Газар хөтлөлт дэлхийн тэнхлэгийн хөдөлгөөнд нөлөөлжээ

Газар хөдөлөлтийн улмаас Азийн газрын зурагт зарим нэг өөрчлөлт орлоо. Тухайлбал, Суматра арлын баруун хойд хэсэг барууи өмнө зүгт 36 метр хөдөлсөн болохыг туе төв нотолжээ. Далайн ёроолд цууралтаас үүдсэн энерги дэлхийн тэнхлэгийн хөдөлгөөнд нөлөөлсөн аж. Колорадо муж улсын Газар хөдлөл судлалын үндэсний төвийн эрдэмтэн Стюарт Сипкин газрын гүнд болсон доргилтын улмаас Суматра арал ойр орчмын жижиг арлуудын хамт өргөгдөж, хөндлөн тэнхлэгийн зүгт яльгүй хазайсан. Газар хөдлөлт арлуудыг хэвтээ биш босоо тэнхлэгийн дагуу хөдөлгөсөн гэжээ. Энэ газар хөдлөлтийг хэдэн эуун цөмийн бөмбөгийн хүчтэй зүйрлэж болно гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгтэй байна.
Дэлхийн 12 улсыг их бага хэмжээгээр дайрсан байгалийн гамшигт үрэгдсэн хүмүүсийн тоо 60 мянгад хүрээд байгаа бөгөөд олон мянган хүн ор сураггүй болжээ.
Одоогоор дэлхийн 20 улс 60 сая ам.долларын тусламж амлаад байгаа юм. Дэд бүтэц муутай зарим алслагдмал газруудад хангалттай хэмжээний хоол хүнс хүргэхэд хүндрэлтэй хэвээр байна. Газар хөдлөлтийн дараа ёс мэт гардаг булчин задрах тахал, хумхаа өвчнөөр одоо амь үрэгдсэнээс ч олон хүн үхэж мэдэхээр байгаа нь сэтгэл түгшээж байна гэж ДЭМБ-ын төлөөлөгч Дэвид Набарро мэдэгдлээ.
(өнөөдөр 2004-12-30 305)