Дон Жуаныг Саран Хөхөөгөөр чимсэн жил

Түүнтэй хамт урла-гийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, найруулагч Г.Эрдэнэбаатар, дуучин М.Болд гээд цөөнгүй эрчүүд ажлаа алдан наргисан.
Гэтэл тун удалгүй Дон Жуан-тай суудал булаалдсан Догшин хутагт албатуудаа дагуулан хот газар айлчилж Саран хөхөө-гөө амилуулав. Уг нь тэд бараг хоер жилийн өмнө нийслэлд ирж нэг хэсэгтээ төвхнөнө гэж Драмын театрынханд хэл чимээ өгч байжээ. Харам-салтай нь ирж очих зардлыг нь баараггүй даана хэмээн ам шүд алдсан хүмүүс нь луу унжиж хутагтыг уурлуулах дөхсөн гэж байгаа. Азаар Засгийн газар гар сунгаж түүний хүсэл биелсэн нь тэр. Тэр хотод зүгээр ч нэг ирсэнгүй драмын оны шилдгүүдийг тодруулдаг урлагийн охин тэнгэр Гэгээн Муза-д таалагдаж хамаг шагналыг нь хамж орхилоо. Тэрбээр хамтарч ажилласан урлагийн гавьяат зутгэлтэн найруулагч Б.Мөнхдоржийгоо шилдгийн шилдэгт өргөмжлүүлж чадсан зайтай эр.
Он солигдохоос хагас сарын өмнө бас нэгэн баяртай. үйл явдал Дуурийн театрынханд тохиосныг уншигчид мэдэж буй биз. Нэг нэгэнгүйгээр дуугарах ч дургүй эвсэг гэр бүл симфони найрал хөгжмийнхөн 80 насныхаа ойг тэмдэглэж, үе үеийн уран бүтээлчдээ цуглуулан хоёр үдшийн турш үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаалаа. Энэ мэтээр хангирч буй оны урлаг соёлын амьдрал онцлох зүйлээр арвин байсан билээ. Шуранхай хадаан уулсаа аргаддаг монголчуудын оюуны үнэт бүтээл уртын дууг бүх ард түмний хүртээл болгон хөгжүүлж, тугээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргасан нь 2004 оны том үйл явдлын нэг. Уртын дуу, хамрын тамхи хоёр шиг хэрэгггүй юм байхгүй гэхдээ хүрсэн залуу үеэ эцэг өвгөдийн үеэс хоолойн чадал мэдэн дуулж асан уртын сайхан дууны аялгуугаар бүүвэйлж өсгөхөөр шийдсэнийг бахархал гэхээс аргагуй биз. Судлагдах битгий хэл бүрэн эхээрээ ч хадгалагдаж чадалгүй, хөгшидтэй минь хамт буцчих шахсан үндэсний сонгодог урлаг ийн хөгжих замдаа орлоо, Бусдаас аялгуу болоод цараа хэмжээгээрээ хамаагуй илүү монгол уртын дууг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр баримтжуулах ажлыг нь ч эхэлсэн гэнэ. Үүний өмнө бид хэдэн жил хөөцөлдөж байж морин хуураа ЮНЕСКО-д бүртгүүлээд авсан азтай улс. Хоёрхон чавхдасныхаа хүчээр Монголыг дэлхийд таниулсан морин хуур эзэндээ тун ч ээлтэй. Монгол Улсын Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч Ц.Батчулууныг Японы эзэн хаан Мандах нар одонгоо-роо шагнасан.
Хятадын гайхамшигтай бүтээл Хос эрвээхэй-г өдөөгөөс 50-иад жилийн тэртээ гавьяат жүжигчин Цэрэндолгор хийлийн чавхда-саар амилуулж дэлхийд алдартай хөгжимчдийг алмайруулж байсан юм гэдэг. Харин энэ удаа Бөр-тэ хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ энэ зохиолыг тоглож монгол хөгжимчний авьяасыг бас дахин баталлаа.
Урлагийнхны хувьд 2004 он арвин их олз омгийн жил байв. Дөрвөн жилд нэг болдог сонгуулийн үеэр тэд өөрсдийгөө ягт нь тултал үнэлээд хот, хөдөөгүй зоосны эрэлд мордсоныг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэхдээ рок попынхноос илүү хип хопынхон эрэлттэй байсныг ч анзаараа байлгүй. Хэдий тиим ч тэдний аль аль нь зохиолын дуучдад байраа зугуухан зугуухан тавьж өгсөөр. Төстэй аятай, аав, ээж, амраг хайрын голдуу үгтэй зохиолын дуу хитийн жагсаалтыг тэргүүлж, шинэ төрсөн дуу бур нь араасаа клип дагуулж байсан боло-хоор ингэж дүгнэхээс ч аргагүй байдалд тэд энэ оныг үдэж байна.
Циркчид, зураач урчууд, музейнхэн ч бусдаасаа дутахгүй их зүйлийг хийж амжуулсныг энд тэмдэглэхэд таатай байна.
(өнөөдөр 2004-12-30 305)