн эргүүлж тойруулж уншаад байснаа санаж байна. Тэгтэл захидал ирснээс хойш тун дудалгүй оросын талын албаны хүмүүс утсаар баяр хүргээд эхэлсэн. Зарим нь уулзаж баярт мэдээг хамт тэмдэглэе гэж санал болгосны дагуу манай элчингээс холгүй шинэ Арбатад орших Ангара хэмээх зоогийн газар хэдэн хүн цуглаж баярын хундага өргөж байсан юмдаг.
-Өрөө төлөөд сэтгэл тайван нэг жилийг үдэх болов уу гэтэл энэ явдлыг тойрсон сэтгэл эмзэглүүлсэн элдэв яриа огт тасрах янзгүй. Энэ асуудлыг улстөржүүлж сонгуулиын үед амлаад бүтэлгүйтсэн итгэлийн мөнгөтэй холбож мушгиад эдийн
засагт дарамт учруулж байна гээд байгааг та юу гэж үздэг вэ?
-Нэг нь гадаад бодлого, гадаад харилцааны асуудал, нөгөө нь бол дотоод улс төрйин бодлого, дотоод харилцааны асуудал тул эдлгээрийг өөр хооронд нь эв зүйгүй холбох, мушгих гэж оролдвол аль алин нь бие биеийнхээ золиос болж, улмаар улсад
маань том хохирол учирч мэдэх аюултай. Монгол Улс шиг жижиг, эмзэг орон үүнийг сайн мэдэж, иймэрхүү аюулаас сайтар болгоомжилж байх хэрэгтэй юм.
-Та на олон жил хуримтлагдсан энэ амаргүй асуудлыг дэндүү хялбар шийдсэнээс олон түмэн ойлгоохгүй байна. Уг нь хоёр жил бүсийг нь чангалуулж байж дараа нь шийдсэн бол Их өрийн ач холбогдлыг ард түмэн яс махандаа хүртэл мэдрэх байсан юм гэж эвслийн нэг лидер хэлсэн гэнэ лээ. Үнэхээр тэгэх хэрэгтэй байсан гэж үү?
-Нэгд , асуудлыг хялбар шийдсэн гэж үзэхгүй байгаа. Хоёрт, ард түмэнд аливааг ойлгуулахын тулд бүсийг нь чангалах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй байна. Гуравт, их өрийн хэмжээний асуудлыг товлосон цагтаа тохируулж шийддэг гарын дор байдагзүйл биш. Боломж бололцоо үрдсэн тэр азтай алтан мөчийг ашиглаж шийддэг зүйл.
-Шилжих рубль гэж хэн ч барьж үзээгүй валют. Энэ өрийг төлөх шаардлагагүй, аяндаа 100 хувь хүчингүй болох байсан гэж тайлбарладаг хүмүүст та юу гэж хэлэх вэ?
-Энэ сэдвээр уг нь олон ярьсан. Хоёр Монгол хоорондоо маргаад байх асуудал биш юм. Соёл ертөнц, өнөөгийн хорвоо дэлхий ийм асуудлыг шийддэг жишиг , журмыг л барьж ярих учиртай. Шилжих рублийг хэн ч барьж үзээгүй байж болно. Харин тэр валютаар болсон бодит зүйлийг үүсгэх аргагүй. Гараар барьж үзэх нь байтугай тэр мөнгөөр барьсан байшинд нь одоо хүртэл бүтэн биеэрээ сууж байгаа биз дээ? ЗХУ-аас авсан тэр зээлээр барьсан сургууль цэцэрлэгт Монголын мянга мянган хүүхэд багачууд явсан хэвээр байгаа биз дээ? Тэр хөрөнгөөр барьсан цахилгаан станцууд одоо ч биднийгээ гэрэлтүүлж, дулаацуулж байгаа юм биш үү? Эсвэл өөр их үүсвэр нь энэ хугацаанд босгоод сүндэрлүүлчихсэн юм уу?
-Их өрийг тэглэсэн албан ёсны бичиг баримт ирээгүй. ОХУ-ын Төрийн ДУМ батлах ёстой гээд ярих юм. Энэ мэт дэл сул яриа хүмүүсийг айхтар эргэлзээнд оруулж байна л даа?
