Казино Д.Энхбаатар ТЕГ-ын хэлтсийн даргаар томилогдох уу

Харин түүний хүслийг ТЕГ-ын даргаар саяхан томилогдсон Боевик хочит Б.Билэгт барагдуулах гэнэ. АН-ын дотор тархаж буй шивнээ ярианаас сонсоход тэрбээр
Д.Энхбаатарыг ТЕГ-т нэгэн хэлтсийн даргаар тавих гэж байгаа аж. Харамсалтай нь уг томилгоо нэгэн асуудлаас болоод саад учраад байна. Тэр нь Д.Энхбаатар С.Зоригийн хэрэгт сэжигтэн хэвээр байгаа явдал юм. Тиймээс Д.Энхбаатар өөрийгөө уг хэрэгт холбогдолгүй учраас цагаатгахыг хүссэн өргөдлөө ЦЕГ-т өгчээ. Дашрамд сонирхуулахад Казино Д.Энхбаатар цэргийн тагнуулч мэргэжлээр ЗХУ-д сургууль төгссөн нэгэн. Тиймээс Б.Билэгт түүнийг ойрынхоо шадраар авахаар хөөцөлдөж
байгаа нь тэр гэнэ. Тэгээд ч боёвик Б.Билэгт хэлтсүүдийнхээ дарга нарт дараагийнхаа ажлыг хайж бай гэсэн аман сануулга өгч байгаа юм.
/2004.12.28 Маш нууц/