Дэлхийн зах зээл, тэнгэр ивээж, дээлэн дотроо монголчууд цамаархлаа

Төрийн зардалд ч, бизнесийнхний хэрэгцээнд ч мөнгө тоймгүй урслаа. Энэ нь сонгуулийн жилийн өнгө төрх агаад 2004 оны төсвийг батлахдаа хэмнэж гамнах гэж нэг их чармайгаагүй юм. Түүний оронд, эрхэм гишүүн дахин сонгогдох магадлалыг тооцоолон буяны хөрөнгө оруулалт нэлээдгүйг төлөвлөжээ. Үүний. зэргэцээ арилжааны банкуудын олгосон зээлийн хэмжээ 2003 оныхтой харыдуулахад бараг 40 хувь нэмэгдчихээд байгаа нь бизнесийн салбарынхан эрчимтэй ажилласны гэрч. Бас Монголын түүхэнд хамгийн зарлагатай сонгууль нэрвээд өнгөрсний нотолгоо юм. Үйлдвэрлэлийг дэмжсэн зээл хомс байгаа нь ч дээрхийг давхар батална. Зээлийн хэмжээ огцом нэмэгдсэн боловч хүү нь буураагүйгээс үзвэл эрэлт тун их байсаар. Өөрөөр хэлбэл монголчууд бизнес эрхлэх, хийж бүтээх дөрөө олж, харин хөрөнгө оруулалт хомс байгаа хэрэг. 2004 онд манай зах зээлд уул уурхайн чиглэлийн гадаадын хэдэн компани орж ирснийг эс тооцвол хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдсэнгүй.
Импорт эрчимтэй өслөө. Үр дагаварт нь дотоодын зах зээл дээр доллар хомсдож улмаар ханш нь чангарчээ. Улирч буй онд үнэд орсон өөр нэг зүйл нь нефть бүтээгдэхүүн. Оны эхнийхээсээ бензин шатахууны ханш хоёр дахин нэмэгдээд байна. Товчдоо тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, шатахууны импортын зардал бизнес, эдийн засгийн салбарын хамгийн хөндүүр цэг байлаа. Суурь үнэ бага багаар н эм яглдв. Оны эхнии арваннэгэн сарын байдлаар орон, сууцны дулаан, цахилгааны үнэ 6.9 хувь, тээвэр, холбооны үйлчилгээний төлбөр 22.5 хувиар өсчээ.
Өрх гэр, улс орны төсөв хасах узүүлэлтэд захирагджээ гэсэн үг. Инфляц арван хувьд хүрч, арилжааны банкууд зээлийн хүүгээрээ аархан, долларын ханш улам бүр чангарсны эцэст Монголбанк олон түмний овоо хараанд өртөв. Төв банкнаас сүүлийн хэдэн жилд явуулсан мөнгөний бодлогыг чангатгах шийдвэр гарсан нь мөнге санхүүгийн үйл ажиллагааг шинэчлэх шаардлага тулгарсныг илэрхийлнэ.
Монголчууд зөвхөн улс төрөөр цадсан өдрүүд шувтарч байна. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэг-дээгүй. Гэсэн ч газар сайгүй баян тансаг шоу цэнгээний хөгжим дуурсч байлаа. Монголын түүхэн дэх хамгийн баярхсан жилийг бид ардаа орхижээ. Гялайх цөөхөн мэдээг дэлхийн зах зээл дэх үйл явцаас авч байсан. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, алтны ханш сүүлийн 15 жилийн дээд үзүүлэлтдээ хүрсэн нь гадаад талаас таатай нөхцөл бүрдүүлэв. Гэвч мэн л сүүлийн 20 жилд тохиолдоогүй үнийн галзуурал нефть бүтээгдэхүүнээс хараат улсуудын эдийн засагт давхар цохилт өглөө. Алт, зэсийн баяжмалыг өндэр үнээр борлуулахын хэрээр бензиндээ мөнгө цацаж суугаа болохоор гадаад худалдааны алдагдал онгойсон хэвээр. Доллар Монголд долоон голтой байдгийн учир ийм.
Энэ бүх ёозгүй хандлагын хажуугаар мичин жилийн өвөл шүү хэмээн бие биеэ айлгадаг моод дэлгэрээд байлаа. Гэвч 2004 оны турш цаг агаар тааламжтай байж, ган, зудны гашуун биднийг холуур тойрчээ. Эдийн засгийн бодит өсөлт улирч буй онд найм орчим хувийг шүргэж чадсаны гавьяа манай хөдөө аж ахуйнхан, үйлчилгээний салбарын бизнесийнхэнд хамаатай. Ургац, хадлан тэжээл ахиу бэлтгэж, мал сүргийн тоо толгой өсөв. Үйлчилгээний салбарын бизнес хүч түрж, их хотын төрхийг эре өөрчилж байна. Ийм хандлагыг төр, засаг дэмжих ёстойгоо ухаарч ирэх оныг жижиг, дунд бизнесийг дэмжих жил болгон зарлалаа.
Нийслэл хотод энэ жил өнгэ нэмеэн хэд хэдэн барилгын эзэд нь мэдээж банкныхан. Банк, санхүүгийн салбар манай эдийн засагт улам бүр байр сууриа бэхжүүлэв. Өөр нэг ололт нь Монгол Улс ядуусынхаа тоог бодитой зарладаг боллоо.
Зуун хүн тутмын 36 нь ядуу гэнэ. Ядуусын ахуй амьдралыг өөд татах дорвитой ажлыг 2004 онд хийгээгүй агаад ирэх жил ч ийм чиглэлээр гадаадынхны тусламжаас өөр ашиглах санхүүгийн эх үүсвэр байхгүй юм. Дундаж иргэдийн эгнээ өм цөм цөөрчихгүй дэнжигнээд баигаагийн учир өнөө далд эдийн засагт оршсоор. Хилийн чанад дахь монголчуудын эх орондоо илгээдэг валют долларын ханшийг тогтоон барихад тун их хувь нэмэр оруулдгийг Монголбанк хүлээн зөв-шөөрөх дургүй байх биз. Жижиг, дунд бизнесийнхэн ч эргэлтийн хөрөнгөө ийм замаар олж буй юм.
Монголчуудын хэрэглээ чанаржиж, эргэн тойронд амьдрал өнгэ нэмж байгааг үзэхгүй харахгүй гээд яахав. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувийг бизнесийнхний ажилсаг гар бүтээж байна. Төрийн мэдэлд үлдсэн цөөхөн аваргыг хувьчлах ажлыг энэ онд мөн хийжээ. Говь-ийг худалдах гээд бүтээгүй. НИК Петровис-ын мэдэлд очиж, МИАТ-ийн хувь заяа бүрхэг хоцорлоо. Энд бүгдийг тоочих аргагүй олон үйл явдал 2004 онд өрнөсөн байх юм. Алдсан оносноо эргэцүүлж дэнслэх нь ухаант ардын зан юм хойно. Болж бүтэхгүйгээсээ бүтээж боегосон нь олон байсныг онцолъё. Баярын ширээнд тань идээ будаа элбэг байж, энх тунх, инээд хөөртэй шинэ жилээ угтаарай.
(өнөөдөр 2004-12-30 305)