-Монгол Улс ОХУ-д өргүй болсон тухай, Их өр бүрмөсөн цайрсан тухай албан баримт Оросын талаас манай тал хангалттай авсан. Өнөөгийн Орос улсын төр засгийн холбогдох бүх байгууллага, албан тушаалтнууд энэ асуудлаар салаа утга үлдээлгүй албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Үүнд санаа зовох хэрэггүй.
-Их өрийн дарамтнаас гарсныг Монгол Улсын тусгаар тогтнолын том баталгаа боллоо гэж дүгнэдэг. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
-Энэ асуудал шийдэгдсэн нь олон талын ач холбогдолтой нь үнэн. Гэхдээ би хувьдаа Монгол Улсын тусгаар тогтнолын хэмжээнд гаргаж яримааргүй байна. Өглөг авлага, өр зээл гэдэг олон улсын харилцаанд байдаг л зүйл. Түүнийгээ цаг тухайд нь зохицуулж шийдэж явах нь улс бүрийн хүлээсэн үүрэг. Зохицуулж чадахгүй эсвэл хүсэхгүй бол бусад оронтой тогтоосон харилцаанд муугаар нөлөөлж эхэлнэ. Энэ нь эхлээд нэр
хүндэд нь сэв сууснаар илэрнэ. Дараа нь тухайн оронд итгэх олон улсын итгэл алдарна. Энэ нь түүний эдийн засаг нийгмийн байдалд нөлөөлнө. Түүнд дахин зээл хэн ч олгохгүй. Энэ нь хөгжилд нөлөөлнө гээд цааш нь яриад байж болно. Жирийн амьдралд жишээ нь, хүнээс их, бага мөнгө авчихаад түүнийгээ эргүүлж өгдөггүй, элдэв арга хэрэглээд, залилаад явдаг этгээдэд хүмүүс яаж ханддаг билээ дээ? Олон улсын хэмжээнд тиймэрхүү эвгүй байдалд орохоос Монгол Улс маань аврагдаж чадлаа. Тун
боломжийн нөхцлөөр тун том өрийн асуудлыг хааж чадлаа. Энэ нь Монголчууд бидний том аз завшаан, том баяр.
-Их өрийн асуудлыг амжилттай шийдвэрлэснийг ганц нэг албан тушаалтны юм уу, ганц нэг улс төрийн намын ярих, бахархах зүйл биш гэж та хэлж байх шив дээ? Элчин сайд та энэ баярыг яаж тэмдэглэх вэ? Энэ асуудлыг шийдэхэд элчин сайдын оруулсан хувь нэмрийг бодолцвол таны хувьд бол тэмдэглэх ёстой том баяр мөн биз дээ?
-Энэ бол нийт Монголчууд бидний хувьд, тэдгээрийн дотор миний ч хувьд тэмдэглэлүүштэй том баяр мөн. Миний оруулсан хувь нэмэрсээд байх юм юу байв гэж. Энэ асуудлыг амжилттай шийдэх гэж үе үеийн Монголчууд, нам намын төлөөлөгчид,
байгууллага байгууллагын удирдлага, мэргэжилтэн зүтгэсээр ирсэн байдаг. Нөгөөтэйгүүр, энэ нь том асуудлыг эцэслэн шийдэх түүхэн тэр мөчид Монгол Улсаа төлөөлсөн Бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан явдал бол миний том бахархал,
том аз завшаан. Баяраа яаж тэмдэглэхийг хэлж мэдэхгүй байна. Тусгайлан тэмдэглэээд байхгүй болов уу. Шинэ жилийн баяртай давхцаж байгаа болохоор хамтад нь тэмдэглэх байх. Ноднин гэнэт цугласан шиг шинэ Арбатын Ангара зоогийн газраа
орос найз нөхөдтэйгээ түргэн аваад өнгөрчиөхж ч магадгүй. Шийдээгүй байна. Та харин сайхан санаа өгчихлөө.
Баярлалаа.
/2004.12.29 Сэрүүлэг /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button