Дарханд боом гарлаа

Сумын малын эмч Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвд сэжигтэй малаас авсан сорьцыг шинжлүүлэхэд боом өвчин болох нь энэ сарын 23-нд тогтоогдсон байна. Аймгийн Гамшгаас хамгаалах штаб энэ тухай ерөнхий газартаа мэдэгджээ. Энэ хугацаанд боомоор өвчилсөн малыг устган газарт булж халдваргүйжилт хийн, голомтод эмнэлгийн байнгын хяналттавин, бусад малыг вакцинжуулжээ.
ГХЕГ-аас аймгийн штабтаа хүн малыг вакцинжуулж дуусгах, сэжиг бүхий малыг тусгаарлах, хорио цээрийн дэглэмийг чанд сахих, цагийн байдлын талаар тогтмол мэдээлж байх үүрэг өгчээ. Өвчний голомтод арван өрхийн 3000 орчим мал өвөлжиж байгаагийн 2000-ыг нь вакцинжуулаад байна. Одоогоор өвчний сэжиг хүнд илрээгүй ажээ.
-Өнөө өглөө авсан мэдээгээр цагийн байдалд өөрчлөлт гараагүй. Хонгор суманд байнгын пост, ариутгалын цэг ажиллаж байгаа. Боом хаанаас гарав гэдгийг бүрэн тогтоогоогүй байна хэмээн ГХЕГ-ын ахлах мэргэжилтэн Д.Чинзориг өчигдөр ярилаа.
(өнөөдөр 2004-12-30 305)